A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

ЖАГСААЛТ, ҮНДСЭН ЧИГЛЭЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

2003 оны 10 дугаар сарын 31-ний өдөр

Дугаар 44

Улаанбаатар хот

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1. Төрийн өмчөөс хувьчилж үл болох эд хөрөнгийн жагсаалт батлах тухай Монгол Улсын Их Хурлын 1999 оны 64 дүгээр тогтоолын хавсралтын "Долоо. Төрийн өмчит үйлдвэрийн газар болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн төрд ногдох хэсэг" бүлгийн "7.Монголросцветмет /ХХК/" гэснийг хассугай.

2. Төрийн өмчийг 2001-2004 онд хувьчлах үндсэн чиглэл батлах тухай Монгол Улсын Их Хурлын 2001 оны 10 дугаар тогтоолын хавсралтын 2.1.6-гийн эхний өгүүлбэрийн "Монголросцветмет" нэгдэлд холбогдох хэсгийг "Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татах замаар "Монголросцветмет" нэгдлийн үйлдвэрүүдийн техник, тоног төхөөрөмжийг шинэчлэх, үр ашгийг дээшлүүлэх, тэдгээрийг түшиглэсэн хот, тосгодын соёл, боловсрол, үйлчилгээний зориулалттай барилга, байгууламжуудын хэвийн ажиллагааг алдагдуулахгүй, ажиллагсдын нийгэм, ахуйн нөхцлийг бууруулахгүй байхаар хувьчлах боломжийг "Монголросцветмет" нэгдлийн үйл ажиллагааны тухай хоёр улсын Засгийн газар хоорондын 1991 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн Хэлэлцээрийн хүрээнд Оросын талтай зөвшилцөх" гэж өөрчилсүгэй.

МОНГОЛ УЛСЫН

ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР