A

A

A

  • Нүүр
  • Үндсэн хуулийн цэцийн шийдвэр
  • МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН 2007 ОНЫ 65 ДУГААР ТОГТООЛ ҮНДСЭН ХУУЛИЙН ХОЛБОГДОХ ЗААЛТЫГ ЗӨРЧСӨН ЭСЭХ ТУХАЙ МАРГААНЫГ ШИЙДВЭРЛЭСЭН ТУХАЙ /Дүг
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН 2007 ОНЫ 65 ДУГААР ТОГТООЛ ҮНДСЭН ХУУЛИЙН ХОЛБОГДОХ ЗААЛТЫГ ЗӨРЧСӨН ЭСЭХ ТУХАЙ МАРГААНЫГ ШИЙДВЭРЛЭСЭН ТУХАЙ /Дүгнэлт/

2008 оны 2 дугаар сарын 20-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 02

Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхим

15.00 цаг

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Бямбадорж даргалж, гишүүдэд Н.Жанцан, П.Очирбат, Ж.Амарсанаа, Д.Наранчимэг /илтгэгч/ нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн даргаар Д.Нарантуяаг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд өргөдөл гаргагч Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны оршин суугч, иргэн Ц.Монгол, Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны оршин суугч, иргэн Ш.Пүрэвсүрэн, Дархан-Уул аймгийн Хонгор сумын 336 иргэнийг төлөөлж Дархан-Уул аймгийн Хонгор сумын иргэн Ж.Дэмчигсүрэн, Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Ашигт малтмал, Газрын тосны Хэрэг эрхлэх газрын дэд дарга О.Даваасамбуу, цэцийн хуралдаанд тайлбар гаргах гэрчээр Гаалийн ерөнхий газрын хэрэг зөрчилтэй тэмцэх хэлтсийн дарга Д.Довчинсүрэн, Улсын мэргэжлийн хяналтын газрын байгаль орчин, геологи уул уурхай, цацрагийн хяналтын газрын дарга Б.Саран, Хүний эрхийн үндэсний комиссын ахлах референт Г.Нарантуяа нар оролцов.

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар “Тогтоолд нэмэлт оруулах тухай” Засгийн газрын 2007 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 65 дугаар тогтоол нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэв.

Нэг. Иргэн Ц.Монгол, Ш.Пүрэвсүрэн болон нэр бүхий 336 иргэн Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн өргөдөлдөө:

“Монгол Улсын Засгийн Газрын “Тогтоолд нэмэлт оруулах тухай” 2007 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 65 дугаар тогтоол нь Монгол Улсын Үндсэн Хуулийн Арван зургадугаар зүйлийн 2-т заасан “Монгол Улсын иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй” гэсэн заалтыг зөрчсөнийг тогтоолгох,

Засгийн Газар нь энэхүү тогтоолыг гаргахдаа уг боомтуудыг мэргэжлийн боловсон хүчнээр болон зориулалтын техник, тоног төхөөрөмжөөр хангаагүй нь Монгол Улсын хилээр их хэмжээний, онц аюултай химийн хор /цианит натри, мөнгөн ус зэрэг/ хяналтгүйгээр нэвтрэх нэг нөхцөлийг бүрдүүлсэн байна.” гэжээ.

Хоёр. Монгол Улсын Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын дэд дарга О.Даваасамбуу Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа:

...2006 оны 5 дугаар сарын 25-ны өдөр батлагдсан “Химийн хорт болон аюултай бодисын тухай хууль”-ийн 15.3 дахь заалтыг үндэслэн Засгийн газар 2006 оны 296 дугаар тогтоолоороо “химийн хорт болон аюултай бодисыг улсын хилээр нэвтрүүлэх боомтын жагсаалт”-ыг баталсан. Энэ жагсаалтанд Дорноговь аймаг дахь Замын-Үүд, Сэлэнгэ аймаг дахь Алтанбулагийн боомт, мөн аймгийн нутаг дахь Сүхбаатарын боомт, “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлын шалган нэвтрүүлэх боомтууд орсон байна.

