ДЭЛГЭРЭНГҮЙ
  • X
  • Эрх зүйн акт
    • Сүүлд оруулсан актууд
    • Боловсрол, соёл, шинжлэх ухаан
    • Уул уурхай
    • Хууль зүй
  • Мэдээ
    • Ном
    • Судалгаа мэдээлэл
  • Сургалт
  • Мэдлэгийн сан
  • Байгууллага
  • Ном
  • Бусад
    • Тусламж
    • Алдаа мэдээлэх
    • Нэвтрэх
Нэвтрэх
Тусламж
Хууль дээдлэх ёсон бол засаг төр барих урлаг, хүн зон амар жимир амьдрахуйн арга ухаан мөн. Б.Чимид
МЭДЛЭГИЙН САН
А, Б, В, Г, Д, Е, Ё, Ж, З, И, К, Л, М, Н, О, Ө, П, Р, С, Т, У, Ү, Ф, Х, Ц, Ч, Ш, Э, Ю, Я,

Д/д
Нэр томъёо
Тайлбар
Эх сурвалж
Орос
Англи
1
объект
харуул хамгаалалтад авсан барилга байгууламж, бусад зүйлд хамаарах тодорхой орчин, газар нутаг
Гэрээт харуул хамгаалалтын тухай хууль, 2000 он, 3.1.2
2
овог
нэг өвөг дээдсээс гаралтай эцгийн талын холбоо бүхий бүлэг хүмүүсийн дунд үе уламжлан хэрэглэгддэг нэр
Гэр бүлийн тухай хууль, 1999 он, 3.1.7
3
овор
хөдөлгөөний аюулгүй байдал, аюулгүйн техникийн шаардлагын дагуу төмөр замын объект, хөдлөх бүрэлдэхүүн, төмөр замын ойролцоох барилга байгууламж, ачаа байршлын зайн хязгаарыг тогтоосон хэмжээ
Төмөр замын тээврийн аюулгүй байдлын тухай хууль, 1995 он, 3.11
4
ой зохион байгуулалт
ойн талбай, нөөц, тархац, бүрэлдэхүүний хэмжээ, чанар, төлөв байдал, өөрчлөлтийг судлан тогтоож, ойн нөөцийг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх үндэслэлийг тодорхойлох ажил
Ойн тухай хууль, 1995 он, 6.1
5
олон улсын ангилал
1957 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн ниццийн хэлэлцээрээр баталсан “барааны тэмдэг бүртгэхэд ашиглах бараа, үйлчилгээний олон улсын ангилал”
Барааны тэмдэг газар зүйн заалтын тухай хууль, 2003 он, 3.1.15
6
олон улсын байгууллага
олон улсын гэрээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан
Гадаадын зээл тусламжийг зохицуулах тухай хууль, 2003 он, 3.1.3
7
олон улсын байгууллага
улс болон засгийн газар хоорондын олон улсын байгууллага
Олон улсын гэрээний тухай хууль, 1993 он, 3.5
8
олон улсын бусад ажиллагаа
олон улсын холбогдох байгууллага, аливаа улсын санаачлагаар зохион байгуулж байгаа энхийг сахиулах төрөл бүрийн сургалт, дадлага, цэргийн хээрийн сургууль; гамшиг, ослын хор уршгийг арилгах, авран хамгаалах болон хүмүүнлэгийн олон улсын үйл ажиллагаа
Цэрэг, цагдаагийн албан хаагчийг нэгдсэн үндэстний байгууллагын энхийг сахиулах болон олон улсын бусад ажиллагаанд оролцуулах тухай хууль, 2002 он, 3.1.2
9
олон улсын гэрээ
монгол улс, монгол улсын их хурал болон монгол улсын засгийн газраас гадаадын нэг буюу хэд хэдэн улс, тэдгээрийн засгийн газар, олон улсын байгууллагатай тодорхой асуудлаар харилцан эдлэх эрх, хүлээх үүргийг тодорхойлон тогтоосон, олон улсын эрх зүйгээр зохицуулагдах хоёр буюу олон талын бичгээр үйлдсэн тохиролцоо
Олон улсын гэрээний тухай хууль, 1993 он, 3.1
10
олон улсын гэрээг хүчингүй болгох
тухайн олон улсын гэрээг байгуулагч нөгөө тал гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэх буюу зөрчсөн тохиолдолд түүнийг дангаараа цуцлах
Олон улсын гэрээний тухай хууль, 1993 он, 3.2
11
олон улсын гэрээний үйлчлэлийг түр зогсоох
тухайн олон улсын гэрээг бүхэлд нь буюу түүний зарим заалтыг тодорхой буюу тодорхой бус хугацаагаар дагаж мөрдөхөөс түдгэлзэх
Олон улсын гэрээний тухай хууль, 1993 он, 3.3
12
олон улсын нислэг
