A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2001 оны 12 дугаар сарын 26-ны өдөр

Дугаар 281

Улаанбаатар хот

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

ЗАР МЭДЭЭ, ЖУРАМД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /2001-185-д/

"Худалдаа, хөгжлийн банкны төрийн эзэмшлийн хувьцааг худалдах тухай" Засгийн газрын 2001 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 185 дугаар тогтоолоор баталсан "Уралдаант шалгаруулалт (тендер)-ын зар мэдээ"-ний "Урьдчилан шалгаруулалтын шалгуур" гэсэн хэсгийн 4-ийн "–төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж," гэсний өмнө "10 хувиас илүү" гэж, мөн тогтоолоор баталсан "Уралдаант шалгаруулалт (тендер)-ын журам"-ын 4.1.1 дэх заалтын "4.төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж," гэсний өмнө "10 хувиас илүү" гэж тус тус нэмсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР

Санхүү, эдийн засгийн сайд Ч.УЛААН