A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • Барилгын норматив баримт бичиг батлах тухай /Нарны тусгалын ээвэрлэлт /23-04-07/
Бүлэг: 1979

БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙДЫН ТУШААЛ

 

2007 оны 10 дугаар сарын 29-ны өдөр                 

Дугаар 179                  

Улаанбаатар хот

Барилгын норматив баримт бичиг батлах тухай

Монгол Улсын Барилгын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалтыг үндэслэн ТУШААХ нь: /БХБС-ын 2021 оны 230 дугаар тушаалаар өөрчлөлт орсныг тусгав./

1.Барилгын зураг төсөл зохиох ажилд мөрдөх барилгын норматив баримт бичиг “орон сууц, олон нийтийн барилга, сууцны барилгажилтын бүсийн нарны тусгалын (ээвэрлэлтийн) хангамж” БНбД 23-04-07-г хавсралтаар баталж, 2007 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдүүлсүгэй.

2.Шинээр батлагдсан барилгын норматив баримт бичгийг хэвлэн олшруулж, зураг төслийн болон барилга угсралтын байгууллагуудад мөрдүүлэх, хяналт тавьж ажиллахыг Барилга, хот, байгуулалт, нийтийн аж ахуйн үндэсний төв /Б.Бямбажав/-д даалгасугай.

3.Тушаалын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Барилга, орон сууц, нийтийн аж ахуй бодлого, зохицуулалтын газар /Г.Мягмар/-т даалгасугай.

 

 

САЙД    Ж.НАРАНЦАЦРАЛТ