хоёр буюу түүнээс дээш улсын агаарын зайд үйлдэх нислэг
Иргэний нисэхийн тухай хууль, 1999 он, 3.1.20
13
олон улсын регистр
бүх төрлийн хөлөг онгоцыг барих, барихад хэрэглэх материал, хөлөг онгоцны тоног төхөөрөмж, түүнчлэн галын аюулаас урьдчилан сэргийлэх, аврах, бусад хэрэгслээр тоноглох журмыг боловсруулан гаргаж, хөлөг онгоцны зураг төсөл зохиох, барих, ашиглах явцад тэдгээрийн мөрдөлтөд хяналт тавих үүрэг бүхий олон улсын байгууллага
Далай ашиглах тухай хууль, 1999 он, 4.1.4
14
олон улсын терроризм
олон улсын харилцаа, улс орнуудын төрийн хяналт, удирдлагад нөлөөлөх зорилго бүхий улс дамжсан терроризм
Терроризмтэй тэмцэх тухай хууль, 2004 он, 3.1.2
15
олон улсын хөл хориот өвчин
олон улсын эмнэлэг, ариун цэврийн дүрэмд заасан өвчин
Эрүүл мэндийн тухай хууль, 1998 он 3.1.13
16
олон улсын чанартай авто зам
монгол улсын олон улсын гэрээгээр улс хооронд авто тээврийн хэрэгслээр зорчихыг зөвшөөрсөн авто зам
Авто замын тухай хууль, 1998 он, 3.1.7
17
олон хүнд нөлөөлөх тусгай хэрэгсэл
хоёр ба түүнээс дээш хүнд нэгэн зэрэг хэрэглэх боломжтой хэрэгсэл
Цагдаагийн байгууллагын тухай хууль, 1993 он, 42.1
18
онц хүнд гэмт хэрэг
энэ хуулийн тусгай ангид арван жилээс дээш арван таван жил хүртэл хугацаагаар хорих, онцгой тохиолдолд хорин таван жил хүртэл хугацаагаар хорих буюу цаазаар авах ял шийтгэхээр заасан гэмт хэрэг
Эрүүгийн хууль, 2002 он, 17.5
19
онцгой албан татварын тэмдэг
МУ-ад үйлдвэрлэсэн болон импортлосон архи, тамхинд онцгой албан татварын тэмдэг олгох бөгөөд уг тэмдгийг Үнэт цаас үйлдвэрлэгч гадаадын болон үнэт цаас үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл бүхий МУ-ын хуулийн этгээд үйлдвэрлэнэ.Тэмдэг нь нууцлалын шаардлага хангасан сери, дугаартай байна.Тэмдгийг Үндэсний татварын алба олгоно.Тэмдгийн загвар, олгох журмыг санхүүгийн асуудал эрхэлсэн ЗГ-ын гишүүн батална.
онцгой албан татварын тэмдэгийн тухай 3, 4-р зүйл
20
онцгой болон энгийн хамгаалалтын бүс
усны эх, ундарга, нөөцийг хомсдох, бохирдохоос хамгаалах зорилгоор тогтоосон зурвас газар
Усны тухай хууль, 2004 он, 3.1.4
21
онцгой нөхцөлд байгаа хүүхэд
байгалийн гамшиг, гоц халдварт өвчин, нийтийг хамарсан гэнэтийн осол, зэвсэгт мөргөлдөөнд өртсөн хүүхэд
Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль, 1996 он, 15.1
22
оролцогч
сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтан, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, хохирогч, түүний төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч
Эрүүгийн байцаан шийтгэх хууль, 2002 он, 5.1.9
23
орон нутгийн татвар
аймаг, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас хувь, хэмжээг нь тогтоосон бөгөөд тухайн нутаг дэвсгэрт үйлчлэх татвар
Татварын ерөнхий хууль, 1992 он, 15.2
24
орон нутгийн төсөв
орон нутгийн орлого, улсын төсвөөс олгох санхүүгийн дэмжлэг, улсын төсвийн хөрөнгөөр худалдан авах бүтээгдэхүүний санхүүжилтийн нийлбэр
Төсвийн байгууллагын санхүүжилтйин тухай хууль, 2002 он, 4.1.3
25
орон нутгийн төсөв
иргэдийн төлөөлөгчдийн хурлаас баталсан, аймаг, нийслэл, сум, дүүргийн засаг даргын бүрдүүлэн, зарцуулах төсөв
Монгол улсын нэгдсэн төсвийн тухай хууль, 2002 он, 3.2.2
26
орон нутгийн тээвэрлэлт
тухайн аймаг, сумын нутаг дэвсгэрт хийх тээвэрлэлт
Авто тээврийн тухай хууль, 1999 он, 3.1.9
