| #Тєрийн байгуулалтын байнгын хорооны єчигдрийн хурлаар Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, єєрчлєлт оруулах тухай, Монгол Улсын Их
Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, єєрчлєлт оруулах тухай хуулийн тєслvvдийг хэлэлцэхийг дэмжлээ. Гэхдээ АН-ын бvлэг УИХ-ын сонгуулийн хуулийн тєслийг УИХ-ын тухай, чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиудад нэмэлт, єєрчлєлт оруулах тєсєлтэй хамтад нь хэлэлцэхээр урьд нь авсан завсарлагын хугацааг сунгахыг хvссэний дагуу хэлэлцvvлгийг тvр хойшлуулав. Мєн Тєрийн байгуулалтын байнгын хороо, УИХ-ын Тамгын газраас "Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 20 жилийн ойг тэмдэглэх тухай" УИХ-ын тогтоолын тєсєл санаачилжээ.
Тогтоолын тєсєлд Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 20 жилийн ойг 2010 оны аравдугаар сарын эхний хагаст тэмдэглэх, ой тэмдэглэх ажлыг зохион байгуулах ажлын хэсэг байгуулах, ойг тэмдэглэн єнгєрvvлэх бэлтгэл, зохион байгуулалтын ажлын нарийвчилсан тєлєвлєгєє боловсруулж хэрэгжvvлэхээр тусгажээ.
Байнгын хорооны хуралдаанаас Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 20 жилийн ойг тэмдэглэх тухай УИХ-ын тогтоолын тєслийг дэмжиж, ойг тэмдэглэх ажлыг зохион байгуулах ажлын хэсгийг УИХ-ын дэд дарга Г.Батхvvгээр ахлана. УИХ-ын гишvvн Н.Энхболд, Є.Энхтvвшин, С.Баярцогт, Су.Батболд, Н.Ганбямба, Р.Гончигдорж, Д.Дондог, З.Алтай нарын бvрэлдэхvvнтэй байгуулахаар тогтов. Ажлын хэсгийн нарийн бичгийн даргаар УИХ-ын Тамгын газрын Ерєнхий нарийн бичгийн дарга Ц.Шаравдорж ажиллах юм.
|