Дээрх тогтоол батлагдсанаар алслагдсан бүс нутгуудад үйл ажиллагаа явуулж буй, үйл ажиллагаандаа зайлшгүй химийн бодис хэрэглэх шаардлагатай компаниудын хувьд дараах хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн. Тухайлбал, Монгол Улсын Засгийн газрын баталсан Бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу Дорнод аймгийн Тамсаг сав газарт үйл ажиллагаа явуулж буй, “Петро-Чайна Дачин Тамсаг (Монгол)” ХХК-ийн өрөмдлөг, цооногийн туршилтын үйл ажиллагаанд шаардагдах химийн бодисыг зөвхөн Замын-Үүдийн боомтоор импортлох болсон:

- “ПетроЧайна Дачин Тамсаг (Монгол)” ХХК 2006 онд 1200 тонн химийн бодисыг Баянхошуу, Бичигтийн боомтоор тээвэрлэхэд 262 200 ам.доллар зарцуулж байсан бол тус компани 2007 онд хайгуулын ажлаа эрчимжүүлж, хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлсэнтэй холбогдон химийн бодисын хэрэгцээ 2006 оныхоос 5 дахин өссөн. “ПетроЧайна Дачин Тамсаг (Монгол)” ХХК-ийн агуулахаас Замын-Үүд боомт хүртэл 1800-2200 км, Замын-Үүдийн боомтоос Дорнод аймгийн Матад сумын нутаг дахь Тосон-Уул XIX талбай хүртэл 700-800 км газар тээвэрлэлт хийх шаардлагатай бөгөөд тээврийн зардал 8-9 дахин өсөх тооцоо гарч байсан. Энэ зардал нь өртөгт тосоор нөхөгдөх зардалд орж, уг зардал Монгол Улсын Засгийн газарт ногдох тосоор нөхөгдөх болно.

- “ПетроЧайна Дачин Тамсаг (Монгол)” ХХК-ийн үйл ажиллагаанд шаардагдах химийн бодисыг Замын-Үүдийн боомтоор импортлох нөхцөлд 3 аймаг, нилээд олон сумын нутаг дэвсгэрийг дамжин тээвэрлэлт хийгдэх болж байгаа нь химийн бодисын тээвэрлэлтийн аюулгүй байдал, эрсдлийн хэмжээг ихээхэн нэмэгдүүлэх болсон.

Газрын тосны хайгуулын ажилтай холбоотойгоор Үйлдвэр, худалдааны яамны саналаар Засгийн газрын 2007 оны 3 дугаар сарын 20-ны 65 дугаар тогтоолоор Дорнод аймгийн Баянхошууны боомт, Сүхбаатар аймгийн Бичигтийн боомтыг тус тус нэмж баталсанаар дээрх хүндрэлтэй асуудал шийдвэрлэгдсэн.

Өнөөдрийн байдлаар Баянхошууны болон Бичигтийн боомтуудаар зөвхөн “ПетроЧайна Дачин Тамсаг(Монгол)” ХХК нь газрын тосны өрөмдлөг, туршилт үйлчилгээний ажилд зориулан химийн бодисуудыг дараах зөвшөөрлийг үндэслэн импортлож байна. Химийн бодис нь өрөмдлөгийн үйл ажиллагааны технологийн гол материал болдог. Үүнд:

- “ПетроЧайна Дачин Тамсаг(Монгол)” ХХК нь тухайн жил ашиглах химийн бодисын нэр төрөл, хэмжээг тооцож үзсэний үндсэн дээр импортлох химийн бодисын жагсаалтыг холбогдох бичиг баримтын хамт урьдчилан Байгаль орчны яаманд хүргүүлж, зөвшөөрөл авдаг.

- Уг зөвшөөрлийн дагуу химийн бодисыг тээвэрлэн Монгол Улсын хил дээр ирэхэд гаалийн болон хилийн хяналтын байцаагч хил дээр ирсэн химийн бодисуудаас дээж авч Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Гаалийн төв лабораторид илгээн, шинжилгээ хийлгэн, дүгнэлт гаргуулсаны дараа Монгол Улсын хилээр нэвтрүүлдэг. Өөрөөр хэлбэл, гаалийн төв лабораторийн дүгнэлт ирээгүй тохиолдолд химийн бодисуудыг Монгол Улсын хилээр нэвтрүүлэхгүй хил дээр саатуулдаг гэсэн үг.

