МЭДЛЭГИЙН САН
А, Б, В, Г, Д, Е, Ё, Ж, З, И, К, Л, М, Н, О, Ө, П, Р, С, Т, У, Ү, Ф, Х, Ц, Ч, Ш, Э, Ю, Я,
Д/д
Нэр томъёо
Тайлбар
Эх сурвалж
Орос
Англи
1
идэвхжсэн голомтыг цомтгох
мал, амьтнаас хүнд халддаг байгалийн голомтот халдварт өвчнүүдийн байгалийн голомт идэвхжих буюу өвчин гарсан үед голомтыг эрүүлжүүлэх арга хэмжээ авах
Эрүүл мэндийн тухай хууль, 1998 он, 3.1.14
2
идэвхтэн донор
гурав ба түүнээс дээш удаа цусаа өгөгч
Донорын тухай хууль, 2000 он, 3.1.7
3
ижил төрлийн бараа
үнийг нь тодорхойлж байгаа бараатай бүх талаараа адилхан биш боловч үндсэн шинж байдал, бүрдэл хэсэг, зориулалтаараа ижил, арилжааны талаас аль алиныгаа орлож чадах бараа
Гаалийн тарифын тухай хууль, 1996 он, 15.2
4
ийлдсийн сан
халдварт өвчин үүсгэгчийн хөдөлгөөнийг олон жилээр харьцуулан хянах зорилгоор монгол улсын нутаг дэвсгэрийн бүх хэсэг, малын төрөл, нас, хүйсийг төлөөлүүлэн малаас авч хадгалан жил бүр нөхөн сэлбэж байх цусны ийлдсийн цомог
Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хууль, 2001 он, 3.1.11
5
Илгээлт
Төр, засгийн удирдлагаас Монголын төрийн гадаад, дотоод бодлогын асуудлаар үзэл, бодол, байр сууриа илэрхийлэх буюу байгууллага, хамт олонд тэмдэглэлт ой, түүхэн үйл явдлыг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүлж явуулсан баримт бичиг
MNS 5140 : 2002
6
илгээлт
боодлоос овор хэмжээгээрээ том шуудангийн илгээмж
Шуудангийн тухай хууль, 2003 он, 3.1.1
7
Илтгэл
Тодорхой үйл ажиллагаа, арга хэмжээний талаарх мэдээлэл, дүгнэлтийг нийтэд уншин сонсгоход зориулсан баримт бичиг
MNS 5140 : 2002
8
Илтгэх хуудас
Хүлээсэн үүрэг, ажил хэргийн явц, үр дүнгийн талаарх санал дүгнэлтээ холбогдох байгууллага, албан тушаалтанд танилцуулсан баримт бичиг
MNS 5140 : 2002
9
илүү цагаар ажиллуулсан
энэ хуульд заасан үндэслэлийн дагуу хөдөлмөрийн дотоод журмаар тогтоосон өдрийн ажлын цагийг ажил олгогчийн санаачилгаар хэтрүүлэн ажиллуулах
Хөдөлмөрийн тухай хууль, 1999 он, 74.1
10
импортын барааны хэлцлийн үнэ
хилийн чанадаас худалдан авсан бараанд төлсөн, эсхүл төлбөл зохих үнэ /бодит үнэ/
Гаалийн тарифын тухай хууль, 1996 он, 13.1
11
импортын гэрчилгээ
амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг монгол улсын нутаг дэвсгэрт оруулахыг зөвшөөрч, хилийн боомт, гүний гаалийн дэргэдэх мал эмнэлэг, ургамлын хорио цээрийн хяналтын улсын байцаагчаас энэ хуулийн 3.1.1, 3.1.2 дахь хэсэгт дурдсан баримт бичгийг хураан авч, оронд нь олгож буй баримт бичиг
Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хууль, 2002 он, 3.1.3
12
инженерийн бэлтгэл ажил
хот, тосгон, барилга байгууламж барьж байгуулахад зориулж тухайн газрын гадаргууд тэгшилгээ хийх, үер, хөрсний нуралт, элсний нүүлт, цасны хунгарлалтаас хамгаалах бэхэлгээ, далан, суваг, гүүр, гарц, зам талбай барьж байгуулах урьдчилсан арга хэмжээ
Хот байгуулалтын тухай хууль, 1998 он, 3.1.3
13
инженерийн хийцтэй барилга байгууламж
зохих барилгын норм, дүрмийн дагуу боловсруулсан ажлын зургаар эрх бүхий хуулийн этгээд барьсан бүх төрлийн барилга, байгууламж, инженерийн шугам сүлжээ
Барилгын тухай хууль, 1998 он, 3.1.4
14
иод дутал
хүний бие махбодид зайлшгүй шаардлагатай иод зохистой хэмжээнд хүрэхгүй байх
Давс иоджуулж иод дутлаас сэргийлэх тухай хууль, 2003 он, 3.1.1
15
иоджуулсан давс
хүнсний давсыг тусгай технологи, стандартын дагуу иодоор баяжуулсан
