ДЭЛГЭРЭНГҮЙ
  • X
  • Эрх зүйн акт
    • Сүүлд оруулсан актууд
    • Боловсрол, соёл, шинжлэх ухаан
    • Уул уурхай
    • Хууль зүй
  • Мэдээ
    • Ном
    • Судалгаа мэдээлэл
  • Сургалт
  • Мэдлэгийн сан
  • Байгууллага
  • Ном
  • Бусад
    • Тусламж
    • Алдаа мэдээлэх
    • Нэвтрэх
Нэвтрэх
Тусламж
Хууль дээдлэх ёсон бол засаг төр барих урлаг, хүн зон амар жимир амьдрахуйн арга ухаан мөн. Б.Чимид
МЭДЛЭГИЙН САН
А, Б, В, Г, Д, Е, Ё, Ж, З, И, К, Л, М, Н, О, Ө, П, Р, С, Т, У, Ү, Ф, Х, Ц, Ч, Ш, Э, Ю, Я,

Д/д
Нэр томъёо
Тайлбар
Эх сурвалж
Орос
Англи
1
хаалттай дуудлага худалдаа
тодорхой этгээдийн хүрээнд явуулах
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, 1996 он, 38.3
2
хаалттай хувьчлах
хувьчлах эд хөрөнгийг зориулалтаар нь ашиглаж үр ашгийг дээшлүүлэхэд зайлшгүй шаардагдах мэргэжлийн болон хөрөнгө оруулалт, технологийн шаардлагыг хангах, тодорхой ажил мэргэжлийн хуулийн этгээд, хувь хүмүүсийн хүрээнд явуулах
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, 1996 он, 46.4
3
хайгуулын талбай
хайгуулын лицензээр олгогдсон талбай
Ашигт малтмалын тухай хууль, 1997 он, 3.15
4
хайгуулын эдэлбэр
хайгуулын талбайд суурилсан дэлхийн төвд орой нь орших пирамид хэлбэртэй газрын хэвлийн хэсэг
Ашигт малтмалын тухай хууль, 1997 он, 3.16
5
хайхрамжгүй хандсан
гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас нийгэмд аюултай хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэн
Эрүүгийн хууль, 2002 он, 27.3
6
халаалтын улирал
барилга, байгууламжийг дулаанаар хангах шаардлагатай, хүний ажиллаж амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор олон жилийн цаг агаарын дундаж үзүүлэлтэд тулгуурлан тогтоосон хугацаа
Эрчим хүчний тухай хууль, 2001 он, 3.1.11
7
халаасны хувьцаа
худалдан авсан хувьцаа
Компанийн тухай хууль, 1999 он, 50.3
8
халдварт өвчний эсрэг дархлаажуулалт
халдварт өвчнөөс сэргийлэх, түүний тархалтыг хязгаарлах, өвчнийг устгах зорилгоор дархлаажуулах бэлдмэл хэрэглэх арга хэмжээний тогтолцоо
Дархлаажуулалтын тухай хууль, 2000 он, 3.1.1
9
халхавчлах
тагнуулын ажлын зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг өөр байгууллага, хүн, өөр үйл ажиллагаа, баримт бичиг болон бусад зүйл ашиглан далдлах
Тагнуулын байгууллагын тухай хууль, 1999 он, 3.1.7
10
хамгаалалтын болон эрүүл ахуйн бүс
ус хангамжийн эх үүсвэрийг аж ахуйн үйл ажиллагааны улмаас хомсдох, бохирдохоос хамгаалах зорилгоор заагласан газар
Хот суурины ус хангамж, ариутгалын татуургын ашиглалтын тухай хууль, 2002 он, 3.1.7
11
хамгаалах байр
гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн, эсхүл болзошгүй хүчирхийлэлд өртөх магадлалтай хохирогч, түүний бага насны хүүхдийг тодорхой хугацаагаар байрлуулж, хохирогчид үйлчилгээ үзүүлэх газар
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, 2004 он, 5.1.3
12
хамгаалах хүн
согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийн гэр бүлийн гишүүн, төрөл садангийн хүн болон уг этгээдийг таньдаг бөгөөд түүнийг харгалзан хамгаалж авч явах боломжтой, насанд хүрсэн этгээд
Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хууль, 2003 он, 3.1.4
13
хамгаалуулагч
монгол улсын хууль, олон улсын гэрээний дагуу төрийн тусгай хамгаалалтад авахаар тогтоосон албан тушаалтан, иргэн
Төрийн тусгай хамгаалалтын тухай хууль, 1995 он, 5.1.1
14
хамжигч
зааж зөвлөх, зэвсэг, хэрэгсэл өгөх, учрах саадыг арилгах, унаа, орон байраар хангах зэргээр гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн, түүнчлэн гэмт хэрэг үйлдсэн этгээд болон гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн зэвсэг, хэрэгсэл, гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйлийг нуун далдлах, зарж борлуулах, гэмт хэргийн ул мөрийг баллахаар урьдчилан амалсан этгээд
Эрүүгийн хууль, 2002 он, 35.6
15
хамтарсан зохиогчид
бие даасан хэсэгт хуваагдахгүй хамтын бүтээл туурвисан хоёр буюу түүнээс дээш этгээд
Зохиогчийн эрхийн тухай хууль, 1993 он, 4.2
16
хамтран оролцох
гэмт хэрэг санаатай үйлдэхэд хоёр буюу түүнээс дээш этгээд нэгдсэн
Эрүүгийн хууль, 2002 он, 34.1
17
хамтран үүрэг гүйцэтгэгчид
үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий
Иргэний хууль, 2002 он, 242.1
18
хамтын гэрээ
тухайн аж ахуйн нэгж, байгууллагын нийт ажилтны хөдөлмөрлөх эрх, түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхлыг хуулиар тогтоосон баталгаанаас илүү нөхцөлөөр хангах болон энэ хуулиар шууд зохицуулаагүй асуудлаар ажил олгогч, ажилтны төлөөлөгчдийн хооронд байгуулсан тохиролцоо
Хөдөлмөрийн тухай хууль, 1999 он, 3.1.4
19
