A

A

A

Бүлэг: 1979

/Сангийн сайдын 2020 оны 46 дугаар тушаалаар хүчингүй болсон/

МОНГОЛ УЛСЫН САНГИЙН САЙДЫН ТУШААЛ

2017 оны 7 дугаар сарын 06-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 243

ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.5 дахь заалтыг  үндэслэн ТУШААХ нь:

Нэг. “Аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн тайланг хүлээн авах, хянах, нэгтгэл хийх, нэгтгэлийн мэдээллийг ашиглах журам”-ыг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.

Хоёр. Энэ тушаалын хэрэгжилтэнд байнгын хяналт тавьж ажиллахыг Нягтлан бодох бүртгэлийн бодлогын газар /Г.ТҮВДЭНДОРЖ/-т даалгасугай.

Гурав. Энэ тушаал батлагдсантай холбогдуулан “Журам шинэчлэн батлах тухай” Сангийн сайдын 2016 оны 286 дугаар тушаал, “Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” 2016 оны 331 дүгээр тушаалыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

                                   

САЙД                                       Б.ЧОЙЖИЛСҮРЭН