Өнөөдөр 2010-09-06
Засгийн газрын тогтоол -> ХУУРАМЧ ЭМТЭЙ ТЭМЦЭХ ҮНДЭСНИЙ СТРАТЕГИЙН ТУХАЙ

Засгийн газрын тогтоол
Нэмэлт өөрчлөлт
Хавсралт
         Хэвлэх хувилбар   
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ХУУРАМЧ ЭМТЭЙ ТЭМЦЭХ ҮНДЭСНИЙ СТРАТЕГИЙН ТУХАЙ

2010 оны 6 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хот



Дугаар 153

Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөний 1.1.15.3-т заасан зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Хуурамч эмтэй тэмцэх үндэсний стратегийг сайшаасугай.
2. Үндэсний стратеги болон түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг батлан хэрэгжилтийг улсын хэмжээнд зохион байгуулахыг Эрүүл мэндийн сайд С.Ламбаад даалгасугай. 
3. Үндэсний стратегид дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг төсвийн ерөнхийлөн захирагч нарын төсвийн багц болон гадаадын зээл, тусламжийн хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Эрүүл мэндийн сайд С.Ламбаа, Сангийн сайд С.Баярцогт нарт үүрэг болгосугай.
4. Үндэсний стратегийн хэрэгжилтийн явц, үр дүнг жил бүрийн II улиралд Засгийн газарт танилцуулж байхыг Эрүүл мэндийн сайд С.Ламбаад даалгасугай.
               Монгол Улсын Ерөнхий сайд                                                                 С.БАТБОЛД
               Эрүүл мэндийн сайд                                                                                С.ЛАМБАА