A

A

A

  • Нүүр
  • Үндсэн хуулийн цэцийн шийдвэр
  • МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН 2005 ОНЫ 209 ДҮГЭЭР ТОГТООЛЫН 3 ДАХЬ ЗААЛТ ҮНДСЭН ХУУЛИЙН ХОЛБОГДОХ ЗААЛТЫГ ЗӨРЧСӨН ЭСЭХ ТУХАЙ МАРГААНЫГ ХЯНАН ШИЙ
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН 2005 ОНЫ 209 ДҮГЭЭР ТОГТООЛЫН 3 ДАХЬ ЗААЛТ ҮНДСЭН ХУУЛИЙН ХОЛБОГДОХ ЗААЛТЫГ ЗӨРЧСӨН ЭСЭХ ТУХАЙ МАРГААНЫГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭСЭН ТУХАЙ /Дүгнэлт/

2006 оны 2 дугаар сарын 22-ны өдөр

Дугаар 02

Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхим 15 .00 цаг

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Бямбадорж даргалж, гишүүн Л.Рэнчин, П.Очирбат, Ч.Дашням /илтгэгч/, Ц.Сарантуяа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн даргаар Д.Нарантуяаг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд өргөдөл гаргагч иргэн Д.Оюун, Я.Эрдэнэ тэдгээрийн итгэмжлэлээр өмгөөлөгч Ц.Цэрэнжээ, Н.Цогт, М.Баяраа мөн Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Содномпил нар оролцлоо.

Нэг. Нийслэлийн Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны оршин суугч, иргэн Д.Оюун, мөн дүүргийн 11 дүгээр хорооны оршин суугч, иргэн Я.Эрдэнэ нар Үндсэн хуулийн цэцэд 2005 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр ирүүлсэн өргөдөлдөө:

“Монгол Улсын Эрүүл мэндийн сайдын 2001 оны 76 дугаар тушаалын дагуу Эрүүл мэндийн үйлчилгээний II төвийг байгуулж, эмнэлгийн үйлчилгээг нэг дороос чирэгдэлгүй, шуурхай зохион байгуулах үүднээс хувийн хэвшлийн нэр бүхий 15 эмнэлэг хариуцан, ажлын байрыг яамнаас түрээсийн гэрээний үндсэн дээр эзэмшүүлж, ашиглуулахаар зохицуулж, үйл ажиллагаагаа явуулах болсноор 5 дахь жилийнхээ нүүрийг үзэж 180000 гаруй байнгын үйлчлүүлэгчтэй болж, үйл ажиллагаа нь өргөжиж байна.

Нэр бүхий 15 эмнэлгийн байгууллага 5 жилийн хугацаанд байрны ашиглалтыг сайжруулж, засвар үйлчилгээг хариуцан, төлбөрийг цаг хугацаанд нь тогтмол төлж ирсэн. Уушигны мэс засал, эмэгтэйчүүд, дотор, мэдрэл, уламжлалт эмнэлэг, мэс засал, судас шамбарам зэрэг нарийн мэргэшсэн чиглэлээр эмнэлгийн 100 гаруй ажилтан /үүнээс 50 гаруй хувь нь мэргэжлээрээ 20-иос дээш жил ажилласан/ иргэдэд үзүүлэх эмнэлгийн үйлчилгээг найдвартай, түргэн шуурхай явуулж, орчин үеийн түвшинд хүргэхийг зорьж байна.

Гэтэл Эрүүл мэндийн сайд Т.Ганди нь 2005 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 230 дугаартай тушаал гэнэт гаргаснаар бидний хууль ёсны эрх ашгийг зөрчиж, хувийн хэвшлийн эдгээр 15 эмнэлгийн байгууллагыг бүгдийг нь төрийн өмчийн эмнэлгүүдийн нэг нэг өрөөнд тараан байршуулахаар зааж, эмчлэгч болон үйлчлүүлэгч нарын хэн хэнийнх нь эрх ашгийг ноцтой зөрчсөн шийдвэр гаргасан. Энэ тушаалын дагуу манай эмнэлгүүд нэг нэг өрөөнд орох аваас урьд үзүүлж байсан эмнэлгийн үйлчилгээ бүрэн зогсож, хүний даралт үзэх, чагнахаас хэтрэхгүй байдалд хүрэх юм.

