A

A

A

  • Нүүр
  • Үндсэн хуулийн цэцийн шийдвэр
  • МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ЗАРИМ ЗААЛТ ҮНДСЭН ХУУЛИЙН ХОЛБОГДОХ ЗААЛТЫГ ЗӨРЧСӨН ЭСЭХ ТУХАЙ МАРГААНЫГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭСЭН ТУХАЙ /
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ЗАРИМ ЗААЛТ ҮНДСЭН ХУУЛИЙН ХОЛБОГДОХ ЗААЛТЫГ ЗӨРЧСӨН ЭСЭХ ТУХАЙ МАРГААНЫГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭСЭН ТУХАЙ /Дүгнэлт/

2009 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 06

Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхим

12.00 цаг

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Бямбадорж даргалж, Үндсэн хуулийн цэцийн гишүүн П.Очирбат, Ж.Болдбаатар /илтгэгч/, Д.Наранчимэг, Д.Мөнхгэрэл нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн даргаар Г.Агар-Эрдэнийг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд мэдээлэл гаргагч, иргэн Б.Лхагважав болон Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Улсын Их Хурлын гишүүн Су.Батболд оролцов.

Хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2, 9.3, 9.4 дэх хэсгийн заалтууд Үндсэн хуулийн Хорин дөрөвдүгээр зүйлийн 1, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн заалтуудыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэв.

Нэг. Нийслэлийн Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны оршин суугч, иргэн Б.Лхагважав Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргасан мэдээлэлдээ:

“Монгол Улсын Их Хурлаас 2006 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр батлагдсан Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2, 9.3, 9.4 дэх хэсгийн заалтууд Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Гуравдугаар зүйлийн 1, Арван дөрөвдүгээр зүйлийн 1, Арван зургадугаар зүйлийн 9, Хорин дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Улсын Их Хурлын дарга, ...-ыг Улсын Их Хурлын гишүүдийн дотроос нэр дэвшүүлэн...” гэж заасныг, мөн Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн заалтуудын хэм хэмжээг тус тус зөрчсөн байна.

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2, 9.3, 9.4 дэх хэсгийн заалтууд нь энэхүү хуулийнхаа Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг баталгаажуулсан 7 дугаар зүйлийн 7.1.6 дахь заалтыг шууд утгаар зөрчиж байна.

Монгол Улсын иргэний болон Монгол Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхэд халдсан, Үндсэн хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн дээр дурьдсан заалтуудыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Хоёр. Монгол Улсын Их Хурлын даргын 2009 оны 10 дугаар 15-ны өдрийн 154 дүгээр захирамжаар томилогдсон Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Г.Занданшатар Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа:

“...Нэг. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2, 9.3, 9.4 дэх хэсгийн заалтууд нь Үндсэн хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн эсэх талаар:

...Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин дөрөвдүгээр зүйлд “Улсын Их Хурлын дарга, дэд даргыг Улсын Их Хурлын гишүүдийн дотроос нэр дэвшүүлэн саналаа илээр гаргаж сонгоно. Улсын Их Хурлын тухайн сонгуулийн дүнд бий болсон нам, эвслийн бүлэг тус бүрээс Улсын Их Хурлын дэд даргыг сонгоно” гэж заасан. Улсын Их Хурлын тухай хуулийн 9 дүгээр зүйлээр Улсын Их Хурлын даргыг сонгох үйл ажиллагааг зохицуулсан. Хуулиар Улсын Их Хурлын даргыг томилдоггүй, төлөөллийн ардчилсан зарчмаар гишүүдийн дундаас нэр дэвшүүлэн, чуулганаар хэлэлцүүлж, санал хураалтаар хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн дэмжлэг авсан бол түүнийг Улсын Их Хурлын даргаар сонгогдсонд тооцож тогтоол гаргадаг журамтай.

