A

A

A

  • Нүүр
  • Улсын Их Хурлын тогтоол
  • ХОТ, ТОСГОНЫ ЗАХИРАГЧИЙН СОНГУУЛЬ ЯВУУЛАХ, ОГЦРУУЛАХ ТУХАЙ ЖУРМЫГ БАТЛАХ,ЗАРИМ ТОГТООЛЫН ЗААЛТ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ
Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

ХОТ, ТОСГОНЫ ЗАХИРАГЧИЙН СОНГУУЛЬ ЯВУУЛАХ, ОГЦРУУЛАХ ТУХАЙ ЖУРМЫГ БАТЛАХ,ЗАРИМ ТОГТООЛЫН ЗААЛТ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

1994 оны 7 дугаар сарын 4-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 59

Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь :

1.Хот, тосгоны захирагчийн сонгууль явуулах, огцруулах тухай журмыг хавсралтын ёсоор баталсугай.

2.Хот, тосгоны захирагчийн сонгуулийг 1994 оны 9 дүгээр сарын 1-ний дотор явуулахыг Засгийн газарт даалгасугай.

3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай" Улсын Их Хурлын 1994 оны 4 дүгээр тогтоолын 1-ийн 3 дахь заалт хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА Н.БАГАБАНДИ