A

A

A

  • Нүүр
  • Монгол Улсын олон улсын гэрээ
  • ГЭРЭЭ СОЁРХОН БАТЛАХ ТУХАЙ /1992 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Улаанбаатар хотноо байгуулсан “Орлогын татварыг давхар ногдуулахгүй байх, татвар төлөхөөс зайлсхийхийг сэргийлэх тухай Монгол Улс, БНСУ-ын хоорондын хэлэлцээр/
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

1993 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр

Улаанбаатар хот

ГЭРЭЭ СОЁРХОН БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Үндсэн хуулийн хорин тавдугаар зүйлийн I дэх хэсгийн 15-ыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

Монгол Улсын Засгийн газраас 1992 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдөр Улаанбаатар хотноо байгуулсан "Орлогын татварыг давхар ногдуулахгүй байх, татвар төлөхөөс зайлсхийхийг сэргийлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улсын хоорондын Хэлэлцээр"-ийг соёрхон баталсугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Ж. ГОМБОЖАВ

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТАМГЫН ГАЗРЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Н. РИНЧИНДОРЖ