ДЭЛГЭРЭНГҮЙ
  • X
  • Эрх зүйн акт
    • Сүүлд оруулсан актууд
    • Боловсрол, соёл, шинжлэх ухаан
    • Уул уурхай
    • Хууль зүй
  • Мэдээ
    • Ном
    • Судалгаа мэдээлэл
  • Сургалт
  • Мэдлэгийн сан
  • Байгууллага
  • Ном
  • Бусад
    • Тусламж
    • Алдаа мэдээлэх
    • Нэвтрэх
Нэвтрэх
Тусламж
Хууль дээдлэх ёсон бол засаг төр барих урлаг, хүн зон амар жимир амьдрахуйн арга ухаан мөн. Б.Чимид

“Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр” батлагдаж эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем legalinfo-д орлоо


2018.03.23
Монгол Улсын Их Хурлын 2016 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн 45 дугаар тогтоолоор баталсан Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 5.3.7-д “Бүх нийтийн эрх зүйн боловсролын хөтөлбөр хэрэгжүүлнэ” гэж заасан.

Энэ дагуу иргэдийн эрх зүйн боловсрол, чадавхыг дээшлүүлэх, эрх зүйн анхан шатны үйлчилгээг иргэдэд ойртуулж хуулиар олгогдсон эрх, боломжийг үр дүнтэй ашиглах, хуулийн үйлчилгээг сайжруулах зорилгоор  “Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн хуралдаанаар хэлэлцэж Монгол Улсын Засгийн газрын 50 дугаар тогтоолоор баталжээ.

Бүх нийтэд эрх зүйн мэдээ, мэдлэгийг цахим болон цахим бус байдлаар нээлттэй, хүртээмжтэй, энгийн хялбарчилсан  хэлбэрээр хүргэх замаар өдөр тутмын амьдралдаа хэрэглэх чадварыг нэмэгдүүлж, хүн амын эрх зүйн боловсролын эрэлт хэрэгцээг хангах тогтолцоог бүрдүүлэхэд энэхүү хөтөлбөрийн нэг зорилго оршиж байна.

Энэхүү хөтөлбөр нь 2018-2022 оны хооронд 3 зорилтын хүрээнд 105 үйл ажиллагаа хэрэгжүүлэх юм.

Бүх нийтийн эрх зүйн боловсролын хөтөлбөрийг батлах, хэрэгжүүлэх дээрх ажлын хүрээнд хийгдэх нэг гол ажил нь иргэд хүссэн цагтаа, хүссэн газраасаа шаардлагатай мэдээлэл авах, сургалт, сурталчилгаа, зөвлөгөө мэдээллийн баталгаатай эх сурвалж болох эрх зүйн цахим мэдээллийн сан “e-khutuch.mn” портал цахим хуудсыг бүтээж, ашиглалтад оруулах ажил юм.

Энэхүү хууль зүйн зөвлөгөө, мэдээлэл, сурталчилгааны “e-khutuch.mn” цахим хуудсыг ашиглалтад оруулах бэлтгэл ажлыг тус хүрээлэнгээс “Нээлттэй нийгэм Форум”-тай хамтран хийж байна.

“Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем www.legalinfo.mn цахим хуудаснаас ЭНД дарж үзнэ үү.

 


Санал асуулга

Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем - www.legalinfo.mn сайтын шинэчилсэн загварын талаарх таны санал?

Нийт 8999 санал өгсөн байна.







ХУУЛЬ ЗҮЙН ҮНДЭСНИЙ ХҮРЭЭЛЭНГИЙН НОМЫН САНГИЙН ЭЛЕКТРОН КАТАЛОГ
Видео булан
Эрх зүйн мэдээллийн систем

    Нүүр хуудас / ЭРХ ЗҮЙН АКТ / МЭДЭЭ / Сургалт / МЭДЛЭГИЙН САН / Байгууллага / НОМ / ТУСЛАМЖ

Фейсбүүк хуудас

Зохиогчийн эрх хуулиар
хамгаалагдсан © 2015.

Цахим хуудсыг хөгжүүлсэн

INTERACTIVE LLC
холбоо барих CONTACT
  • Хаяг: Улаанбаатар -46, Чингэлтэй дүүрэг, Чингис хааны талбай-7
  • Утас: 976-11312513  Факс: 976-11315735
  • И-мэйл: info@legalinfo.mn
эрх зүйн актууд
  • Монгол Улсын хууль (662)
  • Улсын Их Хурлын тогтоол (1786)
  • Монгол Улсын олон улсын гэрээ (533)
  • Ерөнхийлөгчийн зарлиг (199)
  • Үндсэн хуулийн цэцийн шийдвэр (254)
  • Улсын дээд шүүхийн тогтоол (176)
  • Засгийн газрын тогтоол (4480)
  • Сайдын тушаал (841)
  • Засгийн газрын агентлагийн даргын тушаал (180)
  • УИХ-аас томилогддог байгууллагын дарга, түүнтэй адилтгах албан тушаалтны шийдвэр (24)
  • Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр (66)
  • Аймаг, нийслэлийн Засаг даргын захирамж (18)
  • Төрийн зарим чиг үүргийг хууль болон гэрээний үндсэн дээр хэрэгжүүлж буй байгууллагууд (7)
Дээр очих