- Нүүр
- Аймаг, нийслэлийн Засаг даргын захирамж
- ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР АВАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ /ХЗДХС-ын 2018.01.19-ний өдрийн 1-1/411 тоот албан бичгээр хасалт хийсэн/
БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ
/ХЗДХС-ын 2018.01.19-ний өдрийн 1-1/411 тоот албан бичгээр хасалт хийсэн/
2014 оны 3 дугаар
сарын 14-ний өдөр Дугаар 143 Өлгий
ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР
АВАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6-ын "а", "л", Хэрэглэгчдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах ажлын хүрээнд аймгийн хэмжээнд худалдаа, үйлчилгээ эрхэлдэг нийт аж ахуй нэгж, дэлгүүрүүдэд "Хэрэглэгчийн мэдээллийн булан" /самбар/ байрлуулахыг даалгасугай.
2.Хэрэглэгчийн мэдээллийн буланд байх мэдээлэл, түүний загварыг хавсралтаар баталсугай.
3.Тус захирамжийн хэрэгжилтийг хангаж ажиллахыг сумдын Засаг дарга, аймгийн Мэргэжлийн хяналтын газар /Х.Мерейхан/-т үүрэг болгосуг
ЗАСАГ ДАРГА Х.ДАРМЕН
Текст томруулах
A
A
A