Хэвлэх DOC Татаж авах
“ЧИНГИС ХААН” ОЛОН  УЛСЫН АГААРЫН ЗАМЫН БООМТЫН ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН БҮСИЙН ХЭМЖЭЭ, ХИЛИЙН ЗААГИЙГ ТОГТООХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2014 оны 8 дугаар сарын 28-ны өдөр
Улаанбаатар хот

Дугаар 276 

“ЧИНГИС ХААН” ОЛОН  УЛСЫН АГААРЫН ЗАМЫН БООМТЫН

ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН БҮСИЙН ХЭМЖЭЭ,

ХИЛИЙН ЗААГИЙГ ТОГТООХ ТУХАЙ

Хилийн боомтын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. “Чингис хаан” олон улсын агаарын замын боомтын хяналт шалгалтын бүсийн хэмжээ, хилийн заагийг хавсралт ёсоор баталсугай.

2. Олон улсын нислэг давхцах тохиолдолд “Чингис хаан” олон улсын нисэх буудлын 1 дүгээр давхрын 786 м2 талбайг орон нутгийн нислэггүй үед ирэгчдийн болон ачааны танхимыг боомтын хяналт шалгалтын түр бүсээр тухай бүр тогтоож, зохицуулалт хийж ажиллахыг Боомтын захиргаанд даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд                                              Н.АЛТАНХУЯГ  

Монгол  Улсын  сайд,

Засгийн газрын Хэрэг

эрхлэх  газрын дарга                                                           Ч.САЙХАНБИЛЭГ