A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

1998 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр

Дугаар 22

Улаанбаатар хот

Ю.ЦЭДЭНБАЛ АГСНЫ ГЭР БҮЛИЙН АХУЙ ХАНГАМЖИЙН ТУХАЙ

Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Монгол Улсын төр, засгийн тэргүүн агсан Ю.Цэдэнбалын эхнэр Цэдэнбал-Филатова Анастасия Ивановнагийн ахуй хангамжид зориулж өөрийнх нь амьдарч байгаа орон сууцны ашиглалттай холбогдсон, засвараас бусад бүх зардлыг төрөөс хариуцаж, сар тутам 50 мянган төгрөгийн тэтгэмж олгож байхаар тогтоосугай.

2.Энэ тогтоолын 1 дэх хэсэгт заасан арга хэмжээг санхүүжүүлэх зардлыг төсвийн зохих хэсгээс жил бүр гаргаж байхыг Засгийн газар /М.Энхсайхан/-т даалгасугай.

З.Энэ тогтоолыг 1998 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