Бид Эрүүл мэндийн сайд Т.Гандигийн дээрх хууль бус ажиллагааг таслан зогсоож өгөхийг хүссэн өргөдлөө Засгийн газарт 2005 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр өгсөн боловч Засгийн газраас бидний өргөдөл, хүсэлтийг шалгаж үзэлгүй, хариу өгөлгүй байсаар 2005 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр 209 дүгээр тогтоол гаргалаа. Энэ нь сайд Т.Гандигийн хууль бус шийдвэрийг нягтлан шалгаж үзэлгүйгээр, өөрөөр хэлбэл, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 6 дугаар заалт, 7 дугаар зүйлийн 2 дахь заалтыг зөрчсөнөөр Засгийн газар нь Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 2 дахь заалт “Төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална”, Арван дөрөвдүгээр зүйлийн 2 дахь заалт “Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна”, Арван зургадугаар зүйлийн 12 дахь заалт “Төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй. Төрийн байгууллага, албан тушаалтан нь иргэдийн өргөдөл, гомдлыг хуулийн дагуу шийдвэрлэх үүрэгтэй” гэсэн заалтыг тус тус зөрчлөө.

Сайд Т.Гандийн саналыг үндэслэн насжилтыг судлах төвийг Эрүүл мэндийн үйлчилгээний II төвийн байранд оруулахаар гаргасан Засгийн газрын дээрх тогтоол хэрэгжих аваас эмнэлгийн үйлчилгээний нэгдсэн цогцолбор төв болж байсан хувийн хэвшлийн 15 эмнэлгийн байгууллага байргүйгээс ажиллах боломжгүй болж түүнд хэвтэн үйлчлүүлэгч нарын эрх ашиг зөрчигдөхөд хүрэх юм. Засгийн газар нь эмнэлгийн үйлчилгээг хувийн, улсын гэж ялган үзэж, Улсын Их Хурлаар 2004 онд баталсан Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт заасан зорилт, тухайлбал, “…иргэддээ үйлчлэх төрийн байгууллага, албан хаагчдын хариуцлага, чадавхийг дээшлүүлж, шийдвэр гаргах бүх түвшинд иргэд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлж, ил тод байдлыг хэвшүүлэн төрийн үйлчилгээг чанарын шинэ шатанд гаргах, хувийн салбарын өсөлтийн гол хөдөлгөгч хүч болгох, эдийн засгийн тогтвортой өндөр өсөлтийг ханган, мэдлэг, мэдээлэлд тулгуурласан шинэ зах зээл нээхийг дэмжих”, мөн “Нийгмийн бодлого” бүлгийн 5 дахь заалтын “…Эрүүл мэндийн салбарын менежментийг боловсронгуй болгож, улсын болон хувийн эмнэлгийн оношлогоо, эмчилгээний чадавхийг сайжруулах, ялангуяа орчин үеийн иж бүрэн оношлогооны төвийг нийслэл хот болон бүсийн төвүүдэд байгуулах санаачлагыг дэмжинэ, …Клиникийн болон төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлгүүдийн менежментийг боловсронгуй болгох” зэргийг хэрэгжих боломжгүй болгож байна. Энэ нь Үндсэн хуулийн Гучин наймдугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2 дугаар заалт “шинжлэх ухаан, технологийн нэгдсэн бодлого, улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн чиглэл, улсын төсөв, зээл, санхүүгийн төлөвлөгөөг боловсруулж Улсын Их Хуралд өргөж, гарсан шийдвэрийг биелүүлэх” гэсэн заалтыг зөрчлөө.

Засгийн газар нь 2005 оны 209 дүгээр тогтоолын 3 дугаар заалтыг хэрэгжүүлснээс гарах үр дагаврыг шийдвэрлээгүй юм. Энэ нь Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 2 дахь заалт “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна” гэсэн заалтыг зөрчлөө. Иймд Засгийн газрын 2005 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 209 дүгээр тогтоолын 3 дахь заалт, түүнийг гаргахтай холбоотой үйл ажиллагаа Монгол Улсын Үндсэн хуулийн дээр дурсан заалтуудыг зөрчсөн эсэхийг тогтоож өгнө үү” гэжээ.