Парламентын сонгуульд оролцсон нам, эвсэл тухайн сонгуулийн үр дүнд авсан суудлын тоогоороо олонхи, цөөнх болж, нэр дэвшиж сонгогдсон гишүүд нь өөрийн нам, эвслийн бүлгийг парламентад байгуулдаг. Бүлэг нь парламентын үйл ажиллагаанд ард түмний эрх ашгийн үүднээс намынхаа бодлогыг тусгах гол үүрэгтэй. Үүнийг Улс төрийн намын тухай хуулийн 22 дугаар зүйлд “22.1.2. хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл болон бодлогын талаархи асуудлыг Улсын Их Хурал дахь намын бүлгээрээ, хэрэв намын бүлэггүй бол Улсын Их Хурлын гишүүнээрээ дамжуулан Улсын Их Хуралд оруулах; 22.1.3. Улсын Их Хурал дахь намын бүлгээрээ дамжуулан улс төрийн албан тушаалд нэр дэвшүүлэх санал тавих; 22.1.4. Улсын Их Хурал дахь намын бүлгээрээ дамжуулан Улсын Их Хурлын чуулганы нээлтийн ажиллагаанд улс орны бодлогын асуудлаар байр сууриа илэрхийлэх” гэж заасан.

Бүлэг бол Улсын Их Хурлын зохион байгуулалтын нэг хэлбэр. Улсын Их Хурлын тухай хуулийн 13 дугаар зүйлд “13.1. Улсын Их Хурал бүрэн эрхээ чуулган, байнгын болон дэд, түр хороо, намын бүлэг, зохион байгуулалтын бусад хэлбэрээр хэрэгжүүлнэ” гэж тодорхойлсон. Улсын Их Хурлын тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар Улсын Их Хурлын сонгуулийн дүнгээр Улсын Их Хуралд 8-аас доошгүй суудал авсан нам, эвсэл бүлэг байгуулах ба бүлэгт зөвхөн тухайн нам, эвслээс нэр нь албан ёсоор дэвшиж сонгогдсон гишүүд орно. Нам, эвсэл бүлэг байгуулсан тухай шийдвэр, бүлгийн гишүүдийн нэрсийн жагсаалтыг анхдугаар чуулганаар Улсын Их Хурлын даргыг сонгосноос хойш 24 цагийн дотор Улсын Их Хурлын даргад өргөн мэдүүлнэ. Бүлэг байгуулсан тухай шийдвэр, бүлгийн гишүүдийн нэрсийн жагсаалтыг Улсын Их Хурлын дарга нэгдсэн хуралдаан дээр албан ёсоор мэдээлнэ. Хуулийн дагуу зохион байгуулагдсан бүлэг Улсын Их Хурлын тухай хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу чуулганаар хэлэлцэж байгаа бүхий л асуудлаар бодлого, байр сууриа тодорхойлж санал, дүгнэлтээ гаргах эрхтэй. Улсын Их Хурлын тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу Улсын Их Хуралд олонхи болсон нам, эвсэл Улсын Их Хурлын даргын сонгуульд нэр дэвшүүлэх ба олонхи суудал аваагүй бол хамгийн олон суудал авсан нам, эвсэл нь бусад нам, эвсэлтэй зөвшилцөн Улсын Их Хурлын даргад нэр дэвшүүлнэ. Нэр дэвшигч санал хураалтаар хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн дэмжлэг авсан бол түүнийг Улсын Их Хурлын даргаар сонгогдсонд тооцож тогтоол батална. Иймд Улсын Их Хурлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2, 9.3, 9.4 дэх хэсгийн заалтууд нь Үндсэн хуулийн холбогдох заалтуудыг зөрчөөгүй гэж үзэж байна.

Хоёр. Улсын Их Хурлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2, 9.3, 9.4 дэх хэсгийн заалтууд нь мөн хуулийн 7.1.6 дахь заалттай зөрчилдсөн эсэх талаар:

