A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

Үндсэн хуулийн цэцийн 1997 оны 05 тоот дүгнэлтийн тухай

Дугаар 82

1997 ны 10 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хот

Монгол Улсын Их Хурлын хуралдааны дэгийн хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

Хөдөлмөрийн хуулийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2, 4 дэх заалт Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн 4, 5 дахь заалтыг зөрчөөгүй байна гэсэн Үндсэн хуулийн цэцийн 1997 оны 05 тоот дүгнэлтийг хүлээн зөвшөөрсүгэй.

ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