Хэвлэх DOC Татаж авах
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагыг аттестатчилах/

БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙДЫН ТУШААЛ

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагыг аттестатчилах/

2012 оны 3 дугаар сарын 26-ны өдөр                                                             Дугаар 130                                                                                Улаанбаатар хот

Боловсролын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.21 дэх заалтыг үндэслэн ТУШААХ НЬ: 

1.“Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагыг аттестатчилах журам”-ыг нэгдүгээр, “Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын аттестатчиллын шалгуур үзүүлэлт”-ийг хоёрдугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай.

2.Энэхүү журмын хэрэгжилтэд хяналт, шинжилгээ хийж, үр дүнг хагас жил тутам нэгжийн дарга нарын хуралд танилцуулж байхыг Мэдээлэл, хяналт-шинжилгээ, үнэлгээний газар /А.Цолмон/-т даалгасугай.

4. Энэ тушаал гарсантай холбогдуулан Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2007 оны 217 дугаар тушаалаар баталсан “Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллага байгуулах, өөрчлөх, аттестатчилах, шинэ мэргэжлээр сургалт эрхлэхтэй холбогдсон дүгнэлт гаргахад баримтлах нийтлэг шаардлага”, 2010 оны 561 дугаар тушаалаар баталсан “Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагыг аттестатчилах журам”-ыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

САЙД                                                  Ё.ОТГОНБАЯР