A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2014 оны 7 дугаар сарын 28-ны өдөр

Дугаар 242

Улаанбаатар хот

СУМЫН ХӨГЖЛИЙН ИНДЕКС ТООЦОХ АРГАЧЛАЛ БАТЛАХ ТУХАЙ

Улсын Их Хурлын 2012 оны 60 дугаар тогтоол, Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Сумын хөгжлийн индекс тооцох аргачлал"-ыг 1 дүгээр хавсралтаар, "Сумын хөгжлийн индекс тооцоход шаардагдах мэдээлэл, тэдгээрийг гаргах байгууллагын жагсаалт"-ыг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

2. Засгийн газрын 2013 оны 226 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан "Сумдын хөгжлийн загвар"-ын дагуу аймгийн төвийн сумдаас бусад сумдын хөгжлийн индексийг хүн амын тооноос нь хамааруулан 3000 хүртэл, 3001-5000, 5001-с дээш, онцлог сум гэж 4 ангилж, ангилал тус бүрээр тооцон байр эзлүүлж, тухайн жилийн II улиралд багтаан зарлаж байхыг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярт даалгасугай.

3. Сумын хөгжлийн 2013 оны индексийг 2014 оны IY улиралд багтаан зарлаж, цаашид 2 жилд 1 удаа тооцож байхыг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярт үүрэг болгосугай.

4. Сумын хөгжлийн индекс тооцоход шаардлагатай мэдээллийг тогтоолын 2 дугаар хавсралтад тусгагдсан байгууллагуудаар гаргуулан сум бүрээр нэгтгэн боловсруулж тухайн жилийн I улиралд багтаан Эдийн засгийн хөгжлийн яаманд албан бичгээр хүргүүлж ажиллахыг төсвийн ерөнхийлөн захирагч нар болон бүх шатны Засаг дарга нарт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ

Эдийн засгийн хөгжлийн сайд Н.БАТБАЯР