A

A

A

Бүлэг: 1979

ХОВД АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ

2013 оны 12 дугаар сарын 03-ны өдөр

Дугаар А/472

МӨСӨН ЗАМЫН ТЭЭВЭРЛЭЛТИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ТУХАЙ

Авто тээврийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6 дахь заалтыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Агаарын температур харьцангуй дулаан болж буйгаас шалтгаалан гол нууруудын хөлдөлт нимгэн байгаа өвөл хаврын завсрын улиралд гол нуурын мөсөн дээгүүр зам товчлох, загас агнах болон бусад зориулалтаар баталгаат бус замаар зорчин эрсдэлд орохоос сэргийлэх, байгаль орчны сөрөг нөлөөлөлгүй байлгах зорилгоор Хар ус нуурын сав газруудад хийх мөсөн замын тээвэрлэлтийн эхлэх дуусах хугацааг жил бүрийн 12 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн дараа оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүртэл тогтоосугай.

2.Мөсөн замын тээвэрлэлтийн чиглэл маршрутыг дараах байдлаар баталсугай.

-Буянт сумын Цагаан бургас багийн нутаг Хар-ус нуурт зам нийлэх хэсэг "Шувуун цуглаан"-ы гарам

-Чандмань сумын багийн нутаг Хар-ус нуурын зүүн урд зам нийлэх хэсэг "Үүдэн далай" гарам

-Дөргөн сумын Агваш багийн нутаг Хар-ус нуурын дундах арал "Агваш арал"-ын гарам

-Мянгад, Дөргөн сумын нутгийн хилийн зааг Хар-ус нуурын зам нийлэх хэсэг "Хар богоч"-ийн гарам

3. Мөсөн замаар тээвэрлэлт хийхдээ гол, нуурын мөсний зузаан олон жилийн дунджаас харьцангуй нимгэн байх үзэгдэл ажиглагдаж байгааг сумынхаа иргэд, жолооч нарт байнга сэрэмжлэн анхааруулж, Онцгой байдлын газар, мэргэжлийн бусад байгууллагуудаас өгсөн санамж, зөвлөмжийг хэрэгжүүлж ажиллахыг Дөргөн, Мянгад, Буянт, Чандмань, Манхан болон бусад сумдын Засаг дарга нарт даалгасугай.

4.3ахирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Тээвэр, авто замын газар /Я.Галбат/, дээрх сумдын Засаг дарга нарт үүрэг болгосугай.

ЗАСАГ ДАРГА П.ЦЭВЭЭНРАВДАН