A

A

A

  • Нүүр
  • Үндсэн хуулийн цэцийн шийдвэр
  • МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ЗАРИМ ЗААЛТ МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ХОЛБОГДОХ ЗААЛТЫГ ЗӨРЧСӨН ЭСЭХ ТУХАЙ МАРГААНЫГ ХЯ
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ЗАРИМ ЗААЛТ МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ХОЛБОГДОХ ЗААЛТЫГ ЗӨРЧСӨН ЭСЭХ ТУХАЙ МАРГААНЫГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭСЭН ТУХАЙ / Дүгнэлт /

2006 оны 5 дугаар сарын 31-ний өдөр

Дугаар 05

Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхим

14.30 цаг

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Бямбадорж даргалж, гишүүн Н.Жанцан, Ж.Болдбаатар, Ж.Амарсанаа, Ц.Сарантуяа /илтгэгч/ нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн даргаар Д.Нарантуяаг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд өргөдөл гаргагч иргэн А.Эрдэнэцогт, Улсын Их Хурлын даргын 2006 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 66 дугаар захирамжаар томилогдсон Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Д.Дондог нар оролцов.

Улсын Их Хурлын даргын 2006 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 60 дугаар захирамжаар томилогдсон Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Ерөнхий сайдын зөвлөх Б.Долгор, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд дарга Ж.Сүхбаатар нарыг өргөдөл гаргагч татгалзах тухай хүсэлт гаргасныг Үндсэн хуулийн цэцийн бүрэлдэхүүн хэлэлцэж, аман магадлалаар дээрх хүмүүсийг Үндсэн хуулийн цэцийн хуралдаанд Улсын Их Хурлыг төлөөлүүлэн оролцуулах боломжгүй гэж үзлээ.

Нэг. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн оршин суугч, иргэн А.Эрдэнэцогт Үндсэн хуулийн цэцэд хандаж 2006 оны 3 дугаар сарын 10-ний өдөр гаргасан мэдээлэлдээ:

“1.2005 оны 12 дугаар сарын 29- ний өдөр батлагдсан Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсгийн заалтын дагуу холбогдох сонгуулийн хороодын гаргасан шийдвэр нь Улсын Их Хурлын сонгуультай холбогдсон зарим маргааны хувьд эцсийн шатны шийдвэр байх агуулгаар зохицуулагдсан нь, мөн уг хуулийн 57 дугаар зүйлийн 57.5 дахь хэсгийн заалтаар иргэний сонгох, сонгогдох эрхээ эдлэхэд органик хуулиар тавигдаж буй нийтлэг шаардлага болон захиргааны журамтай холбогдуулан Сонгуулийн ерөнхий хорооны гаргасан шийдвэрийн талаарх маргааныг Үндсэн хуулийн цэцэд харъяалуулсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх хэсгийн “Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, шударга шүүхээр шүүлгэх, хэргээ шүүх ажиллагаанд биеэр оролцох, шүүхийн шийдвэрийг давж заалдах эрхтэй” гэсэн заалтыг тус тус зөрчсөн.

Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх хэсгийн дээрх заалт нь иргэн, хуулийн этгээд, өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзвэл зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар шүүхэд хандах үндсэн эрхийг ямарваа нэгэн хэлбэрээр, тэр дундаа Үндсэн хуулийн бус үндэслэлээр хууль гаргаж хязгаарлах, хасахыг хориглосон Үндсэн хуулийн баталгаа мөн.

Гэтэл Улсын Их Хурлын сонгуулийн тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсгийн заалтаар, тухайлбал иргэний сонгох эрхтэй холбогдсон гомдол нь холбогдох сонгуулийн хороонд гомдлоо гаргаснаар хязгаарлагдаж байгаа нь Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14-т заасны дагуу шүүхэд хандах эрхээ хасуулахад хүргэж байна.

