Өнөөдөр 2010-09-06

Хайлт хийх

Хайх үг:
 
Шинэ мэдээ

Архив
Хуульчийн 2010 оны сонгон шалгаруулалт 8 дугаар сарын 14, 15-ны өдрүүдэд болно. 2010-07-06
#Хуульчийн 2010 оны сонгон шалгаруулалтын шалгалтыг Улаанбаатар хотод 2010 оны 8 дугаар сарын 14, 15-ны өдрүүдэд авна.
• Сонгон шалгаруулалтын сорилгын шалгалт 2010 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 10.00 цагт эхэлнэ.
• Сонгон шалгаруулалтын бодлогын шалгалт 2010 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 11 цагт эхэлнэ.

Бүртгэл нь Хуульчаас сонгон шалгаруулах ажлыг эрхлэх орон тооны бус зөвлөлөөс зарласан сонгон шалгаруулалтын тов ёсоор 2010 оны 5 дугаар сарын 31-ний өдрөөс 7 дугаар сарын 14-ний өдрийг дуустал /2010.07.14-ний өдрийн 24:00 цагт дуусгавар болно/ явагдана. Заасан хугацаанд бүртгүүлээгүй тохиолдолд Хуульч сонгон шалгаруулах тухай Монгол Улсын хуулийн 14.1-д заасны дагуу сонгон шалгаруулалтад оролцуулахаас татгалзана.

Сонгон шалгаруулалтад оролцохыг хүсэгчдийг бүртгэхдээ дор дурдсан материалыг бүрдүүлсэн байхыг шаардана. Үүнд: 
    - Сонгон шалгаруулалтад оролцохыг хүссэн өргөдөл /маягт ¹1/; 
    - Сонгон шалгаруулалтад оролцогчийн анкет /Маягт ¹2/;
    - Монгол Улсын иргэний үнэмлэх, гадаад улсын иргэн, харъяалалгүй хүний хувьд гадаад улсын паспорт болон түүнийг орлох хууль ёсны баримт бичиг эх хувиараа болон нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
Эрх зүйн бакалаврын болон түүнээс дээш боловсролын зэргийн диплом эх хувиараа болон нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;
    - Эрх зүйч мэргэжлээр суралцаж бакалаврын боловсрол эзэмшсэнээс хойш 2-оос доошгүй жил ажилласан тухай ажил олгогчийн тодорхойлолт, Нийгмийн даатгалын дэвтэр эх хувиараа болон нотариатаар гэрчлүүлсэн хуулбар; 
    - Ял шийтгэлгүй болохыг нотолсон Цагдаагийн байгууллагын тодорхойлолт;
Сонгон шалгаруулалтын нэг оролцогчид ногдох зардлыг тушаасан баримт /Шалгалтын бүртгэлийн хураамж 12000 төгрөгийг ХААН банкны Бага тойруу дахь салбар, Хуульч сонгон шалгаруулах ажлыг эрхлэх орон тооны бус зөвлөлийн 5027030529 дансанд тушаасан байх/