A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ  УЛСЫН  ИХ  ХУРЛЫН ТОГТООЛ

2012 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 30

  Төрийн ордон, Улаанбаатар хот

Үндсэн хуулийн цэцийн гишүүдийг

томилох тухай

Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран тавдугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Их Хурлын санал болгосноор Дуламын Сугарыг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал болгосноор Тогоочийн Лхагвааг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр тус тус томилсугай. 2.Энэ тогтоолыг 2012 оны 5 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