хамтын тэмдэг
үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчид нэгдсэн хяналтын дор ашиглах барааны тэмдэг
Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хууль, 2003 он, 3.1.2
20
хамтын хэлэлцээр
иргэний хөдөлмөрлөх эрх, түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхлыг хамтран хамгаалах зорилгоор улсын хэмжээнд болон тодорхой бүс нутаг, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, салбар, мэргэжлийн хүрээнд ажил олгогч, ажилтны төлөөлөгчид, төрийн захиргааны байгууллагын хооронд байгуулсан тохиролцоо
Хөдөлмөрийн тухай хууль, 1999 он, 3.1.5
21
хангагч
хэрэглэгчийг цэвэр усаар хангах, тэдгээрийн хэрэглээнээс гарах бохир усыг татан зайлуулж, цэвэрлэх үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд
Хот суурины ус хангамж, ариутгалын татуургын ашиглалтын тухай хууль, 2002 он, 3.1.9
22
хандивлагч орон
монгол улсад зээл, тусламж олгож буй гадаад улс
Гадаадын зээл, тусламжийг зохицуулах тухай хууль, 2003 он, 3.1.4
23
хараат компани
компанийн нийт энгийн хувьцааны 20-51 хүртэл хувийг өөр /толгой/ компани дангаараа буюу нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран эзэмшиж байгаа тохиолдолд уг компани
Компанийн тухай хууль, 1999 он, 6.1
24
харилцаа холбоо
цахилгаан холбоо, радио, телевиз, шуудан, мэдээллийн технологийн бүх төрөл
Харилцаа холбооны тухай хууль, 2001 он, 3.1.10
25
харилцаа холбооны хамгаалалтын зурвас газар
монгол улсын газрын нэгдмэл сангаас холбооны сүлжээнд зориулан олгосон газар, орон зай
Харилцаа холбооны тухай хууль, 2001 он, 28.1
26
хариуцагч
нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээд
Иргэний хэрэг шүүхэд хянан шйидвэрлэх тухай хууль, 2002 он, 26.3
27
хариуцагч
төлбөрийн чадваргүй болсон нөхөрлөл, хоршоо, компани, төрийн болон орон нутгийн өмчит үйлдвэрийн газар, хуулийн этгээдийн эрх бүхий төрийн бус байгууллага
Дампуурлын тухай хууль, 1997 он, 3.1.2
28
харуул хамгаалалт
харуул хамгаалалтын үйл ажиллагаа эрхэлдэг байгууллага гэрээний үндсэн дээр үйлчлүүлэгчийн эд хөрөнгө, объектыг хамгаалах үйл ажиллагаа
Гэрээт харуул хамгаалалтын тухай хууль, 2000 он, 3.1.1
29
харуул хамгаалалтын алба хаагч
харуул хамгаалалтын байгууллагад харуул хамгаалалттай холбоотой тодорхой үүрэг гүйцэтгэж буй этгээд
Гэрээт харуул хамгаалалтын тухай хууль, 2000 он, 3.1.4
30
харуул хамгаалалтын байгууллага
энэ хуульд заасан журмын дагуу эрх бүхий байгууллагад бүртгүүлж, харуул хамгаалалтын үйл ажиллагаа эрхэлж байгаа хуулийн этгээд
Гэрээт харуул хамгаалалтын тухай хууль, 2000 он, 3.1.5
31
харшлах шалтгаан
нэр дэвшигч Үндсэн хуулийн гучдугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй, гэмт хэрэг үйлдсэн нь анхан шатны сонгууль дууссанаас хойш шүүхээр тогтоогдсон болон сэтгэл мэдрэлийн хувьд эрүүл бус гэдэг нь эмнэлгийн албан ёсны дүгнэлтээр батлагдсаныг
Патентийн тухай хууль, 1993 он, 41.3.2
32
хатгагч
ятгах, заналхийлэх болон бусад аргаар гэмт хэрэг үйлдэхэд бусдыг өдөөн түлхсэн, зоригжуулсан этгээд
Эрүүгийн хууль, 2002 он, 35.4
33
хаяг тодорхойгүй шуудангийн илгээмж
хаяггүй буюу хаяг дутуу бичигдсэнээс хаягийг тодорхойлох, хаягт заасан этгээдийг тогтоож, зохих эзэнд нь хүргэж гардуулах боломжгүй шуудангийн илгээмж
Шуудангийн тухай хууль, 2003 он, 23.1
34
хил зөрчигч
улсын хил нэвтрэх журмыг хилийн боомтоос өөр газраар улсын хилийг газар, ус, агаараар нэвтэрсэн, нэвтрэхийг завдсан, хилийн боомтоор улсын хил нэвтрэх эрхийн хүчин төгөлдөр бус баримт бичигтэйгээр нэвтэрсэн, нэвтрэхийг завдсан, улсын хилийг газрын хэвлийгээр нэвтэрсэн зэрэг үйлдлээр зөрчсөн этгээд
Улсын хилийн тухай хууль, 1993 он, 22.2
35
хил орчмын нутаг дэвсгэр
хил залгаа улстай хиллэж байгаа сумын нутаг дэвсгэр
Улсын хилийн тухай хууль, 1993 он, 29 дүгээр зүйл
36
хил хамгаалах байгууллага
улсын хил хамгаалалтыг улс орны хэмжээнд удирдан зохион байгуулах үүрэг бүхий хил хамгаалалтыг удирдах төрийн захиргааны байгууллага, түүний харьяа тусгай анги, салбар
Улсын хилийн тухай хууль, 1993 он, 31.1
37
хилийн агаарын бүс
улсын хилийн шугамаас дотогш 30 км-ын өргөнтэй нутаг дэвсгэр дээрх агаарын зай
Агаарын зайг нисэхэд ашиглах тухай хууль, 2003 он, 4.1.2
38
хилийн боомт
улсын хилээр нэвтрэх зорчигч, тээврийн хэрэгсэл, бараа болон мал, амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнд хилийн хяналтын байгууллага хяналт шалгалт хийх зориулалтаар тусгайлан тогтоож, төхөөрөмжилсөн газар
Улсын хилийн тухай хууль, 1993 он, 28.1
39
хилийн бүс
улсын хил хамгаалах, хилийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор тусгай журам тогтоосон нутаг дэвсгэр
