A

A

A

Бүлэг: 1979

УУЛ УУРХАЙН САЙДЫН ТУШААЛ

 

 

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Гэрээлэгчийг сонгон шалгаруулах/

 

 

 

2014 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр                                                                                      Дугаар 202                                                                       Улаанбаатар хот 

 

Газрын тосны тухай хуулийн 8.1.3 дахь заалтыг үндэслэн ТУШААХ НЬ:

 

Нэг. “Гэрээлэгчийг сонгон шалгаруулах журам”-ыг 1 дүгээр хавсралт, талбайн захиалгын хуудсыг 2 дугаар хавсралт, хайгуулын хугацаанд хийж гүйцэтгэх ажлын төлөвлөгөө, төсвийн хуудсыг 3 дугаар хавсралт, бүтээгдэхүүн хуваах гэрээний үндсэн нөхцлүүдэд өгөх саналын хуудсыг 4 дүгээр хавсралт, байгаль орчны нөхөн сэргээлтийн ажил, зарцуулах хөрөнгийн хэмжээний хуудсыг 5 дугаар хавсралт, талбайн сонгон шалгаруулалтын үнэлгээний хуудсыг 6 дугаар хавсралт, сонгон шалгаруулалтын үнэлгээний харьцуулалтын хуудсыг 7 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

 

Хоёр. “Гэрээлэгчийг сонгон шалгаруулах журам”-ын хэрэгжилтийг хангаж ажиллахыг Газрын тосны газар /Л.Өлзийбүрэн/-т даалгасугай. 

 

Гурав. Энэхүү тушаал гарсантай холбогдуулан Үйлдвэр худалдааны сайдын /хуучнаар/ 2008 оны 33 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

 

 

 

 

САЙД                                                        Д.ГАНХУЯГ