Мөн Иргэн Д.Оюун, Я.Эрдэнэ нар Үндсэн хуулийн цэцэд 2005 оны 11 дүгээр сарын 1 1-ний өдөр ирүүлсэн нэмэлт тайлбартаа:

Нэр бүхий 15 эмнэлгийн байгууллагын гаргасан нэхэмжлэлийн дагуу Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2005 оны 11 дүгээр сарын 9-ны өдрийн 137 дугаартай шүүгчийн захирамжаар Эрүүл мэндийн сайд Т.Гандигийн 2005 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 230 дугаартай тушаал хүчингүй болсныг баталснаар дээрх тушаал хууль илтэд зөрчсөн болох нь шүүхээр нотлогдсон.

Засгийн газрын дээрх үйл ажиллагаа нь Засгийн газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 3 дахь заалт, Үндсэн хуулийн Далдугаар зүйлийн 1 дэх заалт “Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино”, Нэгдүгээр зүйлийн 2 дахь заалт “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэснийг тус тус зөрчлөө.

Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 6 дахь заалт “эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах эрхтэй…” гэсэн заалтыг зөрчин, иргэдийн энэ эрхийг нь хөндөн Засгийн газар Монгол Улсын Эрүүл мэндийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3 дахь заалт, 4.2.2 дахь заалт, Засгийн газрын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 4 дэх заалтыг тус тус зөрчиж Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 2 дахь заалт , Гучин наймдугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалт “Үндсэн хууль, бусад хуулийн биелэлтийг улс даяар зохион байгуулж хангах” гэснийг тус тус зөрчлөө” гэж нэмж дурдсан болно.

Мөн иргэн Д.Оюун, Я.Эрдэнэ нар 2006 оны 2 дугаар сарын 21-ний өдөр бичсэн тайлбартаа Засгийн газрын 2005 оны 209 дүгээр тогтоолын 3 дахь заалт Эрүүл мэндийн тухай хуулийн болон Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн зарим заалтыг зөрчсөн гэжээ.

Хоёр. Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд Монгол Улсын Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдсон, Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн дарга Ц.Содномпил тайлбартаа:

“Монгол Улсын Их Хурлын 2004 оны 24 дүгээр тогтоолоор батлагдсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт ахмадад зориулан үйлчилгээ үзүүлэх, тэдний эрүүл мэндийг хамгаалах талаар тусгагдсан заалтууд, “Ахмад настны эрүүл мэнд, нийгмийн хамгаалал үндэсний хөтөлбөр батлах тухай” Засгийн газрын 1998 оны 130 дугаар тогтоолын Геронтологийн төв байгуулах заалт, Монгол Улсын Ерөнхий сайд Ц.Элбэгдоржоос “Настнуудын аж байдлыг сайжруулах тухай” 2005 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн ЗГ/74 тоот албан бичгээр өгсөн үүрэг зэргийг хэрэгжүүлэхийн тулд Геронтологийн төв байгуулах асуудлыг Эрүүл мэндийн сайд Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 14, 29 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 5, 6, 7-д заасны дагуу санаачлан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлсэн. Дээрх асуудлыг Засгийн газрын хуралдаанд оруулсан, хэлэлцсэн үйл ажиллагаа Засгийн газрын тухай хууль, журамд нийцсэн тул Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 6 дугаар заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй юм.

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүл мэндийн үйлчилгээний II төвийн байр нь төрийн өөрийн өмч тул хувийн хэвшлийн эмнэлгүүдийн өмчийн асуудлыг Засгийн газрын 2005 оны 209 дүгээр тогтоол хөндөөгүй юм.

Эрүүл мэндийн үйлчилгээний II төвийн байр нь хувийн хэвшлийн эмнэлгүүдийн байр биш, уг байгууллагууд нь зөвхөн төрийн өмчийг түрээслэгчид юм. Түрээсийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, төрийн өмчийн байрыг тэдгээр эмнэлгүүд нь өнөөдрийг хүртэл чөлөөлөхгүй байгаа нь төрийн өмчлөх эрхийг зөрчиж байгаа үйлдэл мөн.