Мөн энэхүү заалт нь Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 9 дэх хэсгийн Монгол Улсын иргэн “төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй” гэсэн заалтыг зөрчсөн. Учир нь Улсын Их Хурлын сонгуулийн шинэчилсэн хуулийн 57 дугаар зүйлийн “Сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн маргааныг шийдвэрлэх харъяалал” гэсэн малгай гарчгийн дор багтаж буй 57.1 дэх хэсгийн заалтад иргэний сонгох эрхтэй холбогдсон гомдлыг холбогдох сонгуулийн хороод харъяалан шийдвэрлэх хүрээнд хуульчилсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 9 дэх хэсэгт заасан иргэний сонгох эрхийг зарим талаар хязгаарлахад хүрч байна.

Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн заалтаар Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 9-д заасан эрх нь сонгуулийн хороодын шийдвэрээр зөрчигдсөн гэж үзвэл Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14-т заасны дагуу шүүхэд гомдол гаргах, шударга шүүхээр шүүлгэх, шүүхийн шийдвэрийг давж заалдах эрхийг нь хассан байна.

2.Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн заалтаар Үндсэн хуулийн заалт зөрчигдсөн тухай маргаан бус харин органик хуулийн нэн тодорхой заалт зөрчигдсөн тухай маргааныг Үндсэн хуулийн цэцэд харъяалуулсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн заалтыг зөрчсөн. Учир нь Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 1-д “Үндсэн хуулийн цэц бол Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих, түүний заалтыг зөрчсөн тухай дүгнэлт гаргах, маргааныг магадлан шийдвэрлэх бүрэн эрх бүхий байгууллага, Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа мөн” хэмээн заасан. Үүнтэй холбогдуулан Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих гэдэгт юуг хамааруулж ойлгох талаар зайлшгүй хөндөх шаардлага гарч байна. Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих гэдэгт юуны өмнө уг маргаан нь Үндсэн хуульд өөрт нь заасан ёсоор хууль зүйн хамгийн дээд хүчин чадалтай акт болох Үндсэн хуулийн заалтыг зөрчсөн тухай маргаан байх, маргааны хэмжүүр нь гагцхүү Үндсэн хууль өөрөө байх, түүнчлэн маргааны зүйл нь төрийн хамгийн дээд байгууллага, түүний өндөр зиндааны албан тушаалтны үйл ажиллагаа байх гэсэн үзүүлэлтүүд хамаарна. Энэ шалгуурт тэнцэж байвал Үндсэн хуулийн биелэлтэд тавьж буй дээд хяналт болно гэж үзэж байна. Гэтэл Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн заалтаар Үндсэн хуулийн цэцийн маргааны хэмжүүр нь Үндсэн хуулийн зүйл, заалт бус, зөвхөн органик хуулийн маш тодорхой зүйл, заалтаар хэмжүүр хийх зайлшгүй шаардлагыг Цэцэд тулгасан байна. Учир нь маргааныг хянан шийдвэрлэхэд баримтлах шаардлага, шалгуур, журам нь Үндсэн хуульд бус харин органик хуульд өөрт нь маш дэлгэрэнгүй агуулагдаж байгаад оршино. Энэ нь ч зүйн хэрэг. Тэдгээр нь ердийн хуульд байвал зохих нийтлэг шаардлага, журам учраас түүнтэй холбогдсон маргаан нь үнэн хэрэгтээ Үндсэн хуулийн бус маргаан юм. Ийм шинж бүхий маргааныг Үндсэн хуулийн цэц хянан шийдвэрлэх нь Үндсэн хуулийн дээд хяналтын ач холбогдлыг бууруулахад хүргэх бөгөөд ингэснээр Цэц бол Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих… байгууллага, Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа болох шинжээ алдахад хүрнэ.

Ийн болон бусад үндэслэлээр Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 5 дахь заалт Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн байна. Үүн дээр нэмж Цэцийн өөрийнх нь үйл ажиллагаандаа мөрдлөг болгодог Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Үндсэн хуулиас бусад хуулийг зөрчсөн эсэх тухай маргааныг Цэц харъяалан шийдвэрлэхгүй” хэмээн тов тодорхой заасныг Цэцийн жишиг хэмээн үзэж иш татан нотолгоо болгож байна.

