A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

1999 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр

Дугаар 17

Улаанбаатар хот

Тогтоолуудын заалтыг хүчингүй болгох тухай

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс тавьсан хоригийг хүлээн авсантай холбогдуулан Монгол Улсын Их Хурлын хуралдааны дэгийн хуулийн 26 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

"Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай" Улсын Их Хурлын 1999 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 12, 1З, 14 дүгээр тогтоолуудын 2 дахь заалтыг тус тус хүчингүй болгосугай.

ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