Улсын хилийн тухай хууль, 1993 он, 26.1
40
хилийн гаалийн байгууллага
хилийн боомтод ажилладаг гаалийн байгууллага
Гаалийн тухай хууль, 1996 он, 3.1.15
41
хилийн ус
улсын хилийн шугам дайран өнгөрч байгаа нуур, гол, мөрөн, горхи болон гадаргын бусад ус
Улсын хилийн тухай хууль, 1993 он, 4 дүгээр зүйл
42
хилийн ус
монгол улсын хилийн шугамын дагуу буюу огтлон оршиж буй гадаргын ба газрын доорхи ус
Усны тухай хууль, 2004 он, 3.1.6
43
ховор амьтан
тархац нутагтаа тоо толгой цөөрсөн, нөөц багатай, устаж болзошгүй амьтан
Амьтны аймгийн тухай хууль, 2000 он, 3.1.3
44
хог ургамал
ургамлыг тариалж, үржүүлж буй талбайд тархаж ургах өөр ургамал
Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хууль, 2002 он, 3.1.10
45
хог хаягдал булах
ашиглах шаардлагагүй болсон хог хаягдлыг хүрээлэн байгаа орчинд үзүүлэх сөрөг нөлөөллөөс сэргийлэх зорилгоор аюулгүй орчинд далдлан булах
Ахуйн болон үйлдвэрлэлийн хог хаягдлын тухай хууль, 2003 он, 3.1.3
46
хог хаягдал булах зориулалтын байгууламж
хог хаягдлыг аюулгүй, хортой нөлөөлөлгүй хадгалах стандартын нөхцөлийг бүрдүүлсэн технологийн барилга, байгууламж
Ахуйн болон үйлдвэрлэлийн хог хаягдлын тухай хууль, 2003 он, 3.1.8
47
хог хаягдал хадгалах
хог хаягдлыг булах, хоргүйжүүлэх, ашиглах зорилгоор хог хаягдал хадгалах зориулалтын цэгт түр хадгалах
Ахуйн болон үйлдвэрлэлийн хог хаягдлын тухай хууль, 2003 он, 3.1.4
48
хог хаягдал хадгалах цэг
хог хаягдал цуглуулах зорилгоор байгуулсан зориулалтын сав, байгууламж
Ахуйн болон үйлдвэрлэлийн хог хаягдлын тухай хууль, 2003 он, 3.1.9
49
хог хаягдлыг ашиглах
хог хаягдлыг бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, ажил, үйлчилгээ явуулах, эрчим хүч гарган авах зэргээр дахин хэрэглээнд оруулах
Ахуйн болон үйлдвэрлэлийн хог хаягдлын тухай хууль, 2003 он, 3.1.5
50
хог хаягдлыг аюулгүйжүүлэх
хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд үзүүлэх хортой нөлөөллийг арилгах зорилгоор тусгай зориулалтын төхөөрөмжид шатаах, цэвэршүүлэх, халдваргүйжүүлэх, хоргүйжүүлэх зэргээр боловсруулах
Ахуйн болон үйлдвэрлэлийн хог хаягдлын тухай хууль, 2003 он, 3.1.6
51
хог хаягдлыг булах даац
хог хаягдал булах зориулалтын байгууламжид тодорхой арга хэлбэрээр, тогтоосон хугацаанд, тухайн нутаг дэвсгэрийн экологийн төлөв байдлыг харгалзан булж болох тодорхой төрлийн хог хаягдлын зөвшөөрөхүйц дээд хэмжээ
Ахуйн болон үйлдвэрлэлийн хог хаягдлын тухай хууль, 2003 он, 3.1.10
52
хог хаягдлын норматив
нэгж бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд үүсэх тухайн төрлийн хаягдлын тогтоосон хэм хэмжээ
Ахуйн болон үйлдвэрлэлийн хог хаягдлын тухай хууль, 2003 он, 3.1.7
53
хоёрдугаар зэргийн цэргийн үүрэгтэн
бэлтгэлд байгаа цэргийн алба хаагаагүй эрэгтэйчүүд, мөн цэрэгт бүртгэлтэй мэргэжил бүхий эмэгтэйчүүд
Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хууль, 1992 он, 4.2
54
хойшлуулах болзлоор хийсэн хэлцэл
бий болох эсэх нь мэдэгдэхгүй, эсхүл нэгэнт бий болсныг нь хэлцэл хийгч талууд мэдээгүй байгаа үйл явдлаас шалтгаалан хэлцэлд заасан эрх үүрэг нь үүсэхээр тохиролцсон
Иргэний хууль, 2002 он, 44.2
55
холбогдох этгээд
тухайн банкны хувь нийлүүлэгч, төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүн, гүйцэтгэх захирал, банкны салбар, тооцооны төвийн захирал, тэдгээрийн өвөг эцэг, эмэг эх, эцэг, эх, эхнэр, нөхөр, ах, эгч, дүү, хүүхэд болон тэдэнд хяналтын багцаа эзэмшүүлдэг хуулийн этгээд, уг хуулийн этгээдийн хяналтын багцыг эзэмшдэг аливаа иргэн, хуулийн этгээд
Банкны тухай хууль, 1996 он, 3.2.1
56
холбоо
нэгдмэл, тодорхой зорилго тавьсан хэд хэдэн этгээд сайн дурын үндсэн дээр нэгдэж байгуулсан, гишүүнчлэл бүхий хуулийн этгээд
Иргэний хууль, 2002 он, 36.1
57
холбооны үндсэн дүрэм
олон улсын улаан загалмай /улаан хавирган сар/ нийгэмлэгүүдийн холбооны ерөнхий ассамблейн чуулганаар батлагдсан олон улсын улаан загалмай /улаан хавирган сар/ нийгэмлэгүүдийн холбооны үндсэн дүрэм
Монголын улаан загалмайн нийгэмлэгийн эрх зүйн байдлын тухай хууль, 2000 он, 3.1.6
58
хоол хүнс, эмнэлэг болон ахуйн хангамж
хоригдсон этгээд нь өдөрт 3400 килокалори /ккал/-аас дээш илчлэгтэй хоолоор үнэгүй хангагдах бөгөөд ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлагад тохирсон нөхцөл, унтаж амрах боломжоор хангагдана. Хүнсний болон нэн хэрэгцээтэй зүйлээ бэлнээр худалдан авах эрхтэй. Нэг хүнд 2.5 ба түүнээс дээш м2 талбай ногдох ёстой.Өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмчлэх, халдваргүйжүүлэх ажлыг зохих журмын дагуу явуулна.