3.Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 5 дахь заалтаар Сонгуулийн ерөнхий хорооноос гаргасан шийдвэрийн талаарх маргааныг бүхэлд нь Үндсэн хуулийн цэц хянан шийдвэрлэж байхаар харъяалуулсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 1 дэх хэсэг болон мөн зүйлийн 2 дахь хэсгийн эхний заалтыг тус тус зөрчсөн. Учир нь Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2-т буй “ард нийтийн санал асуулга, Улсын Их Хурал, түүний гишүүний ба Ерөнхийлөгчийн сонгуулийн талаар сонгуулийн төв байгууллагын гаргасан шийдвэр Үндсэн хуульд нийцэж байгаа эсэх”-ийг хянан шийдвэрлэж дүгнэлт гаргах үндэслэл нь Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн эхний заалтын дагуу Үндсэн хууль зөрчсөн тухай маргаан байх явдал юм.

Энэ шаардлага нь Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн “Үндсэн хуулийн биелэлтэд тавих дээд хяналт” гэсэн 8 дугаар зүйл болон Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн “Маргааны харъяалал” гэсэн 13 дугаар зүйлд тус тус Үндсэн хуульд заасны дагуу зохих ёсоор хуульчлан баталгаажсан байна. Гэтэл Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 5 дахь заалтад Үндсэн хуулиар үг, үсэгчлэн хэлж, зориуд тогтоосон Үндсэн хуулийн цэцэд харъяалагдах маргааны гол шалгуур болох “Үндсэн хууль зөрчсөн тухай маргаан” гэдэг шаардлагыг органик хуулийн энэ заалтад гээж, орхигдуулжээ. Үүний улмаас Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийг Сонгуулийн ерөнхий хороо зөрчсөн тухай өргөдлийг Үндсэн хуулийн цэц хүлээн авахаас өөр замгүй болгож байгаа нь энэ заалтын Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэл мөн гэж үзэж байна. Ингэснээр Үндсэн хуулийн цэцэд Үндсэн хуулийн бус маргааныг шилжүүлж байгаа хэрэг болох бөгөөд үүний улмаас Үндсэн хуулийн дээрх зүйл, заалтууд давхар зөрчигдөж байна.

Дээрх үндэслэлүүдийг анхааран үзэж Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх заалт болон мөн хуулийн 57 дугаар зүйлийн 57.5 дахь заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 9; Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн эхний догол мөрийн заалтад тус тус нийцээгүй болохыг магадлан шийдвэрлэж өгөхийг хүсье” гэжээ.

Иргэн А.Эрдэнэцогт 2006 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Үндсэн хуулийн цэцэд гаргасан өргөдлийн шаардлагын үндэслэлийг ихэсгэх тухай мэдээлэлдээ:

1.Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2, 57.3, 57.6 дахь заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2-т буй “ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэсний, “шударга ёс, …хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэсэн заалтыг зөрчсөн. Үндсэн хуулийн эл заалт хууль тогтоох эрх мэдлийн үйл ажиллагаанд ч нэгэн адил баримтлагдах учиртай Үндсэн хуулийн суурь зарчим мөн.