Үндсэн хуулийн Хорин гуравдугаар зүйлд “Улсын Их хурлын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална” гэж заасан бөгөөд гишүүний бүрэн эрхийг нь Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлээр хуульчилсан. Бүлэг бол парламентын зохион байгуулалтын нэг хэлбэр бөгөөд гишүүн бүлэгт нэгдэн орох эсэхээ өөрөө шийдвэрлэдэг. Гишүүн Улсын Их Хурал дахь нам, эвслийн бүлэгт элсэн орсноороо түүний бүрэн эрх хязгаарлагддаггүй. Улсын Их Хурлын гишүүн нэгдсэн, байнгын болон дэд хороо, нам, эвслийн бүлгийн хуралдаан дээр хэлэлцэгдэж байгаа аливаа асуудлаар асуулт тавьж хариулт авах, түүнчлэн үг хэлж байр сууриа илэрхийлэх, санал, дүгнэлт гаргах, санал хураалгах, Улсын Их Хурлын дарга, дэд дарга, байнгын, дэд, түр хорооны дарга, Улсын Их Хурлын сонгуульт бусад удирдах албан тушаалд сонгогдох, тэдгээрт өөрийн нэрээ дэвшүүлэх зэрэг бусад бүрэн эрхээ ямар нэгэн гадны нөлөөгүй, хуулийн дагуу хэрэгжүүлдэг. Улсын Их Хурлын тухай хуулийн 9.7-д “Гишүүд байнгын хороо, нам, эвслийн бүлгийн болон нэгдсэн хуралдаан дээр нэр дэвшигчид асуулт тавьж хариулт авах, үг хэлж байр сууриа илэрхийлэх эрхтэй” гэж гишүүний эрхийг давхар баталгаажуулсан болно.

Иймд Улсын Их Хурлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2, 9.3, 9.4 дэх хэсгийн заалтууд нь мөн хуулийн 7.1.6 дахь заалтын Улсын Их Хурлын гишүүн “Улсын Их Хурлын дарга, дэд дарга, байнгын, дэд, түр хорооны дарга, Улсын Их Хурлын сонгуульт бусад удирдах албан тушаалд сонгогдох, тэдгээрт өөрийн нэрээ дэвшүүлэх;” эрхтэй гэсэн заалттай зөрчилдөөгүй болно” гэжээ.

Гурав. Монгол Улсын Их Хурлын даргын 2009 оны 10 дугаар 17-ны өдрийн 154 дүгээр захирамжаар томилогдсон Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Су.Батболд Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа:

“...Анхдугаар чуулган дээр Улсын Их Хурлын даргыг сонгох үед байнгын хороо, нам, эвслийн бүлгийн санал, дүгнэлт гэж гардаггүй. Учир нь Улсын Их Хурлын даргаа эхэлж сонгосны дараа бүлэг, байнгын хороод зохион байгуулагддаг. Харин Улсын Их Хурлын тухай хуулийн 9.3, 9.4-ийн “нэр дэвшигчийг холбогдох байнгын хороо, түүнчлэн шаардлагатай гэж үзвэл нам, эвслийн бүлгүүд хуралдаанаараа хэлэлцэж санал, дүгнэлт гаргана. Энэ санал, дүгнэлтийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж санал хураалт явуулна” гэсэн заалт нь илүүтэй Улсын Их Хурлын даргын бүрэн эрх Улсын Их Хурлын тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан үндэслэлээр хугацаанаасаа өмнө дуусгавар болсон тохиолдолд шинээр дахин сонгохтой холбогдсон заалт юм.

Улсын Их Хуралд олонхи суудал авсан нам, эвсэл Улсын Их Хурлын даргад нэр дэвшүүлэх эрхтэй ч Улсын Их Хурлын даргад заавал олонхи суудал авсан нам, эвслээс нэр дэвшсэн нь сонгогдох албагүй юм. Юуны өмнө нэр дэвшигч сонгогчдын өмнө хүлээх үүрэг, хариуцлагаа мэдэрч ойлгодог, Улсын Их Хурлыг төлөөлөх чадвартай, нас, мэдлэг, ёс суртахууны хувьд зохих шаардлагыг хангасан, олонхи болон цөөнхийн ашиг сонирхлын хооронд зуучлагч байх чадвартай, парламентын ёс зүй, улс төрийн соёлыг илэрхийлэгч тийм хүн байх ёстой. Улсын Их Хуралд олонхи суудал авсан нам, эвсэл ийм үүднээс хандаж нэр дэвшүүлдэг тул гишүүдийн олонхийн дэмжлэгийг авдаг болно.

Өөрөөр хэлбэл Улсын Их Хурлын гишүүдийн нэгдмэл саналыг чухалчилдаг. Улсын Их Хурлын дарга аль нэг нам, эвсэл, олонхийн улс төрийн эрх ашгийг илэрхийлэн хамгаалагч биш гэдгийг үүгээр харуулж байна. 1992-2008 оны хооронд Улсын Их Хурлын даргад нэр дэвшүүлэн сонгохдоо энэ зарчмыг баримталсан гэхэд болно.