сэжигтэн, яллагдагчийг албадан саатуулах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай хуулийн 23 дугаар зүйл
59
хор уршиг гэм буруугүйгээр учруулсан
гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаагүй, хэргийн нөхцөл байдлын улмаас ухамсарлах боломжгүй байсан, түүнчлэн учирч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдэх боломжгүй, мэдэх ёсгүй байсан
Эрүүгийн хууль, 2002 он, 28.1
60
хориглосон бараа
монгол улсын хууль тогтоомжийн дагуу гаалийн хилээр нэвтрүүлэхийг хориглосон бараа
Гаалийн тухай хууль, 1996 он, 3.1.11
61
хорио цээр тогтоох
богино хугацаанд тархан дэлгэрч үлэмж хохирол учруулдаг өвчин гарсан үед халдварын тархалтыг голомтод нь хязгаарлан зогсоох, устгахад чиглэсэн иж бүрэн арга хэмжээ авч хэрэгжүүлэх
Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хууль, 2001 он, 3.1.7
62
хорих ял
гэмт хэрэг үйлдсэн этгээдийг энэ хуульд заасан хугацаагаар эрх чөлөөг нь хязгаарлаж, нийгмээс тусгаарлан хорих анги, гянданд байлгах
Эрүүгийн хууль, 2002 он, 52.1
63
хоршоо
эдийн засгийн болон нийгэм, соёлын нийтлэг хэрэгцээгээ хангах зорилгоор хэд хэдэн этгээд сайн дураараа нэгдсэн, ардчилсан, хамтын удирдлага, хяналт бүхий, дундын эд хөрөнгө дээр үндэслэн үйл ажиллагаа явуулахаар хамтран байгуулсан хуулийн этгээд
Хоршооны тухай хууль, 1998 он, 3.1
64
хоршоо
эдийн засгийн болон нийгэм, соёлын нийтлэг хэрэгцээгээ хангах зорилгоор хэд хэдэн этгээд сайн дураараа нэгдсэн, хамтын удирдлага, хяналт бүхий дундын эд хөрөнгө дээр үндэслэн үйл ажиллагаа явуулахаар байгуулсан хуулийн этгээд
Иргэний хууль, 2002 он, 36.4
65
хот байгуулалт
түүх, соёл иргэншлийн уламжлал, нийгэм, эдийн засгийн хөгжлийн үндсэн чиглэл, хүрээлэн буй орчныг хамгаалах шаардлагад нийцүүлэн хүний амьдрах тааламжтай орон зайн орчныг бүрдүүлэхийн тулд бүс нутаг, хот, тосгоны хөгжлийн зураг төсөл боловсруулах, барьж байгуулах, иж бүрэн тохижуулах цогцолбор үйл ажиллагаа
Хот байгууллалтын тухай хууль, 1998 он, 3.1.1
66
хот байгуулалтын кадастр
нутаг дэвсгэрийн ашиглалт, хүрээлэн буй орчны төлөв байдлын үнэлгээ, инженерийн шугам сүлжээний хангамжийн түвшин, хүн амын амьдрах орчны чанарын тухай зураглал, мэдээллийн нэгдмэл сан
Хот байгууллалтын тухай хууль, 1998 он, 3.1.5
67
хот байгуулалтын техникийн нөхцөл
хот, тосгон, түүний тодорхой хэсэг, орон сууц, үйлдвэр, үйлчилгээний цогцолборын зураг төсөл боловсруулах, барьж байгуулахад шаардагдах дулаан, уур, цэвэр, бохир ус, цахилгаан эрчим хүч, холбоожуулалт, радио, дохиоллын холболтын эх үүсвэрийн шийдэл, барилгын үйлдвэрлэлд тавих шаардлага болон байгаль орчин, эрүүл ахуй, галын аюулаас хамгаалах хяналтын албанаас авах зөвшөөрөл
Хот байгууллалтын тухай хууль, 1998 он, 3.1.2
68
хот доторх болон хот орчмын тээвэрлэлт
тухайн хотын нутаг дэвсгэрт хийх тээвэрлэлт
Авто тээврийн тухай хууль, 1999 он, 3.1.10
69
хот хоорондын тээвэрлэлт
хот, аймгуудын нутаг дэвсгэрийг дамжин хийх тээвэрлэлт
Авто тээврийн тухай хууль, 1999 он, 3.1.8
70
хот, тосгоны оршин суугч
энэ хуульд заасан суурин газарт байнгын хаягийн бүртгэлтэй иргэн
Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хууль, 1993 он, 29 дүгээр зүйл
71
хохирогч
гэмт хэргийн улмаас нэр төр, алдар хүнд, санаа сэтгэл, бие эрхтэн, эд хөрөнгийн талаар хохирол хүлээсэн этгээд
Эрүүгийн байцаан шийтгэх хууль, 2002 он, 42.1
72
хохирогчид үзүүлэх үйлчилгээ
хохирогчид хэрэгцээтэй мэдээлэл, эрх зүйн болон бусад зөвлөгөө өгөх, сэтгэхүй нь түр хямарсан үед эмчилгээ хийх, нөхөн сэргээх ажиллагаа
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, 2004 он, 5.1.5
73
хөвөлтөд тохирсон
тухайн төрөл, зориулалтын хөлөг онгоц экологи, аюулгүйн болон техникийн дүрмийн шаардлага хангасан, аюулгүй аялахад зайлшгүй шаардлагатай бүрэн бүрэлдэхүүнтэй мэргэжлийн баг, бүх төрлийн нөөц, тоног төхөөрөмжөөр хангагдсан байдал
Далай ашиглах тухай хууль, 1999 он, 4.1.5
74
хөдөлгөөн
олон улсын улаан загалмай /улаан хавирган сар/ хөдөлгөөн
Монголын улаан загалмайн нийгэмлэгийн эрх зүйн байдлын тухай хууль, 2000 он, 3.1.1
75
хөдөлгөөний дүрэм
олон улсын улаан загалмай /улаан хавирган сар/ нийгэмлэгүүдийн холбооны бага хурлаар батлагдсан олон улсын улаан загалмай /улаан хавирган сар/ нийгэмлэгийн хөдөлгөөний дүрэм
Монголын улаан загалмайн нийгэмлэгийн эрх зүйн байдлын тухай хууль, 2000 он, 3.1.5
76
хөдөлгөөний үндсэн зарчмууд
энэрэнгүй, шударга, төвийг сахих, бие даах, сайн дурын, нэгдмэл, түгээмэл байх олон улсын улаан загалмай /улаан хавирган сар/ хөдөлгөөний үндсэн зарчмууд
Монголын улаан загалмайн нийгэмлэгийн эрх зүйн байдлын тухай хууль, 2000 он, 3.1.2
77
хөдөлмөрийн ганцаарчилсан маргаан
хөдөлмөрлөх эрх, түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхлын хүрээнд хөдөлмөрийн гэрээний талуудын хооронд үүссэн саналын зөрүү
Хөдөлмөрийн тухай хууль, 1999 он, 3.1.8
78
хөдөлмөрийн гэрээ
нэг талаас ажилтан нь ажил олгогчоос хуульд нийцүүлэн тогтоосон хөдөлмөрийн дотоод журмын дагуу тодорхой ажил гүйцэтгэх, нөгөө талаас ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн үр дүнд тохирсон цалин хөлс олгох, хууль тогтоомж болон хамтын гэрээ, хэлэлцээрт заасан хөдөлмөрийн нөхцөлөөр хангах тухай харилцан үүрэг хүлээсэн тохиролцоо