- Импортоор оруулж ирсэн химийн бодисыг ангилан тусгай зориулалтын агуулахад хадгалдаг бөгөөд тэдгээрийн хадгалалт, ашиглалтын байдалд орон нутгийн болон Улсын мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны байцаагчид тогтмол хяналт тавьж, зөвлөж ажилладаг.

“ПетроЧайна Дачин Тамсаг(Монгол)” ХХК нь 2007 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 2007/53 дугаар зөвшөөрлөөр 72 төрлийн химийн бодис, мөн өдрийн 2007/54 дүгээр зөвшөөрлөөр 47 төрлийн химийн бодис, 2007 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 2007/103 дугаар зөвшөөрлөөр 8 төрлийн химийн бодис, мөн өдрийн 2007/104 дүгээр зөвшөөрлөөр 9 төрлийн химийн бодис, 2007 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 2007/112 дугаар зөвшөөрлөөр 5 төрлийн химийн бодис тус тус импортлосон байна.

Тус компани нь 2007 онд Баянхошууны боомтоор 81 төрлийн химийн бодис, Бичигтийн боомтоор 55 төрлийн химийн бодис импортлох зөвшөөрөл авснаас давхардсан тоогоор нийт 79 төрлийн 6 619 855 кг химийн бодис импортлосон бөгөөд үүнээс 2007 онд 4 512 283 кг химийн бодисыг зарцуулж, 2 227 542 кг химийн бодисын үлдэгдэлтэй байна.

“ПетроЧайна Дачин Тамсаг(Монгол)” ХХК нь химийн бодисын зарцуулалтын тайлангаа хагас жил, жилээр гаргаж Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газарт ирүүлдэг бөгөөд тус агентлаг нь химийн бодисын импорт, хадгалалт, ашиглалт, зарцуулалтын байдалд өөрийн байгууллагын төлөөлөгчөөрөө дамжуулан өдөр тутмын хяналт тавьж ажилладаг.

Газрын тосны өрөмдлөг, цооногийн туршилт үйлчилгээний ажилд шаардагдах химийн бодисууд нь маш нарийн журам, өндөр хяналтан дор импортлогдож, хадгалагдаж, ашиглагддаг.

Импортлож буй химийн бодисуудыг тухай бүр Гаалийн төв лабораторид шинжлүүлдэг тухай дээр дурьдсан бөгөөд шинжилгээний дүнгээр калийн усан исэл, натрийн сульфат, хос калийн перьсульфат, барийн сульфат, кальцийн карбонат гэсэн 5 химийн бодис үйлдвэрлэлийн зориулалттай, хүчтэй үйлчилгээтэй хорт бодисууд, бусад нь үйлдвэрлэлийн зориулалтаар хэрэглэгдэх химийн бодис ба бэлдмэлүүд болох нь тодорхойлогдсон байдаг.

Газрын тосны өрөмдлөгийн үйл ажиллагаанд ашиглаж буй химийн бодисууд, шавар болон шингэнүүд нь цооногийн ханын нуралт үүсэх, хэт халах, зуулт үүсэх, өрөмдлөгийн явцад тос оргилон гарахаас хамгаалах, мөн чулуулгийн нүх сүв, ан цавыг сэргээх, ундаргыг нэмэгдүүлэх, тундасжсан давсыг задлах зэрэг технологийн шаардлагатай бөгөөд эдгээр шингэнүүд, химийн бодисуудыг цооногт 2500-3000 метрийн гүнд шахдаг, түүнийг эргүүлэн газрын гадаргууд буцаан гаргадаггүй. Энэ нь бусад ашигт малтмалын олборлолт, ноос ноолуур угаах гэх мэт хөнгөн аж үйлдвэрийн салбарт химийн бодисыг ашиглаж буй арга технологоос эрс ялгаатай юм. Газрын тосны үйл ажиллагаанд ашиглагдаж буй химийн бодис, хаягдал нь газрын гадаргуу, гол мөрөн, нуур цөөрөм, усан санд орох нөлөөлөлгүй юм.

