Эрдэм шинжилгээний илтгэлийн уралдаан амжилттай боллоо
2016.12.26
Монгол Улсад шинэ цагийн Хууль зүйн алба үүсэн байгуулагдсаны 105
жилийн ойг тохиолдуулан Хууль зүй, дотоод хэргийн яам, Хууль зүйн
үндэсний хүрээлэн хамтран хууль зүйн их, дээд сургуулийн оюутан залуусын
дунд зохион байгуулсан зохион эрдэм шинжилгээний илтгэлийн уралдаанд
нийт 34 илтгэл ирсэн бөгөөд 2 дугаар шатанд нийт 6 илтгэлийг
шалгарууллаа. Тус эрдэм шинжилгээний илтгэлийн уралдааны хоёрдугаар
шатны шалгаруулалт 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Хууль зүйн
үндэснийн хүрээлэнгийн Хуульчдын танхимд болсон юм.




Эрдэм шинжилгээний илтгэлийн уралдааны Тэргүүн байрт Их
Засаг Олон Улсын Их Сургуулийн оюутан Б.Билгүүн “Хуульчийн эрх зүйн
байдлын тухай хуулийн зарим зүйл заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх талаар”
сэдэвт илтгэл, Дэд байрт МУИС-ийн Хууль зүйн
сургуулийн оюутан С.Бат-Орших “Хэрэглэгчийн эрх зүйн маргаанд төрийн
байгууллагын дэргэдэх эвлэрүүлэн зуучлалыг хэрэглэх нь” сэдэвт илтгэл, Гутгаар байрт Хууль
Сахиулахын Их Сургуулийн Цагдаагийн сургуулийн оюутан А.Дүүрэнжаргал
“Цагдаагийн байгууллага чиг үүргээ хэрэгжүүлэхэд технологийн инноваци
нэвтрүүлэх” сэдэвт илтгэл шалгарсан бол, Тусгай байрт МУИС-ийн
Хууль зүйн сургуулийн оюутан Б.Билгүүн “Төрийн зарим чиг үүргийг
гэрээгээр төрийн бус байгууллага болон мэргэжлийн холбоодоор
гүйцэтгүүлэх нь” Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн Билиг дээд сургуулийн
оюутан Г.Ундармаа “Хуульчийн мэргэжлийн дадлага ба ажил мэргэжлээ
чөлөөтэй сонгох эрх” Отгонтэнгэр Их Сургуулийн Хууль зүйн сургуулийн
оюутан М.Мөнхбат “Хуульчийн эрх зүйн байдал-Тулгамдсан асуудал:
Өмгөөлөгчийн эрхийн хамгаалалт” сэдэвт илтгэл тус тус шалгарлаа.
Монгол Улсад шинэ цагийн Хууль зүйн алба үүсэн байгуулагдсаны 105 жилийн ойг тохиолдуулан Хууль зүй, дотоод хэргийн яам, Хууль зүйн үндэсний хүрээлэн хамтран хууль зүйн их, дээд сургуулийн оюутан залуусын дунд зохион байгуулсан зохион эрдэм шинжилгээний илтгэлийн уралдаанд нийт 34 илтгэл ирсэн бөгөөд 2 дугаар шатанд нийт 6 илтгэлийг шалгарууллаа. Тус эрдэм шинжилгээний илтгэлийн уралдааны хоёрдугаар шатны шалгаруулалт 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Хууль зүйн үндэснийн хүрээлэнгийн Хуульчдын танхимд болсон юм.
Эрдэм шинжилгээний илтгэлийн уралдааны Тэргүүн байрт Их Засаг Олон Улсын Их Сургуулийн оюутан Б.Билгүүн “Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн зарим зүйл заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх талаар” сэдэвт илтгэл, Дэд байрт МУИС-ийн Хууль зүйн сургуулийн оюутан С.Бат-Орших “Хэрэглэгчийн эрх зүйн маргаанд төрийн байгууллагын дэргэдэх эвлэрүүлэн зуучлалыг хэрэглэх нь” сэдэвт илтгэл, Гутгаар байрт Хууль Сахиулахын Их Сургуулийн Цагдаагийн сургуулийн оюутан А.Дүүрэнжаргал “Цагдаагийн байгууллага чиг үүргээ хэрэгжүүлэхэд технологийн инноваци нэвтрүүлэх” сэдэвт илтгэл шалгарсан бол, Тусгай байрт МУИС-ийн Хууль зүйн сургуулийн оюутан Б.Билгүүн “Төрийн зарим чиг үүргийг гэрээгээр төрийн бус байгууллага болон мэргэжлийн холбоодоор гүйцэтгүүлэх нь” Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн Билиг дээд сургуулийн оюутан Г.Ундармаа “Хуульчийн мэргэжлийн дадлага ба ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох эрх” Отгонтэнгэр Их Сургуулийн Хууль зүйн сургуулийн оюутан М.Мөнхбат “Хуульчийн эрх зүйн байдал-Тулгамдсан асуудал: Өмгөөлөгчийн эрхийн хамгаалалт” сэдэвт илтгэл тус тус шалгарлаа.