A

A

A

Бүлэг: 1979

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН ТУШААЛ

СЭТГЭЦИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ТУХАЙ

2014 оны 05 дугаар сарын 30-ны өдөр

Дугаар 180

Улаанбаатар хот

Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хуулийн 9.3, 12.4, 12.5, 13.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1. Сэтгэцийн эмгэгтэй хүний эмчилгээ, үйлчилгээ, түүнд хяналт тавих журмыг нэгдүгээр, магадлан тогтоох комиссын бүрэлдэхүүн, ажиллах журмыг хоёрдугаар, албадан эмчлэх шаардлагатай сэтгэцийн эмгэгийн жагсаалтыг гуравдугаар, нийгэмд аюултай үйлдэл хийж болзошгүй сэтгэцийн эмгэгтэй хүнд хэрэглэх тусгаарлах болон номхотгох аргын жагсаалт, тэдгээрийг хэрэглэх журмыг дөрөвдүгээр хавсралтаар тус тус баталсугай.

2. Эрүүл мэндийн байгууллагуудад үзүүлэх сэтгэцийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг мэргэжлийн удирдлага, арга зүйгээр хангаж ажиллахыг Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн ерөнхий захирал /Л.Насанцэнгэл/-д даалгасугай.

3. Энэхүү тушаал гарсантай холбогдуулан Эрүүл мэнд, нийгэм хамгааллын сайдын 2000 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 210 тоот тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

4. Тушаалын хэрэгжилтийг зохицуулж, хяналт тавьж ажиллахыг Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Я.Буянжаргал/, Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар / С.Төгсдэлгэр / -т тус тус даалгасугай.

САЙД Н.УДВАЛ