Өргөдөлд дурьдаад байгаа цианид натри, мөнгөн ус нь алт цэвэршүүлэхэд хэрэглэгдэг химийн бодис бөгөөд тэдгээрийг газрын тосны өрөмдлөгийн болон туршилт үйлчилгээний ажилд огт хэрэглэдэггүй төдийгүй Баянхошууны, Бичигтийн боомтуудаар цианит натри, мөнгөн усыг импортлож байгаагүй, цаашид ч дээрх боомтуудаар цианит натри, мөнгөн усыг импортлохгүй болно. Монгол Улсын Засгийн газар монгол улсад ашиглах химийн бодисын нэр төрөл, тоо хэмжээнд хяналт тавих, хортой, аюултай бодисыг ашиглахыг хориглох, хязгаарлах зорилгоор “Монгол улсад ашиглахыг хориглосон буюу хязгаарласан химийн бодисын жагсаалт”-ыг 2007 оны 95 дугаар тогтоолоор шинэчлэн баталж, уг жагсаалтад 30 бодис хамрагдаж байсныг бодит байдалд нийцүүлэн хүн амын эрүүл мэнд, байгаль орчинд хортой 111 бодисыг оруулсан бөгөөд эдгээрээс 28 бодисын ашиглалтыг хязгаарлаж, үлдсэн 83-г бүрмөсөн хориглохоор шийдвэрлэсэн юм. Үүний дотор мөнгөн ус болон натрийн цианидыг Монгол Улсад ашиглахыг хязгаарласан химийн бодисын жагсаалтад багтаасан ба тэдгээр бодисыг зөвхөн тодорхой зорилгоор, тодорхой тоо хэмжээгээр импортлож, ашиглаж байхаар тусгасан байдаг.

Иймд өргөдөлд дурьдаад байгаа Цианит натри, мөнгөн усыг Баянхошууны болон Бичигтийн боомтуудаар огт оруулж ирдэггүй бөгөөд Засгийн газрын 95 дугаар тогтоолоор мөнгөн ус болон натрийн цианидыг Монгол Улсад ашиглахыг хязгаарласан химийн бодисын жагсаалтад багтаасан ба тэдгээр бодисыг зөвхөн тодорхой зорилгоор, тодорхой тоо хэмжээгээр импортлож, ашиглаж байхаар тусгасан байх тул Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 65 дугаар тогтоол нь Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн гэх үндэслэлгүй байх тул иргэн Ц.Монгол, Ш.Пүрэвсүрэн нарын шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.

Гурав. Монгол Улсын Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Үйлдвэр худалдааны дэд сайд Я.Содбаатар 2008 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа:

...Монгол Улсын Засгийн Газрын 2007 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 65 дугаар тогтоол нь “Химийн хорт болон аюултай бодисыг улсын хилээр нэвтрүүлэх боомтын жагсаалтыг батлах тухай” бөгөөд химийн болон аюултай бодисыг улсын хилээр нэвтрүүлэх боомтын жагсаалт батлах тухай Засгийн Газрын 2006 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 296 дугаар тогтоолын 1 дүгээр зүйлд:

Д/ Дорнод аймаг дахь Баянхошууны боомт

Е/ Сүхбаатар аймаг дахь Бичигтийн боомт...гэсэн заалтыг нэмж оруулсан байгаа юм.

Засгийн газрын тогтоолд нэмэлт оруулах тухай энэхүү тогтоол нь хүний эрх, эрх чөлөөний эсрэг заалтгүй болно.

Дээрх нэр бүхий иргэд тогтоолын энэхүү нэмэлт өөрчлөлтийг Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн 2-т заасан “Монгол Улсын иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрх, эрх чөлөөг... нь” зөрчсөн гэж чухам ямар учраас үзэх болсон нь ойлгомжгүй байна. Тэдний бичсэн өргөдөлд Засгийн Газрын 2007 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 65 дугаар тогтоолын улмаас хаанахын иргэдийн эрх, эрх чөлөө хэрхэн зөрчигдөж, ямар хохирол учирсан талаар дурьдаагүй байх бөгөөд Хонгорын иргэдийн эрхийг зөрчсөн гэж үзэж байгаа бол тэдэнд хэний буруутай үйл ажиллагаанаас ямар хохирол учирсныг нарийвчлан тогтоогоогүй, энэ талаар мэргэжлийн байгууллагын болон /олон улсын/ шинжээчдийн дүгнэлт хараахан гараагүй байна.

“Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай” хуульд зааснаар иргэн өөрийн шаардлагын үндэслэл, бусад нөхцөл байдал, тэдгээрийн нотолгоог гаргаж өгсөн байх ёстой бөгөөд иргэн Ц.Монгол, Ш.Пүрэвсүрэн нар нь энэ удаа ямар ч нотолгоо баримтгүйгээр асуудлыг дутуу дулимаг судалж тавьсан байна.

Дорнод аймаг дахь Баянхошууны болон Сүхбаатар аймаг дахь Бичигтийн боомтуудыг нээж ажиллуулах болсноор Дархан-Уул аймгийн Хонгор сумын иргэд хордсон гэж өнгөцхөн авч үзэх нь учир дутагдалтай болно.

Аль ч улс орон хилээрээ химийн хортой болон аюултай бодисыг оруулахыг огт зөвшөөрөхгүй, хориглосон байдаггүй нь түүнийг хяналттайгаар ашиглах шаардлага байдагтай холбоотой юм.

Манай улсын хувьд ч 2006 оны 5 дугаар сарын 25-ны өдөр батлагдсан “Химийн хорт болон аюултай бодисын тухай хууль”-ийн 15.3 заалтыг үндэслэн 2006 оны 12 дугаар сарын 19-ний өдөр химийн хорт болон аюултай бодисыг улсын хилээр нэвтрүүлэх боомтын жагсаалтыг Монгол Улсын Засгийн Газрын 296 дугаар тогтоолоор баталсан байна. Тэдний үзэж буйгаар Засгийн Газрын 2007 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 65 дугаар тогтоол Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчиж байгаа бол үүнтэй ижил утга бүхий улсын хилээр химийн хорт болон аюултай бодисыг нэвтрүүлэх тухай бусад тогтоолуудыг хэрхэн үзэх вэ гэдэг асуудал гарч ирэх болно.

Байгууллага, хувь хүний хууль бус үйл ажиллагаанаас буй болсон нийгэм, ард иргэдэд аюултай хор уршиг бий болсон тэр хоёрын хоорондох бодит холбоог шалтгаант холбоо гэж үздэг бөгөөд өргөдөлд дурьдсан Засгийн газрын тогтоол гарснаар Дархан-Уул аймгийн Хонгор сумын иргэд хохирсон гэж үзэх хоёрын хооронд шууд шалтгаант холбоо байхгүй байна. Тэгээд ч Хонгор суманд тархсан гэх цианит натри, мөнгөн ус мэтийн химийн хорт бодисууд нь тогтоолд дурьдсан хоёр боомтоор огтоос орж ирээгүй болох нь Датамо ХХК Тамсагийн сав газарт газрын тосны үйл ажиллагаанд ашиглах химийн бодисыг жагсаалт, бусад баримтуудаас тодорхой болно. Цианит натри, мөнгөн ус зэрэг нь алтыг цэвэршүүлэх зориулалттайгаар хэрэглэдэг химийн бодис тул газрын тос олборлолтонд ашиглагддаггүй.

Монгол Улсын Засгийн Газрын баталсан “Бүтээгдэхүүн хуваах гэрээ”-ний дагуу Дорнод аймгийн Тамсагийн сав газарт газрын тосны хайгуул, олборлолт, тээвэрлэлт, экспортын “ПетроЧайна Дачин Тамсаг (Монгол)” ХХК нь үйл ажиллагаагаа явуулж байна. “ПетроЧайна Дачин Тамсаг (Монгол)” ХХК нь 2007 онд хөрөнгө оруулалтаа 140 сая ам.доллар хүртэл нэмэгдүүлж, хайгуул, үнэлгээний 100 гаруй цооног өрөмдөхөөр төлөвлөсөн бөгөөд химийн бодисын хэрэгцээ 2006 оныхоос 3 дахин өсөхтэй холбоотой Дорнод аймгийн Матад, Халхгол сумдын нутаг дахь газрын тосны хайгуулын талбай хүртэл Баянхошуу, Бичигтийн боомтуудаар импортлоход тээвэрлэлт 200 орчим км замыг туулдаг бол Замын-Үүдийн боомтоор нэвтрүүлэхэд 700-800 км болж, тээврийн зардал нь 8-9 дахин өсөхөд хүрэх тооцоо гарчээ. Тус компанийн 2007 онд ашиглах нийт химийн бодисыг Замын-Үүдийн боомтоор импортлоход 1,951,000 ам.долларын тээврийн зардал гарах байсан бол нэр бүхий хоёр боомтуудаар оруулахад тээвэрлэлтэд 786500 ам.долларын зардал гарч өртөгт тосоор нөхөгдөх зардлын хэмжээ 1,2 сая орчим ам.доллараар хэмнэгдэх юм. Уг өртөгт тосоор нөхөгдөх зардал нь Монгол Улсын Засгийн газарт ногдох тосоор эргэн төлөгддөг.

