Хэвлэх DOC Татаж авах
“МОНЦЕМЕНТ” ТӨСЛИЙН ХЭРЭГЦЭЭНД ИМПОРТЛОХ ТЕХНИК, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ, ТҮҮНИЙ ИЖ БҮРДЛИЙН ГААЛИЙН АЛБАН ТАТВАР, НЭМЭГДСЭН ӨРТГИЙН АЛБАН ТАТВАРЫГ 2 ЖИЛ ХҮРТЭЛ ХУГАЦААНД ХЭСЭГЧЛЭН ТӨЛҮҮЛЭХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2014 оны 10 дугаар сарын 4-ний өдөр
Улаанбаатар хот

Дугаар 317

“МОНЦЕМЕНТ” ТӨСЛИЙН ХЭРЭГЦЭЭНД ИМПОРТЛОХ ТЕХНИК, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ,

ТҮҮНИЙ ИЖ БҮРДЛИЙН ГААЛИЙН АЛБАН ТАТВАР, НЭМЭГДСЭН ӨРТГИЙН АЛБАН ТАТВАРЫГ

2 ЖИЛ ХҮРТЭЛ ХУГАЦААНД ХЭСЭГЧЛЭН ТӨЛҮҮЛЭХ ТУХАЙ

Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 40.3-т заасныг тус тус  үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. “Монцемент” төслийг хэрэгжүүлэгч “Сэнж сант” ХХК-тай гурвалсан гэрээ байгуулж, төслийн хэрэгцээнд импортоор оруулж ирэх техник, тоног төхөөрөмж, түүний иж бүрдлийн гаалийн албан татвар, нэмэгдсэн өртгийн албан татварыг 2 жилийн хугацаанд үе шаттайгаар хэсэгчлэн төлүүлэхээр зохицуулах, түүний үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллахыг Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан, Сангийн сайд Ч.Улаан нарт даалгасугай.

2. “Монцемент” төслийн хэрэгцээнд импортоор оруулж байгаа техник, тоног төхөөрөмж, түүний иж бүрдлийн жагсаалтыг хавсралт ёсоор баталсугай.

3. Төслийн хэрэгцээнд импортоор оруулж байгаа техник, тоног төхөөрөмж, түүний иж бүрдлийг баталсан жагсаалтын дагуу гаалийн хилээр нэвтрүүлж байхыг Гаалийн ерөнхий газрын дарга (О.Ганбат)-д даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд                                      Н.АЛТАНХУЯГ

Сангийн сайд                                                               Ч.УЛААН

Барилга, хот байгуулалтын сайд                               Ц.БАЯРСАЙХАН