A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2012 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр

Дугаар 115

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 53.6-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Худалдан авах ажиллагааг зохион байгуулах, хэрэгжүүлэх, гүйцэтгэлд хяналт тавих журмыг хавсралт ёсоор баталсугай.

2. Журмыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж ажиллахыг Худалдан авах ажиллагааны газар (Д.Энхжаргал)-т, гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Шадар сайд Д.Тэрбишдагва, Сангийн сайд Ч.Улаан нарт тус тус даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ

Монгол Улсын Шадар сайд Д.ТЭРБИШДАГВА