Өнөөдөр 2010-09-10

Хайлт хийх

Хайх үг:
 
Шинэ мэдээ

Архив
БНСУ-ын Үндэсний Ассамблейн гишүүдийг хүлээн авч уулзав. 2010-07-16
# УИХ-ын дарга Д.Дэмбэрэл БНСУ-ын Үндэсний Ассамблейн гишүүн, БНСУ-Монгол Улсын парламентын бүлгийн дарга, ноён Жон Жан Сон тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Төлөөлөгчдийн тэргүүн ноён Жон Жан Сон УИХ-ын даргад ийм завгүй, ачаалал ихтэй үедээ цаг зав гарган хүлээж авсанд нь талархал илэрхийлэв.

УИХ-ын дарга уулзалтынхаа эхэнд УИХ-ын хаврын ээлжит чуулганы хаалтын хуралдаан болсон талаар болон УИХ-аас батлан гаргасан бодлогын томоохон шийдвэрүүдийн талаар зочдод мэдээллээ гэж УИХ-ын хэвлэл мэдээллийн албанаас мэдээлэв.