Геронтологийн төв байгуулах тухай Засгийн газрын тогтоол нь Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, Ахмад настны эрүүл мэнд, нийгмийн хамгаалал үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд гарсан шийдвэр бөгөөд Засгийн газрын тухай хуулийн 7.2 дахь заалтыг зөрчсөн гэх үндэслэл болохгүй байна. Дээрх тогтоол нь Засгийн газрын тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн хүрээнд гарсан.

Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин наймдугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2 дугаар заалт нь Засгийн газрын 2005 оны Геронтологийн төв байгуулах тухай 209 дүгээр тогтоолын 3 дахь заалт буюу Геронтологийн төвийг Эрүүл мэндийн үйлчилгээний II төвийн байранд байршуулах ажлыг зохих журмын дагуу зохион байгуулахыг Төрийн өмчийн хороо /З.Энхболд/, Эрүүл мэндийн сайд Т.Гандид тус тус үүрэг болгосугай гэсэн заалттай огтхон ч хамааралгүй байна.

Иймээс Засгийн газрын 2005 оны 209 дүгээр тогтоол нь Эрүүл мэндийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд хууль, тогтоомжийн дагуу боловсрогдож гарсан учир Үндсэн хуулийн 38.2.2 дахь заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэл болохгүй байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн 19.3-т Хүн эрх, эрх чөлөөгөө эдлэхдээ үндэсний аюулгүй байдал, бусад хүний эрх, эрх чөлөөг хохироож, нийгмийн хэв журмыг хохироож болохгүй гэж заасан бөгөөд Геронтологийн төвийн байранд байрлаж байгаа хувийн хэвшлийн эмнэлгүүд нь /нэхэмжлэгч тал/ зохих шийдвэр, гэрээнд заасан нөхцөлийн дагуу гэрээ цуцлах мэдэгдэл, байрлах байрыг нь олж өгсөөр байтал Засгийн газрын тогтоол, Төрийн өмчийн хорооны шийдвэрийг үл хүндэтгэн Төрийн өмчийн байрыг суллахгүй байгаа нь ахмад настанд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ, монгол хүний хөгшрөлтийн шалтгаан, эрүүл мэндэд нөлөөлөх хүчин зүйлийг судлах зэрэг зорилгоор Засгийн газрын тогтоолоор байгуулагдсан Геронтологийн төвийн үйл ажиллагаа тасарч олон зуун мянган ахмадуудын болон улс орны эрх ашигт ноцтой хохирол учрахад хүрээд байна.

Иргэн Д.Оюун, Я.Эрдэнэ нарын өргөдөлд “…Засгийн газар нь 2005 оны 209 дүгээр тогтоолын 3 дугаар заалтыг хэрэгжүүлснээс гарах үр дагаврыг шийдвэрлээгүй юм” гэсний хувьд Геронтологийн төв байгуулах тухай Засгийн газрын 2005 оны 209 дүгээр тогтоолын 3 дахь заалтаас гарах үр дагаврыг урьдчилан тооцож үзсэний үндсэн дээр Эрүүл мэндийн үйлчилгээний 2 дугаар төвд байрлаж байсан нэр бүхий 15 эмнэлэгт байр олж өгөх зорилгоор Эрүүл мэндийн сайдын Хувийн хэвшлийн эмнэлгүүдийг байршуулах тухай 2005 оны 230 дугаар тушаал гарсан.

Нэгэнт хувийн хэвшлийн эмнэлгүүд нь өөрсдийн эрх ашгийг хамгаалж гаргасан тушаалыг хүчингүй болгуулахыг хүссэн учир Эрүүл мэндийн сайд энэхүү тушаалаа өөрөө хүчингүй болгосон.

