A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2014 оны 6 дугаар сарын 28-ны өдөр

Дугаар 211

Улаанбаатар хот

ЭРДЭС БАЯЛГИЙН БИРЖ БАЙГУУЛАХ ТУХАЙ

Засгийн газрын тухай хуулийн 30.1 дэх хэсгийг үндэслэн, Улсын Их Хурлын 2014 оны 18 дугаар тогтоолоор баталсан "Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого"-ын 3.7.5, Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Эрдэс баялгийн биржийг 100 хувь хувийн хэвшлийн хөрөнгөөр дотоод, гадаадын аж ахуйн нэгжүүдийн түншлэлд тулгуурлан байгуулах нь зүйтэй гэж үзсүгэй.

2. Эрдэс баялгийн бирж байгуулах талаар дараах асуудлыг судалж Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг Уул уурхайн сайд Д.Ганхуягт даалгаж, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайханд зөвлөсүгэй:

1) түлхүүр гардуулах нөхцөлөөр эрдэс баялгийн бирж байгуулах олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтын баримт бичгийн төслийг 2014 оны III улиралд багтаан хэлэлцүүлэх;

2) эрдэс баялгийн биржийн үйл ажиллагааг зохицуулах журмын төслийг боловсруулан 2014 оны 9 дүгээр сард багтаан танилцуулах.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ

Уул уурхайн сайд Д.ГАНХУЯГ