Баянхошуу, Бичигтийн боомтуудаар химийн бодисыг нэвтрүүлэхэд тээвэрлэлт зөвхөн нэг буюу хоёр аймгийн нутаг дэвсгэрээр дамждаг бол 3 аймаг, олон сумын нутаг дэвсгэрийг дамжин Замын-Үүдийн боомтоор оруулах нь химийн бодис тээвэрлэлтийн аюулгүй байдал, эрсдлийн хэмжээг нэмэгдүүлэх аюултай байв.

Химийн бодисыг олон салбарт хэрэглэдэгээс газрын тосны өрөмдлөгийн үйл ажиллагаанд ашиглах зайлшгүй шаардлагатай бөгөөд энэ тохиолдолд химийн бодисыг цооногт 2500-3000 метрийн гүнд шахдаг, түүнийг эргүүлэн газрын гадаргууд буцаан гаргадаггүйгээс газрын тосны үйл ажиллагаанд ашиглагдаж буй химийн бодис, хаягдал нь газрын гадаргуу, гол мөрөн, нуур цөөрөм, усан санд орох нөлөөлөлгүй юм.

“ПетроЧайна Дачин Тамсаг (Монгол)” ХХК-д учирсан дээрх бэрхшээлтэй байдлууд, газрын тосны үйл ажиллагааны технологийн онцлог нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж, Монгол Улсын Засгийн Газар 2006 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 296 дугаар тогтоолын 1 дүгээрт заасан химийн хорт болон аюултай бодисыг улсын хилээр нэвтрүүлэх боомтын жагсаалтанд Дорнод аймаг дахь Баянхошуу-Өвдөгийн боомт, Сүхбаатар аймаг дахь Бичигт-Зүүн хатавчийн боомтуудыг нэмж оруулах шаардлага бий болсон юм.

Газрын тосны үйл ажиллагаанд ашигладаг химийн бодис, реагентийг зөвхөн өрөмдлөгийн ажилд хэрэглэдэг бөгөөд эдгээр нь өрөмдлөгийн технологийн гол материал болдог юм. Тус компани нь 2006 онд 30 гаруй төрлийн химийн бодис, реагентүүдийг холбогдох байгууллагаас зөвшөөрөл аван, Гаалийн төв лабораторит шинжилгээ хийлгэж, Дорнод аймгийн нутаг дахь Баянхошууны боомт, Сүхбаатар аймгийн нутаг дахь Бичигтийн боомтоор Монгол улсын нутаг дэвсгэр рүү оруулж ашигласан бөгөөд өнөөг хүртэл зөрчил гаргаж байгаагүй болно.

Тус компани нь Байгаль орчны яам, Улсын мэргэжлийн хяналтын газраас тавьсан шаардлагын дагуу Тамсагийн сав газарт ажиллаж байгаа өрөмдлөгийн анги, бригад бүрийг химийн бодис хадгалах тусгай сав, агуулахтай болгосон бөгөөд химийн бодисын зарцуулалтын тайланг гаргаж, холбогдох байгууллагуудад хүргүүлдэг журам тогтоогоод байна. Мөн химийн хортой бодис бүхий өрмийн шингэнийг хөрсөнд үл нэвчүүлэх материалаар хийгдсэн хамгаалалтын дэвсгэр бүхий зумпфэнд хадгалж, тосыг соруулж, тос арилгах бактери, байгалийн шүү ашиглах замаар цэвэршүүлэх, хатаах аргаар байгаль орчинд сөрөг нөлөөгүй болгож байна.

