A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ


2014 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр


Улаанбаатар хот


Дугаар 285

 


НЭМЭГДСЭН ӨРТГИЙН АЛБАН ТАТВАРЫН УРАМШУУЛЛЫН СИСТЕМИЙГ

ХӨГЖҮҮЛЭХ ТӨСЛИЙН НЭГЖИЙГ БАЙГУУЛАХ ТУХАЙ


Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.рНэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллын системийг хөгжүүлэх төслийн нэгжийг байгуулж, түүний үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллахыг Татварын ерөнхий газар (Т.Батмагнай)-т даалгасугай.

2. рНэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллын системийг хөгжүүлэх төслийн нэгжийн үйл ажиллагаанд нэн тэргүүнд шаардлагатай байгаа зардлыг Сангийн сайдын 2014 оны төсвийн багцаас гаргах, бусад зардлыг 2015 оны төсөвт суулгаж санхүүжүүлэхийг Сангийн сайд Ч.Улаанд зөвшөөрсүгэй.

 

 

Монгол Улсын Ерөнхий сайд                                   Н.АЛТАНХУЯГ

 

Сангийн сайд                                                             Ч.УЛААН