Хэвлэх DOC Татаж авах
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Гэрч, хохирогчийн мэдээллийн нууцлалыг хангах аюулгүй байдлын хамгаалалтын арга хэмжээг хэрэглэх/

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ЗҮЙН САЙДЫН ТУШААЛ
2014 оны 7 дугаар сарын 2-ны өдөр
Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5 дахь хэсэгт заасныг үндэслэн ТУШААХ нь:

1.“Гэрч, хохирогчийн мэдээллийн нууцлалыг хангах аюулгүй байдлын хамгаалалтын арга хэмжээг хэрэглэх журам”-ыг хавсралтаар баталсугай.

2.Энэ журмын хэрэгжилтийг зохион байгуулж, хяналт тавьж ажиллахыг Тахарын ерөнхий газрын дарга /Ц.Азбаяр/-т даалгасугай.

                                                                                           САЙД                                     Х.ТЭМҮҮЖИН

Улсын нэгдсэн бүртгэлийн 2014 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 3462 дугаарт бүртгэв.