A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Улсын усны мэдээллийн сан бүрдүүлэх үзүүлэлт, хөтлөх/
Бүлэг: 1979

БАЙГАЛЬ ОРЧИН, НОГООН ХӨГЖЛИЙН САЙДЫН ТУШААЛ

2014 оны 3 дугаар сарын 17-ны өдөр

Дугаар А-86

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Улсын усны мэдээллийн сан бүрдүүлэх үзүүлэлт, хөтлөх/

Усны тухай хуулийн 7.2 дахь хэсэгт заасныг үндэслэн ТУШААХ нь:

1. Улсын усны мэдээллийн сан бүрдүүлэх үзүүлэлт, хөтлөх журам-ыг хавсралт ёсоор баталсугай.

2. Энэхүү журамд заасан үзүүлэлтийн дагуу анхдагч мэдээллийг Улсын усны мэдээллийн санд төвлөрүүлэх ажлыг зохион байгуулахыг Ногоон хөгжлийн бодлого, төлөвлөлтийн газар /Т.Булган/, Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Б.Гантулга/-д тус тус даалгасугай.

3. Энэхүү журмыг мөрдөж ажиллахыг Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Б.Гантулга/, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга, Усны сав газрын захиргаад, Цаг, уур, орчны шинжилгээний газар, Байгаль орчны мэдээллийн төвд даалгаж, биелэлтэд нь хяналт тавьж ажиллахыг Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар /М.Төрбаяр/-т үүрэг болгосугай.

4. Энэхүү тушаал батлагдсантай холбогдуулан Байгаль орчны сайдын Журам батлах тухай 2006 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн 180 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

САЙД С.ОЮУН