A

A

A

Бүлэг: 1979

 

МОНГОЛ  УЛСЫН  ИХ  ХУРЛЫН ТОГТООЛ

2012 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 22

Төрийн ордон, Улаанбаатар хот

Тогтоолд өөрчлөлт оруулах тухай

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1."Шүүгчийн болон прокурорын албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай" Улсын Их Хурлын 2011 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 54 дүгээр тогтоолын 3 дахь заалт, "Авлигатай тэмцэх газрын албан хаагчийн албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай" Улсын Их Хурлын 2011 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 55 дугаар тогтоолын 3 дахь заалтын "4 дүгээр сарын 01-ний өдрөөс 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл" гэснийг "02 дугаар сарын 01-ний өдрөөс 5 дугаар сарын 01-ний өдөр хүртэл" гэж, "10 дугаар сарын 01-ний өдрөөс" гэснийг "5 дугаар сарын 01-ний өдрөөс" гэж тус тус өөрчилсүгэй.

2.Энэ тогтоолыг 2012 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