Хэвлэх хувилбар
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
2010 оны 6 дугаар сарын 9-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 148
 |
Төрийн албаны тухай хуулийн 28.9-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь: |
 |
¬ |
 |
1. “Боловсролын салбарын албан хаагчдын нэмэгдэл хөлсний хувь хэмжээг тогтоох тухай” Засгийн газрын 2007 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн 219 дүгээр тогтоолын 1 дүгээр зүйлийн “...боловсрол, соёлын газрын арга зүйчид...” гэснийг “албан бус боловсролын багш, сургуулийн сургалтын менежер, цэцэрлэгийн арга зүйчид” гэж, мөн тогтоолын 2 дугаар хавсралтын нэрийг “Цэцэрлэгийн багш, арга зүйч, ерөнхий боловсролын сургуулийн багш, сургалтын менежер, албан бус боловсролын багшид олгох багшийн мэргэшлийн зэргийн нэмэгдэл” гэж тус тус өөрчилсүгэй. |
 |
2. Энэ тогтоолыг “Боловсролын салбарын албан хаагчдын нэмэгдэл хөлсний хувь хэмжээг тогтоох тухай” Засгийн газрын 2007 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн 219 дүгээр тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр тогтоосугай. |
 |
Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД |
 |
Боловсрол,соёл,шинжлэх |
 |
ухааны сайд Ё.ОТГОНБАЯР |
|
|