...Парламентын нэг онцлог нь гишүүд нь эрх тэгш гэж тооцогдоно. Тэдгээрийн зарим нь дотоод зохион байгуулалтын бүтэцтэй удирдах алба хаших онцгой үүрэг хүлээдэг болно, гэхдээ гишүүний санал ач холбогдлоор адилхан. Өөрөөр хэлбэл, парламент гадагш гаргах шийдвэрээ хамтаар гаргадаг байгууллага. Иймээс гишүүний эрх зүйн байдал нилээд онцлогтой.

“Улсын Их Хурлын дарга, дэд дарга, байнгын, дэд, түр хорооны дарга, Улсын Их Хурлын сонгуульт бусад удирдах албан тушаалд сонгогдох, тэдгээрт өөрийн нэрээ дэвшүүлэх” гэсэн гишүүний бүрэн эрхийг Улсын Их Хурлын тухай хуулийн 7.1.6-д онцгойлон заасан. Энэ эрх хөндөгдөөгүй. Улсын Их Хуралд олонхи цөөнх болсон гишүүний аль нь ч гишүүний үүрэг хариуцлагын хувьд ижил, адилхан бүрэн эрхтэй” гэжээ.

ҮНДЭСЛЭЛ:

1. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6 дахь заалтаар “Улсын Их Хурлын дарга...-д сонгогдох, тэдгээрт өөрийн нэрээ дэвшүүлэх;” эрхтэй байна. Мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2, 9.3, 9.4 дэх хэсгийн заалтаар дээрх эрхийг хязгаарлаагүй байна.

2. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсгийн “Улсын Их Хурал дахь олонхи болсон нам, эвсэл Улсын Их Хурлын даргын сонгуульд нэр дэвшүүлнэ”; мөн зүйлийн 9.2 дахь хэсгийн “Аль ч нам, эвсэл энэ хуулийн 8.1-д заасан суудал аваагүй бол хамгийн олон суудал авсан нам, эвсэл нь бусад нам, эвсэлтэй зөвшилцөн Улсын Их Хурлын даргад нэр дэвшүүлнэ”; 9.3 дахь хэсгийн “Энэ хуулийн 9.1, 9.2-т заасны дагуу нэр дэвшигчийг холбогдох байнгын хороо, түүнчлэн шаардлагатай гэж үзвэл нам, эвслийн бүлгүүд хуралдаанаараа хэлэлцэж санал, дүгнэлт гаргана”; 9.4 дэх хэсгийн “Энэ хуулийн 9.3-т заасны дагуу гаргасан санал, дүгнэлтийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж санал хураалтыг илээр явуулна” гэсэн заалт нь Үндсэн хуулийн Хорин дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Улсын Их Хурлын дарга, ...-ыг Улсын Их Хурлын гишүүдийн дотроос нэр дэвшүүлэн... сонгоно”; Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Үндсэн хуульд хууль... бүрнээ нийцсэн байвал зохино” гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31, 32 дугаар зүйлийг удирдлага болгон ДҮГНЭЛТ ГАРГАХ нь:

1. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2, 9.3, 9.4 дэх хэсгийн заалтууд Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Улсын Их Хурлын дарга, ...-ыг Улсын Их Хурлын гишүүдийн дотроос нэр дэвшүүлэн... сонгоно”, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Үндсэн хуульд хууль... бүрнээ нийцсэн байвал зохино” гэснийг тус тус зөрчөөгүй байна.

2. Энэхүү дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Улсын Их Хурал хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор хэлэлцэж, хариу ирүүлэхийг Улсын Их Хуралд уламжилсугай.

ДАРГАЛАГЧ Ж.БЯМБАДОРЖ

ГИШҮҮД П.ОЧИРБАТ

Ж.БОЛДБААТАР

Д.НАРАНЧИМЭГ

Д.МӨНХГЭРЭЛ

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ЗАРИМ ЗААЛТ ҮНДСЭН ХУУЛИЙН ХОЛБОГДОХ ЗААЛТЫГ ЗӨРЧСӨН ЭСЭХ ТУХАЙ МАРГААНЫГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭСЭН ТУХАЙ /Дүгнэлт/

2009 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Улаанбаатар хот