Хууль дээдлэх зарчим нь парламентаас баталсан хуулийг нийтээр дагаж мөрдөх болон хууль нэг мөр хэрэгжих ёстой гэх ойлголтоос илүү өргөн хүрээтэй буюу хууль нь бодит зүй тогтолд тулгуурласан, түгээмэл шинжийг агуулж байх, хууль хүлээн зөвшөөрөгдөхүйц, итгэл үнэмшил төрүүлэхүйц байх ёстой гэдэг гүн гүнзгий утга агуулгыг шингээсэн ойлголт болно. Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2, 57.3, 57.6 дахь заалт нь хуулийн бодит зүй тогтолд тулгуурлаагүй, түүний түгээмэл шинжийг алдагдуулсан байх бөгөөд томъёолол нь хууль тогтоогчийн дур зоргын илрэл байх шинжийг агуулж байгаагаараа хуулийн бодит чанарыг олоогүй байна. Үүнд тухайлбал, уг хуулийн 57 дугаар зүйлийн 57.2, 57.3, 57.6 дахь заалтуудаар Улсын Их Хурлын сонгуультай холбоотой эрх зүйн зөрчил, маргааныг хянан шийдвэрлэх журам, хэргийн харъяаллыг буюу аль шүүх хянан шийдвэрлэхийг шууд, нэгбүрчлэн заан тогтоосон нь хуулийн бодит чанарыг алдагдуулж, түүний түгээмэл зүй тогтлыг зөрчсөн байна. Хэрэг, маргааны харъяаллыг тухайн процессийн гол хуульд нь зааж, үүнтэй холбогдон үүссэн шүүх хоорондын маргааныг дээд шатных нь шүүх түүнчлэн Үндсэн хуулийн цэц зохих хууль, журмын дагуу шийдвэрлэдэг нь хуулийн бодит чанар мөн бөгөөд дэлхий нийтэд тогтсон түгээмэл зүй тогтол болно. Гэтэл хууль тогтоогч үүнийг анхаараагүй нь Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2, 57.3, 57.6 дахь заалт нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь заалтыг зөрчсөн гэдэг дүгнэлтэд хүргэж байна. Үүнийг Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.5 дахь заалтад ч нэгэн адил хамааруулж байна.

Дээрх үндэслэлийг анхааран үзэж Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2, 57.3, 57.6 дахь заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн хоёрдах заалтад тус тус нийцээгүй болохыг магадлан шийдвэрлэж өгөхийг хүсье” гэжээ.

Хоёр. Улсын Их Хурлын даргын 2006 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 66 дугаар захирамжаар Үндсэн хуулийн цэцийн хуралдаанд оролцох итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдсон Улсын Их Хурлын гишүүн Д.Дондог Үндсэн хуулийн цэцэд хандаж 2006 оны 5 дугаар сарын 17-ны өдөр гаргасан тайлбартаа:

1.Олон улсын Хүний эрхийн Пакт, Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 9-д заасан иргэний улс төрийн гол эрх буюу “сонгох, сонгогдох” эрхийн баталгааг хангах, иргэнээс энэхүү эрхээ хэрэгжүүлэхэд нь төрийн зүгээс үзүүлэх үйлчилгээ, түүнийг гүйцэтгэх байгууллагын үйл ажиллагааг Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулиар зохицуулдаг билээ. Өөрөөр хэлбэл, сонгуулийг зохион байгуулж явуулдаг байгууллагын гол үүрэг бол Үндсэн хуулиар заасан иргэний улс төрийн эрхийн баталгааг бүрэн ханган биелүүлэх явдал юм. Сонгуулийн ерөнхий хороо сонгуулийн хороодыг арга зүй, зохион байгуулалтын удирдлагаар ханган ажиллахдаа захирах, захирагдах зарчим буюу доод шатны байгууллага нь дээд шатны байгууллагадаа шатлан захирагдах төрийн захиргааны эрх зүйн ерөнхий зарчмыг иш үндэс болгодог тул Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.10-т “Хуульд өөрөөр заагаагүй бол хэсгийн болон салбар хорооны шийдвэрийн талаар тойргийн хороонд, тойргийн хорооны шийдвэрийн талаар Сонгуулийн ерөнхий хороонд тус тус гомдол гаргаж болох бөгөөд зохих шатны хороо гомдлыг хүлээж авснаас хойш ажлын гурван өдрийн дотор хянан шийдвэрлэж, гомдол гаргагчид бичгээр хариу мэдэгдэнэ”, 57.1-д сонгуулийн хороод харъяалан шийдвэрлэхээр заасан зөрчил гарсан бол гомдлыг холбогдох сонгуулийн хороонд гаргаж байхаар хуульчилсан.

