A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ТУШААЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /2010-А/67-д/ /ХХААХҮС-ын 2019 оны А-85 дугаар тушаалаар хүчингүй болсон/
Бүлэг: 1979

/ХХААХҮС-ын 2019 оны А-85 дугаар тушаалаар хүчингүй болсон/

ҮЙЛДВЭР, ХӨДӨӨ АЖ АХУЙН

САЙДЫН ТУШААЛ

ТУШААЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /2010-А/67-д/

2014 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Дугаар А/93 Улаанбаатар хот

Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3.4, 6 дугаар зүйлийн 6.2.2. дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ НЬ:

1. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2010 оны А/67 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан "Мал, амьтны халдварт өвчинтэй тэмцэх заавар"-ын 4 дүгээрт заасан "Мал, амьтны шүлхий өвчинтэй тэмцэх заавар"-ыг хавсралтаар шинэчлэн баталсугай.

2. Зааврын хэрэгжилтэд хяналт тавьж, иргэд, холбогдох байгууллагыг мэргэжил, арга зүйн зөвлөмжөөр хангаж ажиллахыг Мал эмнэлэг, үржлийн газар /М.Галбадрах/-т үүрэг болгосугай.

3. Зааврыг шинэчлэн баталсантай холбогдуулан Хууль зүйн яамны Улсын нэгдсэн бүртгэлд хөдөлгөөн хийлгэх ажлыг зохион байгуулахыг Төрийн захиргааны удирдлагын газар /Л.Очирсүрэн/-т даалгасугай.

САЙД Ш.ТҮВДЭНДОРЖ