Давс иоджуулж иод дутлаас сэргийлэх тухай хууль, 2003 он, 3.1.2
16
ионжуулагч цацраг
шууд болон шууд бус замаар бодис, биологийн биет дотор хос ион үүсгэх цацраг
Цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлын тухай хууль, 2001 он, 3.1.1
17
ипотек
бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд өөрийн шаардлагаа хангуулахаар үүрэг гүйцэтгүүлэгч тодорхой үл хөдлөх эд хөрөнгө барьцаалах
Иргэний хууль, 2002 он, 165.1
18
иргэн
иргэний эрх зүйн харилцаанд оролцогч монгол улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, 2002 он, 3.1.3
19
иргэн
монгол улсын иргэн, монгол улсад зорчигч, монгол улсын нутаг дэвсгэрт түр болон удаан хугацаагаар оршин суугч, байнга оршин суугч цагаач, гадаадын иргэн, оршин суугч бус гадаадын иргэн, харьяалалгүй хүн
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль, 1998 он, 3.1.5
20
иргэн
монгол улсын иргэн, гадаад улсын иргэн, харьяалалгүй хүн
Иргэний хууль, 2002 он, 7.2
21
иргэнд газар өмчлүүлэх
монгол улсын Үндсэн хуульд монгол улсын иргэнд өмчлүүлж болохоор заасан газраас энэ хуульд заасан хэмжээ, болзол, шаардлага, журам, нөхцөлөөр иргэний өмчлөлд шилжүүлэх
Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль, 2002 он, 3.1.2
22
иргэний агаарын хөлөг
улсын агаарын хөлгөөс бусад бүх төрлийн агаарын хөлөг
Иргэний нисэхийн тухай хууль, 1999 он, 3.1.10
23
иргэний бүртгэл
иргэний эрх, үүрэг үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болгохтой холбогдох энэ хуульд заасан үйл ажиллагаа
Иргэний бүртгэлийн тухай хууль, 1999 он, 4.1.1
24
иргэний бүртгэл, мэдээллийн систем
монгол улсын иргэн бүрт олгосон регистрийн дугаарыг үндэслэн монгол улсын хүн амыг бүртгэл, мэдээллийн нэгдсэн үзүүлэлтэд хамруулахтай холбогдсон цогцолбор үйл ажиллагаа
Иргэний бүртгэлийн тухай хууль, 1999 он, 4.1.2
25
иргэний нэхэмжлэгч
гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн, түүнийгээ нөхөн төлүүлэх буюу сэргээлгэхээр шаардлага тавьж байгаа иргэн, хуулийн этгээд
Эрүүгийн байцаан шийтгэх хууль, 2002 он, 43.1
26
иргэний хамгаалалт
хөнөөх хэрэгслийн хөнөөл, гамшиг, ослын аюулаас хүн ам, эд хөрөнгийг урьдчилан сэргийлэх, хамгаалах, аврах, учирсан хор уршгийг арилгах, эдгээр арга ажиллагаанд иргэдийг сургаж бэлтгэх цогцолбор арга хэмжээ
Иргэний хамгаалалтын тухай хууль, 1994 он, 4 дүгээр зүйл
27
ирээдүйтэй сорт
сорт сорилтын эхний дүнгээр аж ахуй, биологийн үндсэн үзүүлэлтээрээ баталгаат сортоос давж байгаа боловч албан ёсоор зөвшөөрөгдөөгүй байгаа сорт
Таримал ургамлын үр, сортын тухай хууль, 1999 он, 3.1.6
28
итгэлцлийн үйлчилгээ
итгэл хүлээлгэгчийн актив /бэлэн мөнгө, зээл, бусад актив/-ыг үнэгүйдлээс хамгаалж, ашиг олж өгөх зорилгоор тэдгээртэй харилцан тохиролцсон гэрээний үндсэн дээр итгэл хүлээгчээс нэр бүхий активыг түр хугацаанд хянах, ашиглах, захиран зарцуулах үйл ажиллагаа
Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хууль, 2002 он, 4.1.7
29
итгэмжлэгдсэн донор
тогтоосон хугацаанд донорын шалгуур шинжилгээнд урьдчилан хамрагдсан, сумын эмнэлгийн түвшинд яаралтай тусламж үзүүлэх тохиолдолд шууд цусаа өгөгч
Донорын тухай хууль, 2000 он, 3.1.8
30
итгэмжлэл
аливаа байгууллага, эсхүл хувь хүн нь тодорхой үйл ажиллагааг гүйцэтгэх чадавхтайг нь эрх бүхий байгууллагаас тогтоож албан ёсоор хүлээн зөвшөөрөх ажиллагаа
Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай хууль, 2003 он, 3.1.6