A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • “ТАЛЫН ЗАМ ТӨСӨЛ”-ИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ХАНГАХ ТУХАЙ /ЗГ-ын 2017 оны 142 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2014 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 282

"ТАЛЫН ЗАМ ТӨСӨЛ"-ИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ХАНГАХ ТУХАЙ /ЗГ-ын 2017 оны 142 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

"Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2014 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай" Улсын Их Хурлын 2013 оны 39 дүгээр тогтоол, "Эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай" Улсын Их Хурлын 2014 оны 34 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангах зорилгоор Засгийн газрын тухай хуулийн 30.1 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Талын зам төсөл"-ийн хэрэгжилтийг хангах үүрэг бүхий Ажлын хэсгийг дараах бүрэлдэхүүнтэйгээр байгуулсугай:

Ахлагч -Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр

Гишүүд: -Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва;

-Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг;

2. "Талын зам төсөл"-ийг хэрэгжүүлэх төслийн нэгж байгуулж ажиллахыг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярт даалгасугай.

3.рУг төслийн хэрэгжилтийн явцыг улирал тутам Засгийн газрын хуралдаанд танилцуулж байхыг Ажлын хэсгийн ахлагч Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярт үүрэг болгосугай.