A

A

A

Бүлэг: 1979

/Ерөнхий сайдын 2018 оны 130 дугаар захирамжаар хүчингүй болсон/

ХЭНТИЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ

2014 оны 6 дугаар

сарын 4-ний өдөр Дугаар А/337 Хэрлэн сум

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Авто замын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх заалтыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

Нэг. Хэнтий аймгийн орон нутгийн чанартай авто зам, замын байгууламжийг барих, засварлах, арчлах, хамгаалах, тохижуулах ажлыг сайжруулах зорилгоор "Орон нутгийн чанартай авто зам, замын байгууламжаар зорчиж буй тээврийн хэрэгслээс зам ашигласны төлбөр авах журам"-ыг 1 дүгээр хавсралтаар, "Орон нутгийн чанартай авто зам, замын байгууламж ашигласны төлбөрийн хэмжээ"-г 2 дугаар хавсралтаар, Орон нутгийн чанартай авто зам, замын байгууламжаар зорчиж буй тээврийн хэрэгслээс төлбөр хураах цэгүүдийн байршлыг 3 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

Хоёр. Энэхүү захирамжийн хэрэгжилтийг хангаж ажиллахыг аймгийн Тээвэр, авто замын газрын дарга /Ц.Доржнамжил/-д, хяналт тавьж ажиллахыг Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга /Д.Эрдэнэбаатар/-д, Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга /С.Хэрлэнчимэг/-д, Мэргэжлийн хяналтын газрын даргад тус тус үүрэг болгосугай.

ЗАСАГ ДАРГА Ж.ОЮУНБААТАР