Сонгуулийн хороод харъяалан шийдвэрлэхээр заасан асуудалтай холбогдсон гомдолтой холбогдуулан зохих шатны сонгуулийн хорооноос гаргасан шийдвэрийг хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд Үндсэн хуульд заасан эрхийнхээ дагуу иргэн шүүхэд хандах эрх нь нээлттэй байгаа болно. Өөрөөр хэлбэл, хуулийн 57.1 дэх заалтаар шүүхэд гомдол гаргах иргэний эрхийг ямар нэг байдлаар хязгаарлаагүй, зөвхөн доод шатны сонгуулийн хорооны шийдвэрийг дээд шатны сонгуулийн хороо хянан шийдвэрлэх харъяаллыг тогтоож өгсөн юм.

2.Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2-т “ард нийтийн санал асуулга, Улсын Их Хурал, түүний гишүүний ба Ерөнхийлөгчийн сонгуулийн талаар сонгуулийн төв байгууллагын гаргасан шийдвэр Үндсэн хуульд нийцэж байгаа эсэх”-тэй холбогдсон маргааныг Үндсэн хуулийн цэц хянан шийдвэрлэхээр заасан байна. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 57.5-д Монгол Улсын Үндсэн хуульд заасан “сонгуулийн төв байгууллагын шийдвэр” гэдэгт юуг хамааруулахыг нарийвчлан зохицуулсан юм.

Сонгуулийн ерөнхий хороо бол Улсын Их Хурлаас байгуулагдаж, сонгуулийг улсын хэмжээнд зохион байгуулж явуулах үндсэн чиг үүрэгтэй байгууллага бөгөөд Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан бүх шатны сонгуулийн хороодын үйл ажиллагааг нэгтгэн удирдах, Улсын Их Хурлын сонгуульд оролцох улс төрийн нам, намуудын сонгуулийн эвслийг бүртгэх, хуульд заасан үндэслэлээр Улсын Их Хурлын гишүүнд нэр дэвшигчийн бүртгэлийг хүчингүй болгох, тойргийн хорооны шийдвэрийг давж заалдсан гомдол, сонгуулийн асуудлаар гаргасан өргөдөл, гомдлыг харъяаллын дагуу хянан шийдвэрлэх зэрэг бүрэн эрхийг хэрэгжүүлж, Үндсэн хуульд заасан иргэдийн сонгох, сонгогдох эрхийг хэрэгжүүлэхтэй холбогдсон асуудлаар шийдвэр гаргадаг байгууллага билээ.

Түүнчлэн Сонгуулийн ерөнхий хорооны талаар заасан Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалт Үндсэн хууль зөрчсөн тухай дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцээс 2005 онд гаргасныг анхаарч үзсэн. Ийнхүү Монгол Улсын Үндсэн хуулийн дээрх заалтын дагуу Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн зохицуулалтыг хийсэн болно. Иймд Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 57.1, 57.5 дахь хэсгийн заалтууд Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчөөгүй гэж үзэж байна” гэжээ.

ҮНДЭСЛЭЛ:

1.Аливаа парламентын сонгууль улс даяар нэгэн зэрэг эхэлж товлосон цагт дуусгавар болдог нийтлэг зүй тогтолтой. Энэ нь сонгуулийг улс даяар нэгэн зэрэг саадгүй явуулах үндэс болдог хэмээн үздэг. Иймд сонгуулийн холбогдолтой аливаа маргааныг сонгууль явуулж дуустал шүүх болон хөндлөнгийн ямар нэг өөр байгууллага авч хэлэлцдэггүй журамтай байна. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай 2005 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн хуулийн дагуу Сонгуулийн хороод харъяалан шийдвэрлэхээр заасан зөрчил үүссэн бол сонгуулийн төв байгууллагын шийдвэр гартал сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн маргааныг шүүх, эсхүл хөндлөнгийн өөр нэг байгууллага авч хэлэлцэхгүй байх нь дээрх ерөнхий үзэл баримтлалд нийцэх юм.