Газрын тосны үйл ажиллагаанд ашигладаг химийн бодисуудыг дотор нь химийн хортой ба хоргүй гэж ялгадаг. “ПетроЧайна Дачин Тамсаг (Монгол)” ХХК болон түүний туслан гүйцэтгэгч компаниудын өрөмдлөгийн үйл ажиллагаанд ашигладаг химийн бодисуудын зөвхөн 8 орчим хувь нь химийн хортой бодис, бусад нь үйлдвэрлэлийн зориулалтаар хэрэглэгдэх химийн хоргүй бодис ба бэлдмэлүүд юм. 2006 онд тус компанийн импортолсон химийн бодисуудыг Гаалийн төв лабораторид шинжлүүлэхэд калийн усан исэл, натрийн сульфат, калийн перьсульфат гэсэн 3 төрлийн бодис нь үйлдвэрлэлийн зориулалттай, хүчтэй үйлчилгээтэй хорт бодисууд, бусад нь үйлдвэрлэлийн зориулалтаар хэрэглэгдэх химийн бодис ба бэлдмэлүүд болох нь тодорхойлогдсон.

Монгол Улсын Засгийн Газрын 2007 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 65 дугаар тогтоол нь Монгол Улсын Үндсэн Хуулийг зөрчөөгүй тул иргэн Ц.Монгол Ш.Пүрэвсүрэн нарын тавьсан шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.

Дөрөв. Гаалийн ерөнхий газраас 2007 оны 12 дугаар сарын 19-ны өдөр Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн 08/5649 тоот албан бичигт:

...Дорнод аймаг дахь Баянхошуу, Сүхбаатар аймаг дахь Бичигтийн хилийн боомтуудаар 2007 оны 03 дугаар сараас өнөөдрийг хүртэл 1762,572 тн химийн бодис “Петрочайна Дачин Тамсаг” ХХК, “Дачин Тамсаг Монгол” ХХК-иудын нэрээр орж, гаалийн бүрдүүлэлт хийгдсэн байна.

Замын-Үүд, Сэлэнгэ, Алтанбулаг боомтууд дээр өнөөдрийн байдлаар бүрэн тоноглогдсон лаборатори байдаггүй, Улаанбаатар хотод байрлалтай гаалийн төв лабораторт дээж сорьцыг нь авчран шинжлүүлж байгаа бөгөөд Дорнод аймаг дахь Баянхошуу, Сүхбаатар аймаг дахь Бичигтийн боомтууд дээр үүнтэй адилаар гаалийн хяналт тавигдаж байна.

2007 онд Дорнод аймаг дахь гаалийн газрын Баянхошуу дахь гаалийн салбар 5, Сүхбаатар аймгийн Бичигт дэх гаалийн хороо 13 хүний орон тоотой ажиллажээ…гэжээ.

Тав. Улсын мөрдөн байцаах газраас 2007 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн 10/1-7072 тоот албан бичигтээ:

...Химийн цианит, натри, мөнгөн ус зэрэг хорт бодисыг хууль бусаар ашигласнаар Дархан-Уул аймгийн Хонгор суманд ард иргэд, мал, газар, хордсон мэдээллийн дагуу Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасагт “Цагаан бүрд” ХХК-ний захирал Д.Тунгалаг нарын 4 хүнд /БНХАУ-ын иргэд/ Эрүүгийн хуулийн 200 дугаар зүйлийн 200.3-т зааснаар эрүү үүсгэн шалгалт хийжээ.

Эрүүгийн 20723299 тоот Д.Тунгалаг нарт холбогдох хэргийн шалгалтаар ард иргэд болон мал хөрөнгөнд 51 сая төгрөгний хохирол хорт бодисыг хууль бусаар хэрэглэснээс үүссэн нь тогтоогдож, яллах дүгнэлт үйлдүүлэх саналтайгаар хэргийг прокурорт шилжүүлсэн байна.