Хөдөлмөрийн тухай хууль, 1999 он, 3.1.3
79
хөдөлмөрийн хамтын маргаан
хамтын гэрээ, хэлэлцээр байгуулах, биелүүлэх, биелэлтэд нь хяналт тавих явцад гэрээ, хэлэлцээрт оролцогч талуудын хооронд үүссэн саналын зөрүү
Хөдөлмөрийн тухай хууль, 1999 он, 3.1.9
80
хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ
тодорхой боловсрол, тусгай мэргэжил үл шаардагдах энгийн ажил гүйцэтгэсэн ажилтанд олговол зохих хөлсний хамгийн бага хэмжээ
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хууль, 1998 он, 3.1
81
хөдөлмөрийн хэвийн бус нөхцөл
хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн шаардлагын хүрээнд сөрөг нөлөөллийг нь арилгах боломжгүй, хөдөлмөрийн стандартад нийцээгүй ажлын байрны нөхцөл
Хөдөлмөрийн тухай хууль, 1999 он, 3.1.10
82
хөлөг онгоц
далай ашиглах үйл ажиллагаа явуулахад зориулагдсан хөдөлгүүртэй буюу хөдөлгүүргүй инженерийн хөвөгч байгууламж
Далай ашиглах тухай хууль, 1999 он, 4.1.1
83
хөнгөмсгөөр найдсан
гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас нийгэмд аюултай хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн боловч түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцон үйлдсэн
Эрүүгийн хууль, 2002 он, 27.2
84
хөнгөн гэмт хэрэг
энэ хуулийн тусгай ангид нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, нэг зуугаас хоёр зуун тавин цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэхээр заасан гэмт хэрэг
Эрүүгийн хууль, 2002 он, 17.2
85
хөндлөнгийн гэрч
хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүхийн шийдвэрээр байцаан шийтгэх тодорхой ажиллагааны явц, үр дүнг баталгаажуулахаар тухайн ажиллагаанд оролцсон иргэн
Эрүүгийн байцаан шийтгэх хууль, 2002 он, 48.1
86
хөрөнгийн нууц
зөвхөн эд хөрөнгө, оюуны өмч, эрхийн эзэн, эсхүл түүний итгэмжлэгдсэн хүмүүс мэдэх, түүнчлэн эрх бүхий байгууллага албан тушаалтны албан үүргийнхээ дагуу олж мэдсэн мэдээ, баримт бичиг, тоо, гэрээ хэлцэл, биет зүйл
Хувь хүний нууцын тухай хууль, 1995 он, 2.3
87
хөрөнгө оруулалтын гэрээ
хуулийн этгээд байгуулахгүйгээр тодорхой төсөл хэрэгжүүлэх зорилгоор байгуулсан концесс, бүтээгдэхүүн хуваах тухай, маркетинг, менежмент, санхүүгийн түрээс (лизинг)-ийн болон франчайзийн хэлбэрийн хөрөнгө оруулалт хийх хэлцэл
Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль, 1993 он, 3.4
88
хөрс
ургамал ургахад тохиромжтой газрын гадаргын өнгөн хэсэг
Тариалангийн тухай хууль, 2004 он, 3.1.2
89
хөрсний үржил шим
ургамал ургахад шаардагдах чийг, шим тэжээлийн бодис, агаар, дулаан, биологи, физик-химийн орчинг буй болгогч хөрсний чадавхи
Тариалангийн тухай хууль, 2004 он, 3.1.4
90
хөрсний шим тэжээлийн бодис
ургамлын өсөлт, хөгжилтөд шаардагдах хөрсөн дэх химийн бодис
Тариалангийн тухай хууль, 2004 он, 3.1.3
91
хөрш залгаа эд хөрөнгө
хоёр талаасаа харилцан нөлөөлж болох хил залгаа эзэмшил газар болон бусад үл хөдлөх эд хөрөнгө
Иргэний хууль, 2002 он, 127.1
92
Хөтөлбөр
Аливаа ажил хэрэг, салбарын хөгжлийн талаарх үзэл баримтлал, бодлого зорилтыг тодорхой хугацаанд хэрэгжүүлэх арга зам, хүрэх үр дүнг урьдчилан төлөвлөж, батлуулсан баримт бичиг
MNS 5140 : 2002
93
хөтөч-тайлбарлагч
аялал жуулчлалын хөтөлбөрийн дагуу жуулчинд газарчлан, орчуулга, тайлбар хийх хувь хүн
Аялал жуучлалын тухай хууль, 2000 он, 3.1.7
94
хувийн хамгаалалт
хувийн хамгаалалтын үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд гэрээний үндсэн дээр үйлчлүүлэгчийн амь бие, эрүүл мэндийг гэмт халдлагаас хамгаалахын тулд энэ хуулиар зөвшөөрсөн үйл ажиллагаа явуулах
Хувийн хамгаалалтын тухай хууль, 2001 он, 3.1.1
95
хувийн хамгаалалтын байгууллага
энэ хуульд2 заасан журмын дагуу эрх бүхий байгууллагаас хувийн хамгаалалт эрхлэх тусгай зөвшөөрөл авч, улсын бүртгэлд бүртгүүлсэн хуулийн этгээд
Хувийн хамгаалалтын тухай хууль, 2001 он, 3.1.3
96
хувийн хэргээр удаан хугацаагаар оршин суугч
монгол улсад хувийн хэргээр 90 хоногоос 5 жил хүртэл хугацаагаар оршин суугаа гадаадын иргэн
Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль, 1993 он, 22.6
97
хувь хүний нууц
монгол улсын болон гадаадын иргэн, харьяалалгүй хүн монгол улсын хууль тогтоомжид нийцүүлэн нууцалсан бөгөөд задруулбал тухайн хүний хууль ёсны ашиг сонирхол, нэр төр, алдар хүндэд илтэд хохирол учруулж болзошгүй мэдээ, баримт бичиг, биет зүйл
Хувь хүний нууцын тухай хууль, 1995 он, 2 дугаар зүйл
98
хувьцаа
компанид хөрөнгө оруулж, түүнийг үндэслэн хувь нийлүүлэгчдийн хуралд оролцож санал өгөх, ногдол ашиг авах, компанийг татан буулгасны дараа үлдсэн эд хөрөнгийг худалдан борлуулснаас олсон орлогоос хувь хүртэх болон хуулиар тогтоосон бусад эрхийг гэрчилсэн үнэт цаас
Үнэт цаасны зах зээлийн тухай хууль, 2002 он, 3.1.5
99
хугацаагүй түрээслэн ашиглах
газрын хэвлийг урьдчилан тодорхой хугацаа тогтоолгүйгээр ашиглалтад олгох
Газрын хэвлийн тухай хууль, 1988 он, 19.2
100
худалдааны төлөөлөгч
үйлчлүүлэгчийн нэрийн өмнөөс, түүний зардлаар гэрээ байгуулах буюу бараа, эрх, үйлчилгээг борлуулахад зуучилж байгаа этгээд
Иргэний хууль, 2002 он, 415.1
101
худалдагч
зохион байгуулалтын хэлбэрээсээ үл хамааран хэрэглэгчид бараагаа борлуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллага, хувиараа аж ахуй эрхлэгч болон хувь хүн
Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль, 2003 он, 3.1.2
102
хураамж
хууль тогтоомжийн дагуу төрийн зохих байгууллагаас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад үйлчилгээ үзүүлсний төлөө тэднээс тухай бүр авч улс, орон нутгийн төсөвт оруулж байгаа мөнгөн хөрөнгө
Татварын ерөнхий хууль, 1992 он, 3.2
103
хурц хордлого
даатгуулагч хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцдаа богино хугацаанд цацраг идэвхт буюу химийн бодисын нөлөөгөөр хордох
Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хууль, 1994 он, 2.1
104
хуулийн төсөл
хууль санаачлагчаас мэргэжлийн түвшинд боловсруулан, улсын их хуралд өргөн мэдүүлж байгаа уул төслийн эх бичвэр
Хууль, Улсын Их Хурын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх журмын тухай хууль, 2001 он, 2.1.3
105
хуулийн этгээд
компани, хоршоо, нөхөрлөл, гадаадын болон хамтарсан хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, байгууллага, хувиараа эрхлэх аж ахуй, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд, төрийн бус байгууллага, шашны байгууллага болон тэдгээртэй адилтгах бусад бүх байгууллага
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль, 1998 он, 3.1.6
106
хуулийн этгээд
өмчлөлдөө буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхдээ тусгайлсан хөрөнгөтэй, өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээдэг, үйл ажиллагаанаасаа бий болох үр дагаварыг эд хөрөнгөөрөө хариуцдаг, нэхэмжлэгч, хариуцагч байж чадах, тодорхой зорилго бүхий, тогтвортой үйл ажиллагаа эрхэлдэг зохион байгуулалтын нэгдэл
Иргэний хууль, 2002 он, 25.1
107
хуулийн этгээд
иргэний хуульд заасан шинжийг агуулсан зохион байгуулалтын нэгдэл
Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль, 2003 он, 3.1.1
108
хуулийн этгээдийг нийлүүлэх
хоёр буюу хэд хэдэн хуулийн этгээдийн үйл ажиллагааг зогсоож, тэдгээрийн эрх, үүрэг, хариуцлагыг шинээр бий болсон хуулийн этгээдэд шилжүүлэх
Иргэний хууль, 2002 он, 31.2
109
хуулийн этгээдийг нэгтгэх
хуулийн этгээдийн үйл ажиллагааг зогсоож, түүний эрх, үүрэг, хариуцлагыг өөр хуулийн этгээдэд шилжүүлэх
Иргэний хууль, 2002 он, 31.3
110
хуулийн этгээдийг тусгаарлах
хуулийн этгээдийн үйл ажиллагааг зогсоохгүйгээр түүний зарим эрх, үүрэг, хариуцлагыг шинээр байгуулагдсан хуулийн этгээдэд шилжүүлэх
Иргэний хууль, 2002 он, 31.5
111
хуулийн этгээдийг хуваах
хуулийн этгээдийн үйл ажиллагааг зогсоож, түүний эрх, үүрэг, хариуцлагыг шинээр үүсэх хоёр буюу түүнээс дээш хуулийн этгээдэд шилжүүлэх
Иргэний хууль, 2002 он, 31.4
112
хуулийн этгээдийн оршин байгаа газар
хуулийн этгээдийн ерөнхий захиргаа байршин байгаа газар
Иргэний хууль, 2002 он, 328.1
113
хуулийн этгээдийн улсын бүртгэл
хуулийн этгээд байгуулсан, өөрчлөн байгуулсан, татан буулгасныг болон хуулийн этгээдийн талаархи бусад мэдээллийг энэ хуульд заасан журмын дагуу улсын бүртгэлийн жагсаалтад оруулах үйлдэл
Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль, 2003 он, 3.1.2
114
хуулийн этгээдийн эзэмшлийн орон сууц
тухайн хуулийн этгээдийн тайлан, балансад бүртгэлтэй, түүний ашиглалт, засвар, үйлчилгээний бүх зардал болон сууц эзэмшигчидтэй хийх гэрээ, төлбөр тооцоог уг хуулийн этгээд нь бүрэн хариуцан гүйцэтгэдэг орон сууц
орон сууц хувьчлах тухай хууль, 1996 он, 3.7
115
хууль бус үйлдлээр олсон орлого
татварын болон бусад хууль тогтоомжийг зөрчиж олсон орлого
Татварын ерөнхий хууль, 1992 он, 3-1.7
116
хууль ёсны төлөөлөгч
хуулийн дагуу тогтоогдсон, сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, хохирогчийн төрсөн болон үрчилж авсан эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч
Эрүүгийн байцаан шийтгэх хууль, 2002 он, 5.1.13
117
хууль ёсны төлөөлөгч
эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 5.1.13-т заасан хүмүүс
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хууль, 1998 он, 3.1.4
118
хууль санаачлагч
монгол улсын Үндсэн хуулийн хорин зургадугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ерөнхийлөгч, улсын их хурлын гишүүн, засгийн газар
Хууль, Улсын Их Хурын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх журмын тухай хууль, 2001 он, 2.1.1
119
хууль санаачлах эрх
хууль санаачлагчаас тодорхой хууль гаргах тухай санал дэвшүүлж, мэргэжлийн түвшинд боловсруулах, боловсруулсан хуулийн төслийг хянаж, улсын их хуралд өргөн мэдүүлэх
Хууль, Улсын Их Хурын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх журмын тухай хууль, 2001 он, 2.1.2
120
хуульчдын сонгон шалгаруулалт
шүүгч, шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийн албан тушаал эрхлэх сонгон шалгаруулалтад оролцох, өмгөөллийн болон нотариатын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авах, прокурор, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчаар ажиллах хуульчдаас мэргэжлийн хангалттай мэдлэг, чадварыг эзэмшсэн эсэхийг шалгаж , гэрчилгээ олгох ажиллагаа
Хуульчдын сонгон шалгаруулалтын тухай хууль, 2003 он, 3.1.2
121
хуурамч эм
үйлчлэгч бодис, тун, найрлага, чанарыг дагалдах баримт бичигт нь заагдсанаас өөрчилсөн эм
Эмийн тухай хууль, 1998 он, 3.1.10
122
хүмүүнлэг тусламжийн бараа
форс мажорын улмаас учирсан гарз, хохирлыг арилгахад зориулж илгээсэн барааг хэлнэ.
