A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

1998 оны 7 дугаар сарын 23-ны өдөр

Дугаар 76

Улаанбаатар хот

Үндсэн хуулийн цэцийн 1998 оны 04 тоот дүгнэлтийн тухай

Монгол Улсын Их Хурлын хуралдааны дэгийн хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

"Нүүрсний уурхайнуудын лицензийг шинэчлэн олгох" тухай Монгол Улсын Засгийн газрын 1997 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн 235 дугаар тогтоол Монгол Улсын Үндсэн хуулийн дөчин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн заалтыг зөрчсөн байна гэсэн Үндсэн хуулийн цэцийн 1998 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 04 тоот дүгнэлтийг хүлээн зөвшөөрсүгэй.

ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