Тэдний эрх ашиг, үйлчлүүлэгч нарын эрх ашгийг хамгаалах зорилгоор гаргасан Эрүүл мэндийн сайдын 230 дугаар тушаалыг өөрсдөө тухайн үед нь хүлээн зөвшөөрөөгүй атлаа Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргасан өргөдөлдөө …хувийн хэвшлийн 15 эмнэлгийн байгууллага байргүйгээс ажиллах боломжгүй болж, гудамжинд гарах, түүнд хэвтэн үйлчлүүлэгч нарын эрх ашиг зөрчигдөхөд хүрэх, мөн Засгийн газар Геронтологийн төв байгуулах тухай 209 дүгээр тогтоолын 3 дахь заалтаас гарах үр дагаврыг тооцож үзээгүй гэсэн нь Засгийн газраас шалтгаалаагүй. Энэ нь иргэдээс өндөр төлбөр авч үйлчилгээ үзүүлж буй хувийн байгууллагын өөрсдийн шийдвэрлэх ёстой асуудал гэж үзэж байгаа ба Үндсэн хуулийн 19.1 дэх заалтын “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэл болохгүй байна.

Иймд дээрх хууль, тогтоомжуудын холбогдох заалтуудаас үзэхэд Засгийн газрын 2005 оны 9 дүгээр сарын 29-ны өдрийн 209 дүгээр тогтоолын 3 дахь заалт нь Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжид нийцэж байгаа болно” гэжээ.

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд оролцсон иргэн Д.Оюун, Я.Эрдэнэ нарыг төлөөлж өмгөөлөгч Ц.Цэрэнжээ “Засгийн газар нь иргэдийн өмчлөх эрх, эрүүл мэндээ хамгаалуулах талаар тэдний өмнө хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй учир Үндсэн хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн гэж үзсэн болно. Засгийн газрын 2005 оны 209 дүгээр тогтоолын 3 дахь заалтыг хүчингүй болгоогүй тохиолдолд маргаан гарч, хувийн хэвшлийн эмнэлгийн эрх ашгийг хохироохоор байгааг анхаарч шийдэж өгнө үү” гэв.

Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Содномпил “Өргөдөлд зөрчигдсөн гэж үзэж буй Үндсэн хуулийн бүх зүйл, заалтыг Засгийн газар зөрчөөгүй болно. Тогтоолын заалтыг хэрэгжүүлэх нь Эрүүл мэндийн яам, Төрийн өмчийн хорооны шийдвэрлэх асуудал болно. Түүнийг бид зохицуулан шийдвэрлэх болно” гэв.

ҮНДЭСЛЭЛ:

Монгол Улсын Засгийн газрын “Геронтологийн төв байгуулах тухай” 2005 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 209 дүгээр тогтоолын 3-т “Геронтологийн төвийг эрүүл мэндийн үйлчилгээний II төвийн байранд байршуулах ажлыг зохих журмын дагуу зохион байгуулахыг Төрийн өмчийн хороо /З.Энхболд/, Эрүүл мэндийн сайд Т.Гандид тус тус үүрэг болгосугай” гэж заажээ.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн XI хорооны нутагт байрлах Эрүүл мэндийн үйлчилгээний II төвийн байшин нь төрийн өмчийн байр болох нь Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугарын 2006 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 1а/211 дүгээр албан бичгээр ирүүлсэн тодорхойлолт, барилгын хувийн хэрэг бусад нотлох баримт, түүнчлэн өргөдөл гаргагч иргэн Д.Оюун, Я.Эрдэнэ болон Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Содномпил нарын хүлээн зөвшөөрч байгаагаар нотлогдож байна.

Дээр дурдсан болон хэргийн материалд авагдсан бусад нотлох баримт, маргагч талуудын тайлбарт дүгнэлт хийж үзэхэд Засгийн газрын 2005 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 209 дүгээр тогтоолын 3 дахь заалт нь:

1.Хэн нэг өмчлөгчийн эрхийг зөрчөөгүй, хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө, чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаагүй, хүн бүр эрх зүйн этгээд байх болон эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах талаарх иргэний эрхийг зөрчөөгүй байна.

2.”Үндсэн хууль, бусад хуулийн биелэлтийг улс даяар зохион байгуулж хангах болон шинжлэх ухаан, технологийн нэгдсэн бодлого, улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн чиглэл, улсын төсөв, зээл, санхүүгийн төлөвлөгөөг боловсруулж Улсын Их Хуралд өргөж, гарсан шийдвэрийг биелүүлэх” тухай Засгийн газрын бүрэн эрхийг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

3.Монгол Улсын Засгийн газар дээр дурдсан 209 дүгээр тогтоолд заасан асуудлыг хуралдаанд оруулж хэлэлцэн шийдвэр гаргахдаа Засгийн газрын тухай хуулийн 2 дахь хэсгийн 6, 7 дугаар зүйлийн 2, 3 дахь заалтыг зөрчсөн болох нь тогтоогдоогүй, ингэснээр Засгийн газар ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх зарчмыг зөрчсөн гэх үндэслэлгүй байна.

