A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2014 оны 5 дугаар сарын 10-ны өдөр

Дугаар 153

Улаанбаатар хот

"АЛТАНБУЛАГ" ХУДАЛДААНЫ ЧӨЛӨӨТ БҮСЭД ЗОРЧИГЧ, БАРАА, ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙГ НЭВТРҮҮЛЭХ ТҮР ЖУРАМ

Чөлөөт бүсийн тухай хуулийн 4.1, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 9.2-ыг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Алтанбулаг" худалдааны чөлөөт бүсэд зорчигч, бараа, тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх түр журмыг хавсралт ёсоор баталсугай./Энэ тогтоолын хавсралтад ЗГ-ын 2014 оны 253-р тогтоолоор өөрчлөлт орсон/

2. Журмыг хэрэгжүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Сангийн сайд Ч.Улаан, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин нарт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ

Эдийн засгийн хөгжлийн сайд Н.БАТБАЯР