гаалийн тарифын тухай хуулийн 3 дугаар зүйл
123
хүмүүнлэг тусламжийн бараа
давагдашгүй хүчин зүйл болон түүнтэй адилтгах өөр бусад гамшигийн улмаас учирсан гарз, хохирлыг арилгахад зориулж илгээсэн бараа
Гаалийн тарифын тухай хууль, 1996 он, 3.1.6
124
хүн амын амьдрах орчны чанар
хот, тосгоны хүрээлэн буй орчны эрүүл ахуй, аюулгүй байдал, барилгажилт, архитектурын орон зайн зохион байгуулалт, бүх төрлийн үйлчилгээ, инженерийн шугам сүлжээний хангамж, тохижилт, гоо зүйн цогцолбор үзүүлэлт
Хот байгуулалтын тухай хууль, 1998 он, 3.1.4
125
хүн амын амьжиргааны доод түвшин
хэрэглээний доод хэмжээг мөнгөн хэлбэрээр илэрхийлсэн
Хүн амын амжиргааны доод түвшинг тодорхойлох тухай хууль, 1998 он, 3.1.1
126
хүнд гэмт хэрэг
энэ хуулийн тусгай ангид нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр зуун тавин нэгээс таван зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таван жилээс дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан гэмт хэрэг
Эрүүгийн хууль, 2002 он, 17.4
127
хүнд нөхцөлд байгаа хүүхэд
бүтэн өнчин, тахир дутуу, нэн ядуу, хараа хяналтгүй, садар самуун, хүчирхийлэл, доромжлолын улмаас сэтгэл санааны болон бие махбодийн хохирол хүлээсэн, эрүүл мэнд, амь насанд нь аюул учруулах хөдөлмөр эрхэлж буй хүүхэд
Хүүхдийн эрхийг хамгаалах тухайх ууль, 1996 он, 15.2
128
хүндэвтэр гэмт хэрэг
энэ хуулийн тусгай ангид нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, хоёр зуун тавин нэгээс таван зуун цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан гэмт хэрэг
Эрүүгийн хууль, 2002 он, 17.3
129
хүний дархлал хомсдолын вирус
зөвхөн хүний биеийн дархлалын эсүүдийг гэмтээдэг вирус /ретровирус/
Хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдолоос сэргийлэх тухай хууль, 2004 он, 3.1.1
130
хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдолоос сэргий
хүн амд хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдол тархахад нөлөөлж буй нөхцөл, шалтгааныг арилгах, тархалтыг бууруулах, халдвар дамжих замыг таслан зогсооход чиглэсэн цогц арга хэмжээ
Хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдолоос сэргийлэх тухай хууль, 2004 он, 3.1.3
131
хүний эд, эрхтэн
хүний цус, нөхөн үржихүйн эд /өндгөвч, төмсөг, өндгөн эс, сүн, ураг/-ээс бусад эд, эрхтэн
Донорын тухай хууль, 2000 он, 3.1.1
132
хүнс
хүний бие махбодийн өсөлт хөгжилтийг хангах, илч зарцуулалтыг нөхөхөд шаардагдах шим тэжээл бүхий хүнсний түүхий эд, бэлдэц, хоол, идээ, ундаа, ундны ус
Хүнсний тухай хууль, 1999 он, 3.1.1
133
хүнсийг баяжуулах
хүний эрүүл мэндэд чухал шаардлагатай тухайн бүтээгдэхүүнд агуулагддаггүй, эсхүл боловсруулалтын явцад алдагддаг амин дэм, амин хүчил болон бичил бодисуудыг тусгай технологи, стандартын дагуу нэмэх
Хүнсний тухай хууль, 1999 он, 3.1.7
134
хүнсний аюулгүй байдал
хүнсэнд чанар, эрүүл ахуйн зохистой хэм хэмжээ хангагдсан байх
Хүнсний тухай хууль, 1999 он, 3.1.2
135
хүнсний аюулгүйн анхан шатны үзүүлэлт
мэдрэхүйгээр буюу түргэвчилсэн шинжилгээний аргаар тодорхойлогдох эрүүл ахуйн хэм хэмжээ
Хүнсний тухай хууль, 1999 он, 3.1.9
136
хүнсний аюулгүйн үзүүлэлт
хүнсэн дэх нян, мөөгөнцөр, тэдгээрийн хор, физик, химийн бохирдлын зөвшөөрөгдөх дээд хэмжээ
Хүнсний тухай хууль, 1999 он, 3.1.8
137
хүнсний нэмэлт
хүнсийг өвөрмөц чанартай болгох зориулалтаар технологийн дагуу хэрэглэдэг бодис, хольц
Хүнсний тухай хууль, 1999 он, 3.1.4
138
хүнсний эрүүл ахуй
хүнсний үйлдвэрлэл үйлчилгээ явуулах явцад хүнсний аюулгүй байдлыг хангах нөхцөл
Хүнсний тухай хууль, 1999 он, 3.1.3
139
хүчингүй гэрээ, хэлцэл
утга агуулгаараа хууль зөрчсөн буюу хуулиас гадуур хийгдсэн, бага насны хүмүүс, сэтгэл мэдрэлийн өвчтэй буюу ухаан солио зэрэг шалтгааны улмаас эрх зүйн бүрэн чадамжгүй этгээдтэй хийсэн хэлцэл, айлган сүрдүүлэх буюу аргагүй гачигдлыг далимдуулан хийсэн хэлцэл, хууль ёсны үр дүн гаргахын тулд биш зөвхөн дүр үзүүлэн хийсэн хэлцэл
Татварын ерөнхий хууль, 1992 он, 3-1.6
140
хүчирхийлэл үйлдэгчийн зан үйлд нөлөөлөх албадан сургалт
хүчирхийлэл үйлдэгчид гэр бүлийн гишүүдийн хоорондын харилцаанаас үүссэн асуудлыг хүч хэрэглэхгүйгээр шийдвэрлэх зан үйлийг төлөвшүүлэхэд чиглэсэн зохих хөтөлбөрийн дагуу явуулах сургалт
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, 2004 он, 5.1.4
141
Хэвлэмэл хуудас
Стандартын бичгийн цаасан дээр баримт бичигт байх зарим бүрдлүүдийг урьдчилан тогтоосон байрлалд хэвлэлийн аргаар буулгасны хэлнэ.
