A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ  УЛСЫН  ХУУЛЬ

 

2012 оны 05 сарын 18 өдөр                                                                                                                                                                                        Төрийн ордон, Улаанбаатар хот

 

САНХҮҮГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ

 ХЭЛЭЛЦЭЭР, ЗЭЭЛИЙН ХЭЛЭЛЦЭЭР

СОЁРХОН БАТЛАХ ТУХАЙ

 

            1 дүгээр зүйл.2012 оны 3 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан “Санхүүгийн хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”, Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Сэргээн босголт, зээлийн банк хооронд 2012 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр байгуулсан “Эрчим хүчний үр ашиг II” төслийн Зээлийн болон төслийн хэлэлцээр, Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Сэргээн босголт, зээлийн банк хооронд 2012 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр байгуулсан “Улаанбаатар хотын хүнсний хангамжийг сайжруулах зорилгоор бүс нутгийн тээврийн дэд бүтцийг хөгжүүлэх” төслийн Нэмэлт зээлийн хэлэлцээрийг Монгол Улсын Засгийн газрын өргөн мэдүүлснээр соёрхон баталсугай.

 

 

 

 

 

                       

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                              Д.ДЭМБЭРЭЛ