Монгол Улсын Дээд шүүхээс Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн 2006 оны 5 дугаар сарын 30- ны өдрийн 3/ 83 тоот албан бичигт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 156 дугаар зүйлийн 156.1.1-д заасан “…аж ахуйн нэгж, байгууллага, тэдгээрийн албан тушаалтнаас гэсний “байгууллага” гэдэгт Сонгуулийн Ерөнхий хороог хамааруулахгүй байх үндэслэлгүй юм. Сонгуулийн ерөнхий хороонд холбогдох, Үндсэн хуулиас бусад хуулийг зөрчсөн талаар гаргасан иргэдийн гомдлыг ерөнхий харъяаллын дагуу шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзнэ” гэжээ. Иймд Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д байгаа, сонгуулийн хороод харъяалан шийдвэрлэхээр заасан зөрчил гарсан бол гомдлыг холбогдох сонгуулийн хороонд гарган, улмаар Сонгуулийн ерөнхий хорооноос гарсан Үндсэн хуулиас бусад хуулийг зөрчсөн шийдвэрийг шүүхийн журмаар хянуулах боломж нээлттэй байх тул Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх заалтыг Үндсэн хууль зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

2.Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн этгээдэд хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байвал харъяаллын дагуу шийдвэрлэхээр уг хуулийн 57 дугаар зүйлийн 57.2, 57.3, 57.5 дахь хэсэгт заасан нь өнөөгийн практикт шүүхийн харъяаллын давхардлыг үүсгэхээс сэргийлсэн заалт байх тул Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

3.Хөрөнгийг улсын орлого болгох тухай шийдвэрийг Сонгуулийн төв байгууллага шууд гаргаж байгаа нь бусдын өмчлөх эрхэнд шүүхийн бус замаар халдсан шинжийг агуулжээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгийн заалтыг удирдлага болгон ДҮГНЭЛТ ГАРГАХ нь:

1.Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.5 дахь заалтууд Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14, Жаран дөрөвдүгээр зүйлийн 1, Жаран зургадугаар зүйлийн 1, 2 дахь заалтыг зөрчөөгүй байна.

2.Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2, 57.3 дахь заалтууд Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн заалтыг зөрчөөгүй байна.

3.Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.6 дахь хэсгийн “Энэ хуулийн 41.9, 42.8-д заасан хөрөнгийг улсын орлого болгох шийдвэрийг Сонгуулийн ерөнхий хороо гаргах ба энэ талаар гомдол гарвал сум буюу сум дундын, дүүргийн шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шийдвэрлэнэ” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “…шударга ёс, …хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэсэн заалтыг зөрчсөн байна.

4. Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.6 дахь заалтын үйлчлэлийг 2006 оны 5 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн түдгэлзүүлсүгэй.

5. Энэхүү дүгнэлтийг хүлээн авснаас хойш Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд заасны дагуу 15 хоногт багтаан хянан хэлэлцэж, хэрхэн шийдвэрлэсэн тухай хариу ирүүлэхийг Улсын Их Хуралд уламжилсугай.

ХУРАЛДААН ДАРГАЛАГЧ Ж.БЯМБАДОРЖ

ГИШҮҮД Н.ЖАНЦАН

Ж.БОЛДБААТАР

Ж.АМАРСАНАА

Ц.САРАНТУЯА

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ЗАРИМ ЗААЛТ МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ХОЛБОГДОХ ЗААЛТЫГ ЗӨРЧСӨН ЭСЭХ ТУХАЙ МАРГААНЫГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭСЭН ТУХАЙ / Дүгнэлт /

2006 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Улаанбаатар