MNS 5140 : 2002
142
хэлцэл
иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/
Иргэний хууль, 2002 он, 39.1
143
хэмжил гүйцэтгэх аргачлал
хэмжил гүйцэтгэх үндэслэл болгосон физикийн зарчим, тухайн хэмжих хэрэгслийг ашиглах нөхцөл, аргазүйг тогтоосон журам
Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай хууль, 1994 он, 6.1
144
хэмжих хэрэгсэл
хэмжил гүйцэтгэхэд ашиглаж байгаа хэмжилзүйн тогтоосон үзүүлэлт бүхий техник хэрэгсэл
Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай хууль, 1994 он, 5.1
145
хэмжлийн нэгж
хэмжил гүйцэтгэхэд жишиг болгон сонгож авсан нэгж хэмжигдэхүүн
Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай хууль, 1994 он, 3.1
146
хэмжлийн нэгжийн эталон
хэмжлийн нэгж буюу түүний тодорхой утгыг тогтоох, бий болгох, түүнийгээ хадгалах, хуулбарлах, харьцуулах замаар бусад хэмжих хэрэгсэлд дамжуулах зориулалттай хэмжих хэрэгслийг
Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай хууль, 1994 он, 4.1
147
хэргийн зохигч
нэхэмжлэгч, хариуцагч, хуульд заасны дагуу тэдгээртэй эрх зүйн хувьд ижил эрх, үүрэгтэйгээр хэрэгт оролцож байгаа этгээд
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, 2002 он, 26.1
148
хэргийн оролцогч
нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, 2002 он, 16.1
149
хэргийн оролцогч
зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, түүнчлэн энэ хуулийн 12.1.2-12.1.4-т заасны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа этгээд
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, 2002 он, 22.1
150
хэрэг бүртгэгч
хэрэг бүртгэлт явуулах эрх бүхий албан тушаалтан
Эрүүгийн байцаан шийтгэх хууль, 2002 он, 5.1.3
151
хэрэг бүртгэх албаны дарга
хэрэг бүртгэлт явуулах байгууллагын газар, хэлтэс, тасгийн дарга, түүний орлогч
Эрүүгийн байцаан шийтгэх хууль, 2002 он, 5.1.2
152
хэрэг гүйцэтгэгч
хариуцагчийг татан буулгах, эсхүл дахин хөрөнгөжүүлэх ажлыг эрхлэн гүйцэтгэгч, дахин хөрөнгөжүүлэх ажиллагаанд хяналт тавих, хариуцагчийн эд хөрөнгийг хамгаалах эрхтэйгээр нэхэмжлэгчдийн хурлаас санал болгосноор шүүхийн томилсон этгээд
Дампуурлын тухай хууль, 1997 он, 3.1.4
153
хэрэглэгч
бүтээгдэхүүн, ажил үйлчилгээгээр хэрэгцээгээ хангах гэж байгаа буюу хангаж байгаа худалдан авагч, захиалагч, үүрэг гүйцэтгүүлэгч хувь хүн
154
хэрэглэгч
эрчим хүчээр хангах гэрээнд эрчим хүчийг худалдан авах эрхтэйгээр оролцож байгаа иргэн, хуулийн этгээд
Эрчим хүчний тухай хууль, 2001 он, 3.1.11
155
хэрэглэгч
цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах үйлчилгээгээр үйлчлүүлж буй иргэн, хуулийн этгээд
Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хууль, 2002 он, 3.1.8
156
хэрэглэгч
бараа, ажил, үйлчилгээг үйлдвэрлэл, аж ахуйн үйл ажиллагааны бус, зөвхөн хувийн болон гэр бүл, ахуйн хэрэгцээгээ хангахад зориулан захиалж, худалдан авч, үйлчлүүлж байгаа, эсхүл хэрэглэж байгаа хувь хүн
Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль, 2003 он, 3.1.1
157
хэрэглэгч
харилцаа холбооны үйлчилгээ үзүүлэх гэрээнд үйлчилгээг худалдан авах эрхтэйгээр оролцож байгаа иргэн, хуулийн этгээд
Харилцаа холбооны тухай хууль, 2001 он, 3.1.6
158
хэрэглэгчийн зэрэглэл
эрчим хүчээр хангах гэрээний нөхцөл болон эрчим хүчний хэрэглээний хэмжээ, хугацаанаас хамааруулан хэрэглэгчийг ангилах
Эрчим хүчний тухай хууль, 2001 он, 3.1.14
159
хэрэглээний доод хэмжээ
хүний нэн тэргүүний зайлшгүй хэрэгцээг хангах хүнсний болон хүнсний бус хэрэглээний сагсаар тодорхойлсон бараа, үйлчилгээний шинжлэх ухааны үндэслэлтэй тогтоосон тоо, хэмжээ
Хүн амын амжиргааны доод түвшинг тодорхойлох тухай хууль, 1998 он, 3.1.2
160
хэсэгчилсэн дайчилгаа
нутаг дэвсгэрийн зарим хэсэгт дайчилгаа явуулах буюу хязгаарлагдмал зорилтыг хэрэгжүүлэхийн тулд дайчилгааны улсын нэгдсэн төлөвлөгөөний зөвхөн зарим арга хэмжээг хэрэгжүүлэх
Дайчилгааны тухай хууль, 1998 он, 3.1.2
161
хэтийн зорилт
засгийн газар болон төсвийн байгууллагаас дэвшүүлсэн дунд, урт хугацааны зорилт, хүрэх түвшин
Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хууль, 2002 он, 4.1.5
162
хязгаарлагдмал эрх
илүү өргөн хүрээтэй эрхээс уламжлагдсан, тухайн эрхээр хязгаарлагдсан эрх
Иргэний хууль, 2002 он, 87.2
163
хязгаарлалттай бүс
агаарын хөлгийн нислэгийг хязгаарлах зорилгоор тогтоосон, тодорхой өндөр болон өргөнөөр хязгаарлагдсан агаарын зай
Агаарын зайг нисэхэд ашиглах тухай хууль, 2003 он, 4.1.4
164
хязгаарласан бараа
монгол улсын хууль тогтоомжийн дагуу гаалийн хилээр нэвтрүүлэхийг тарифын, эсхүл энэ зүйлийн 1 дэх хэсгийн 11-т зааснаас бусад тарифын бус аргаар хязгаарласан бараа
Гаалийн тухай хууль, 1996 он, 3.1.14
165
хяналт тавих зурвас газар
авто замын зурвас газар болон жолооч нарын үзэгдэх орчин, авто зам, замын байгууламжийн барилга, засварын ажил, ашиглалтын үеийн аюулгүй байдлыг хангахад нөлөөлөх газар
Авто замын тухай хууль, 1998 он, 3.1.6
166
хяналтын шатны шүүх
улсын дээд шүүх
Эрүүгийн байцаан шийтгэх хууль, 2002 он, 5.1.18
Санал асуулга

Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем - www.legalinfo.mn сайтын шинэчилсэн загварын талаарх таны санал?

Нийт 9010 санал өгсөн байна.







ХУУЛЬ ЗҮЙН ҮНДЭСНИЙ ХҮРЭЭЛЭНГИЙН НОМЫН САНГИЙН ЭЛЕКТРОН КАТАЛОГ
Видео булан
Эрх зүйн мэдээллийн систем

    Нүүр хуудас / ЭРХ ЗҮЙН АКТ / МЭДЭЭ / Сургалт / МЭДЛЭГИЙН САН / Байгууллага / НОМ / ТУСЛАМЖ

Фейсбүүк хуудас

Зохиогчийн эрх хуулиар
хамгаалагдсан © 2015.

Цахим хуудсыг хөгжүүлсэн

INTERACTIVE LLC
холбоо барих CONTACT
  • Хаяг: Улаанбаатар -46, Чингэлтэй дүүрэг, Чингис хааны талбай-7
  • Утас: 976-11312513  Факс: 976-11315735
  • И-мэйл: info@legalinfo.mn
эрх зүйн актууд
  • Монгол Улсын хууль (662)
  • Улсын Их Хурлын тогтоол (1786)
  • Монгол Улсын олон улсын гэрээ (533)
  • Ерөнхийлөгчийн зарлиг (199)
  • Үндсэн хуулийн цэцийн шийдвэр (254)
  • Улсын дээд шүүхийн тогтоол (176)
  • Засгийн газрын тогтоол (4481)
  • Сайдын тушаал (841)
  • Засгийн газрын агентлагийн даргын тушаал (180)
  • УИХ-аас томилогддог байгууллагын дарга, түүнтэй адилтгах албан тушаалтны шийдвэр (24)
  • Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр (66)
  • Аймаг, нийслэлийн Засаг даргын захирамж (18)
  • Төрийн зарим чиг үүргийг хууль болон гэрээний үндсэн дээр хэрэгжүүлж буй байгууллагууд (7)
Дээр очих