A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙДЫН ТУШААЛ

2014 оны 7 дугаар сарын 9-ний өдөр                                                                    

Улаанбаатар хот

Дугаар 109      

ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ

Барилгын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалт, Барилга, хот байгуулалтын яамны Шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн 2014 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн хурлын тэмдэглэлийг тус тус үндсэлэн ТУШААХ нь:

1.Бетон зуурмагийн шахуургын аюулгүй ажиллагааны дүрэм-ийг хавсралтаар баталсугай.

2.Шинээр батлагдсан дүрмийг хэвлэн олшруулж зураг төсөл, өргөх байгууламж эзэмшигч, ашиглагч байгууллагуудад мөрдүүлэхийг Барилгын хөгжлийн төв /Б.Баярсайхан/-д даалгасугай.

3.Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Барилга, барилгын материалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Б.Цэдэнсамба/-т даалгасугай.

 

 

 

САЙД                                                 Ц.БАЯРСАЙХАН

 

 

 

 

Улсын бүртгэлийн санд 2014 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 3474 дүгээрт бүртгэв.