Мөн Улсын мөрдөн байцаах газрын 5 дугаар хэлтэст Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын нутаг Цагаан цахир гэдэг газар “Цагаан цахир Гоульд”-ын хаягдлын далангаас цианиттай ус урсаж ямаа үхлээ гэсэн мэдээллээр Эрүүгийн хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-т зааснаар 2006 оны 10 дугаар сарын 31-нд эрүү үүсгэн шалгажээ.

Эрүүгийн 20603319 тоот БНХАУ-ын иргэн, Хау Шин Ян, Чой Юн Хэ нарт холбогдох эрүүгийн хэргийг шалгахад цианит, амонит, хар тугалга уурхайн хаягдал усанд илэрч түүнээс 64 ямаа хордож үхсэн нь шалгалтаар тогтоогдсон тул яллах дүгнэлт үйлдүүлэх саналтайгаар хэргийг прокурорт шилжүүлсэн байна... гэжээ.

ҮНДЭСЛЭЛ:

1. Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 65 дугаар тогтоолоор Засгийн газрын 2006 оны 296 дугаар тогтоолын 1 дэх заалтад Дорнод аймаг дахь Баянхошууны боомт, Сүхбаатар аймаг дахь Бичигтийн боомтыг “химийн хорт болон аюултай бодисыг улсын хилээр нэвтрүүлэх” боомтын жагсаалтад оруулсан нь Монгол Улсын Засгийн газрын эрх хэмжээний асуудал бөгөөд Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 2/, Гучин наймдугаар зүйлийн 1, Гучин наймдугаар зүйлийн 2-ын 4/, Гучин наймдугаар зүйлийн 2-ын 7/ дахь заалтыг тус тус зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

2. Дээрх боомтуудаар химийн онц аюултай хорт бодис цианит натри, мөнгөн ус нэвтрүүлсэн гэх үндэслэл, нотолгоо тогтоогдохгүй байна.

3. Өргөдөл гаргагчаас хуралдааны явцад гаргасан нэмэлт шаардлагын талаар Үндсэн хуулийн цэц урьдчилан шалгалт хийж маргаан хянан шалгах ажиллагаа үүсгээгүй тул дүгнэлт гаргах боломжгүй гэж үзэв.

Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгийн заалтыг удирдлага болгон

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨС ДҮГНЭЛТ ГАРГАХ нь:

1. “Монгол Улсын Засгийн газрын “Тогтоолд нэмэлт оруулах тухай” 2007 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 65 дугаар тогтоол нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 2/ дахь хэсгийн “Монгол Улсын иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй”, Гучин наймдугаар зүйлийн 1-ийн “Монгол Улсын Засгийн газар бол төрийн гүйцэтгэх дээд байгууллага мөн”, Гучин наймдугаар зүйлийн 2-ын 4/-ийн “хүрээлэн байгаа орчныг хамгаалах, байгалийн баялгийг зүй зохистой ашиглах, нөхөн сэргээх арга хэмжээ авах”, Гучин наймдугаар зүйлийн 2-ын 7/-ийн “хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, нийгмийн хэв журмыг бэхжүүлэх, гэмт хэрэгтэй тэмцэх арга хэмжээ авч хэрэгжүүлэх” гэсэн заалтыг тус тус зөрчөөгүй байна.

2. Энэхүү дүгнэлтийг 2008 оны Улсын Их Хурлын хаврын чуулган эхэлснээс хойш 15 хоногийн дотор хэлэлцэн хэрхэн шийдвэрлэсэн тухай хариу ирүүлэхийг Улсын Их Хуралд уламжилсугай.

ДАРГАЛАГЧ Ж.БЯМБАДОРЖ

ГИШҮҮД Н.ЖАНЦАН

П.ОЧИРБАТ

Ж.АМАРСАНАА

Д.НАРАНЧИМЭГ

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН 2007 ОНЫ 65 ДУГААР ТОГТООЛ ҮНДСЭН ХУУЛИЙН ХОЛБОГДОХ ЗААЛТЫГ ЗӨРЧСӨН ЭСЭХ ТУХАЙ МАРГААНЫГ ШИЙДВЭРЛЭСЭН ТУХАЙ /Дүгнэлт/

2008 оны 2 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хот