4.Монгол Улсын Засгийн газар Монгол хүний хөгшрөлтийн шалтгаан, эрүүл мэндэд нөлөөлөх хүчин зүйлийг судлах, нийгэм, хамт олонд тулгуурласан сэргээн засах төвийг байгуулж, түүнийг төрийн өмч болох Эрүүл мэндийн үйлчилгээний II төвийн байранд байршуулахаар шийдвэрлэснийг хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, эрх зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх талаар иргэнийхээ өмнө хариуцах үүргээ зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

5.Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар сайдын тушаалыг хүчингүй болгох тохиолдолд Ерөнхий сайд захирамж гарган шийдвэрлэх үндэслэлтэй байна. Энэ утгаараа өргөдөл гаргагч нарын Эрүүл мэндийн сайдын 2005 оны 230 дугаар тушаалыг хүчингүй болгох тухай хүсэлтийг Засгийн газар шийдвэрлэж өгөөгүй гэсэн нь Ерөнхий сайдын эрх мэдэлд хамаарах асуудал бөгөөд өргөдөл гаргагч иргэдээс Үндсэн хуулийн цэцэд 2005 оны 12 дугаар сарын 14-ний өдөр гаргасан өргөдлийн агуулгатай давхацсан, Үндсэн хуулийн цэцийн гишүүний 2006 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн 5/10 дугаар тогтоолоор шийдвэрлэгдсэн асуудал болох өөрөөр хэлбэл, уг асуудлаар Үндсэн хуулийн цэцийн урьд гарсан хүчин төгөлдөр шийдвэртэй байгаа нь тогтоогдож байна.

Харин Засгийн газрын “Геронтологийн төв байгуулах тухай” 2005 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 209 дүгээр тогтоолын 3 дахь заалтыг хэрэгжүүлэх явцад иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөнөөс нэр бүхий иргэд Үндсэн хуулийн цэцэд өргөдөл гаргахад хүргэсэн байна.

Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 1, 2 дахь заалтыг удирдлага болгон

ДҮГНЭЛТ ГАРГАХ нь:

1. Монгол Улсын Засгийн газрын 2005 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 209 дүгээр тогтоолын “Геронтологийн төвийг Эрүүл мэндийн үйлчилгээний II төвийн байранд байршуулах ажлыг зохих журмын дагуу зохион байгуулахыг Төрийн өмчийн хороо /З.Энхболд/, Эрүүл мэндийн сайд Т.Гандид тус тус үүрэг болгосугай” гэсэн 3 дахь заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Тавдугаар зүйлийн 2, Арван дөрөвдүгээр зүйлийн 2, Арван зургадугаар зүйлийн 6, 12, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Гучин наймдугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1, 2, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийг зөрчөөгүй байна.

2. Энэхүү дүгнэлтийг хүлээн авснаас хойш Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд заасны дагуу 15 хоногт багтаан хянан хэлэлцэж, хэрхэн шийдвэрлэсэн тухай хариу ирүүлэхийг Улсын Их Хуралд уламжилсугай.

ХУРАЛДААН ДАРГАЛАГЧ Ж.БЯМБАДОРЖ

ГИШҮҮД Л.РЭНЧИН

П.ОЧИРБАТ

Ч.ДАШНЯМ

Ц.САРАНТУЯА

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН 2005 ОНЫ 209 ДҮГЭЭР ТОГТООЛЫН 3 ДАХЬ ЗААЛТ ҮНДСЭН ХУУЛИЙН ХОЛБОГДОХ ЗААЛТЫГ ЗӨРЧСӨН ЭСЭХ ТУХАЙ МАРГААНЫГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭСЭН ТУХАЙ /Дүгнэлт/

2006 оны 2 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар