A

A

A

  • Нүүр
  • Монгол Улсын олон улсын гэрээ
  • ХЭЛЭЛЦЭЭР СОЁРХОН БАТЛАХ ТУХАЙ / Гурван улсын улсын хилийн уулзваруудын цэгийг тодорхойлох тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын Хэлэлцээр/
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

1996 оны 12 дугаар сарын 13-ны өдөр

Улаанбаатар хот

ХЭЛЭЛЦЭЭР СОЁРХОН БАТЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл. "Гурван улсын улсын хилийн уулзваруудын цэгийг тодорхойлох тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр", "Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын гурван улсын улсын хилийн Зүүн уулзварын цэгийн тухай Тодорхойлолт-протокол", түүний хавсралт болох "Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын улсын хилийн Зүүн уулзварын цэгийн орчмын газрын зураг", "Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын улсын хилийн Зүүн уулзварын цэгийн хилийн тэмдгийн протокол", "Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын гурван улсын улсын хилийн Баруун уулзварын цэгийн тухай Тодорхойлолт-протокол", түүний хавсралт болох "Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын улсын хилийн Баруун уулзварын цэгийн орчмын газрын зураг"-ийг Засгийн газрын өргөн мэдүүлсний дагуу соёрхон баталсугай.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