A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр

Дугаар 286

Улаанбаатар хот

ЦЭРГИЙН АЛБА ХААГЧДЫН ХУВЦАС, ХЭРЭГЛЭЛ, ХҮНСНИЙ ХАНГАМЖИЙН НОРМ БАТЛАХ ТУХАЙ

Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 7.2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчийн хувцас, хэрэглэлийн нормыг 1 дүгээр хавсралт, Тусгай зориулалтын хувцас, хэрэглэлийн нормыг 2 дугаар хавсралт, Гэрээт болон хугацаат цэргийн алба хаагч, цэргийн сургуулийн сонсогчдын ажлын хувцас, ахуйн хэрэглэлийн нормыг 3 дугаар хавсралт, Цэргийн дайчилгаатай сургууль, цугларалтад оролцож байгаа бэлтгэл үүрэгтний хувцас, хэрэглэлийн нормыг 4 дүгээр хавсралт, Цэргийн анги, салбар, байгууллагын үйлчилгээний албан тушаалд ажилладаг алба хаагчийн тусгай зориулалтын хувцас, хэрэглэлийн нормыг 5 дугаар хавсралт, Цэргийн алба хаагчийн эд хогшлын эдэлгээний нормыг 6 дугаар хавсралт, Цэргийн алба хаагчийн хүнсний хангамжийн хоногийн нормыг 7 дугаар хавсралт, Хүнсний тоног төхөөрөмж, сав хэрэглэл, цэвэрлэгээний материалын нормыг 2021 оны 133 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

(Засгийн газрын 2019 оны 215 дугаар тогтоолоор шинэчлэн баталсан.)

2.Энэ тогтоолд зааснаас бусад хүнсний нэг бүтээгдэхүүнийг нөгөө бүтээгдэхүүнээр орлуулах норм, цэргийн алба хаагчийн хоногийн хоолны нормыг хэрэглэх зааврыг баталж мөрдүүлэхийг Батлан хамгаалахын сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Бат-Эрдэнэд даалгасугай.

3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Хүнсний хангамжийн хэмжээг тогтоох тухай" Засгийн газрын 2006 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 103 дугаар тогтоол, "Цэргийн дүрэмт хувцас, хэрэглэлийн норм, өнгө, материалын ялгааг батлах тухай" Засгийн газрын 2011 оны 9 дүгээр сарын 21-ний 279 дүгээр тогтоолын 1-7 дугаар хавсралтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙДЫН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧ Ж.ЭРДЭНЭБАТ

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙДЫН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧ Б.БАТ-ЭРДЭНЭ