27
орон нутгийн чанартай авто зам
нийслэл, аймгийн нутаг дэвсгэр дэх сум, дүүрэг, хот, суурин газрыг хооронд нь холбосон авто зам
Авто замын тухай хууль, 1998 он, 3.1.9
28
орон сууц
хүн суурьшин амьдрах зориулалттай нийтийн болон амины орон сууцны байшин, сууц, гэр
Орон сууцны тухай хууль, 1999 он, 3.1.1
29
орон сууц өмчлөгч
тухайн орон сууцыг захиран зарцуулах эрх бүхий иргэн, хуулийн этгээд, төрийн эрх бүхий байгууллага
Орон сууцны тухай хууль, 1999 он, 3.1.4
30
орон сууц хөгжүүлэх сан
орон сууцны хангамжийг нэмэгдүүлэх, түүний дэд бүтцийг сайжруулах, хөгжүүлэх арга хэмжээг санхүүжүүлэх зориулалттай мөнгөн сан
Орон сууцны тухай хууль, 1999 он, 3.1.3
31
орон сууц хувьчлах
төрийн өмчийн нийтийн зориулалттай орон сууцны байшингийн сууц /өрөө/-ыг түүнийг хууль ёсоор эзэмшиж байгаа сууц эзэмшигчдийн өмчлөлд шилжүүлэх
Орон сууц хувьчлах тухай хууль, 1996 он, 3.2
32
орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгө
сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15.1-д заасан эд хөрөнгө
Орон сууц хувьчлах тухай хууль, 1996 он, 3.4
33
орон сууцны бүртгэл
СӨХ нь орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийн бүртгэлийг зохих журмын дагуу гаргаж үл хөдлөх хөрөнгө бүртгэх газарт бүртгүүлнэ
дундын өмчлөлийн орон сууцны тухай хуулийн 7 дугаар зүйл
34
орон сууцны дэд бүтэц
орон сууцны цахилгаан, холбоо, дулаан, усан хангамж, бохир, хог хаягдлын зайлуулалт болон инженерийн бусад шугам сүлжээ, орон сууцны орчны зам, талбай
Орон сууцны тухай хууль, 1999 он, 3.1.2
35
орчин үеийн хөнөөх хэрэгсэл /цаашид "хөнөөх хэрэгсэл" гэх/
цэргийн зэвсэглэлд байгаа үй олноор хөнөөх болон сүйтгэл учруулах өндөр чадвартай бусад зэвсэг
Иргэний хамгаалалтын тухай хууль, 1994 он, 3.1
36
орчны бүс
дархан цаазат болон байгалийн цогцолборт газарт үзүүлж байгаа буюу үзүүлж болзошгүй сөрөг нөлөөллийг багасгах, арилгах, урьдчилан сэргийлэх, тухайн газар нутгийг хамгаалахад иргэдийн оролцоог өргөжүүлэх, тэдний ахуй амьдралаа баталгаажуулах, байгалийн баялгийг зохистой ашиглах шаардлагыг харгалзан тогтоосон газар нутаг
Тусгай хамгаалалттай газар нутгийн орчны бүсийн тухай хууль, 1997 он, 3.1
37
орчны газар
тухайн орон сууцны байшингийн суугчид, өмчлөгчдөд зориулагдсан ногоон байгууламж, зүлэг, хүүхдийн тоглоомын талбай, сүүдрэвч, явган хүний зам, авто машины зогсоол, тэдгээртэй адилтгах байгууламж бүхий нийтийн эдэлбэрийн газар
Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хууль, 2003 он, 4.1.6
38
ослын үнэлгээ
төслийг хэрэгжүүлэх явцад байгалийн гэнэтийн үзэгдэл, үйлдвэрлэлийн үйл ажиллагаанаас гарч болзошгүй ослоос сэргийлэх, ослын үр дагаврыг тодорхойлж, түүнийг багасгах, арилгах арга хэмжээ тогтоох
Байгаль орчинд нөлөөлөх байдлын тухай хууль, 1998 он, 3.1.4
39
офицерын алба
офицерын цол бүхий иргэн монгол улсын зэвсэгт хүчний зохих албан тушаалд цэргийн алба хаах
Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хууль, 1992 он, 19.1
40
охин компани
компанийн нийт энгийн хувьцааны 51-ээс 100 хүртэл хувийг өөр /толгой/ компани дангаараа эзэмшдэг бие даасан хуулийн этгээд
Компанийн тухай хууль, 1999 он, 6.2
41
оюутан
их сургууль, дээд сургууль, коллежийн дипломын болон бакалаврын шатлалд суралцагч
Дээд боловсролын тухай хууль, 2002 он, 15.1
Санал асуулга

Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем - www.legalinfo.mn сайтын шинэчилсэн загварын талаарх таны санал?

Нийт 9010 санал өгсөн байна.







ХУУЛЬ ЗҮЙН ҮНДЭСНИЙ ХҮРЭЭЛЭНГИЙН НОМЫН САНГИЙН ЭЛЕКТРОН КАТАЛОГ
Видео булан
Эрх зүйн мэдээллийн систем

    Нүүр хуудас / ЭРХ ЗҮЙН АКТ / МЭДЭЭ / Сургалт / МЭДЛЭГИЙН САН / Байгууллага / НОМ / ТУСЛАМЖ

Фейсбүүк хуудас

Зохиогчийн эрх хуулиар
хамгаалагдсан © 2015.

Цахим хуудсыг хөгжүүлсэн

INTERACTIVE LLC
холбоо барих CONTACT
  • Хаяг: Улаанбаатар -46, Чингэлтэй дүүрэг, Чингис хааны талбай-7
  • Утас: 976-11312513  Факс: 976-11315735
  • И-мэйл: info@legalinfo.mn
эрх зүйн актууд
  • Монгол Улсын хууль (662)
  • Улсын Их Хурлын тогтоол (1786)
  • Монгол Улсын олон улсын гэрээ (533)
  • Ерөнхийлөгчийн зарлиг (199)
  • Үндсэн хуулийн цэцийн шийдвэр (254)
  • Улсын дээд шүүхийн тогтоол (176)
  • Засгийн газрын тогтоол (4481)
  • Сайдын тушаал (841)
  • Засгийн газрын агентлагийн даргын тушаал (180)
  • УИХ-аас томилогддог байгууллагын дарга, түүнтэй адилтгах албан тушаалтны шийдвэр (24)
  • Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр (66)
  • Аймаг, нийслэлийн Засаг даргын захирамж (18)
  • Төрийн зарим чиг үүргийг хууль болон гэрээний үндсэн дээр хэрэгжүүлж буй байгууллагууд (7)
Дээр очих