A

A

A

  • Нүүр
  • Улсын Их Хурлын тогтоол
  • “ТӨРИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГЫН ТОГТОЛЦОО, БҮТЦИЙН ЕРӨНХИЙ БҮДҮҮВЧИЙГ БАТЛАХ ТУХАЙ” МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН 2012 ОНЫ 14 ДҮГЭЭР ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Бүлэг: 1979

МОНГОЛ  УЛСЫН  ИХ  ХУРЛЫН ТОГТООЛ

2014 оны  10  сарын  07  өдөр

Дугаар  55

Төрийн ордон, Улаанбаатар хот

"ТӨРИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГЫН ТОГТОЛЦОО, БҮТЦИЙН ЕРӨНХИЙ БҮДҮҮВЧИЙГ БАТЛАХ ТУХАЙ" МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН 2012 ОНЫ 14 ДҮГЭЭР ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1."Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг батлах тухай" Монгол Улсын Их Хурлын 2012 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 14 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан "Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвч"-ийн Монгол Улсын Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээний "Засгийн газрын тохируулагч агентлаг" гэсэн хэсэгт "31.Төрийн өмчийн хороо", "32.Хөрөнгө оруулалтын газар" гэж, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын эрхлэх асуудлын хүрээний "Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг" гэсэн хэсэгт "11.Иргэний нисэхийн ерөнхий газар" гэж тус тус нэмсүгэй.

2."Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг батлах тухай" Монгол Улсын Их Хурлын 2012 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 14 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан "Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвч"-ийн "Гадаад харилцааны сайдын эрхлэх асуудлын хүрээнд" гэснийг "Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны сайдын эрхлэх асуудлын хүрээнд" гэж, "Барилга, хот байгуулалтын сайдын эрхлэх асуудлын хүрээнд" гэснийг "Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын эрхлэх асуудлын хүрээнд" гэж, "Уул уурхайн сайдын эрхлэх асуудлын хүрээнд" гэснийг "Уул уурхай, эрчим хүчний сайдын эрхлэх асуудлын хүрээнд" гэж тус тус өөрчилсүгэй.

3."Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг батлах тухай" Монгол Улсын Их Хурлын 2012 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 14 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан "Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвч"-ийн "Зам, тээврийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд" гэснийг, Зам, тээврийн сайдын эрхлэх асуудлын хүрээний "Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг" гэсэн хэсгийн "11.Иргэний нисэхийн ерөнхий газар" гэснийг, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдын эрхлэх асуудлын хүрээний "Засгийн газрын тохируулагч агентлаг" гэсэн хэсгийн "11.Төрийн өмчийн хороо" гэснийг, "Эдийн засгийн хөгжлийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд" гэснийг, Эдийн засгийн хөгжлийн сайдын эрхлэх асуудлын хүрээний "Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг" гэсэн хэсгийн "18.Хөрөнгө оруулалтын газар" гэснийг, "Эрчим хүчний сайдын эрхлэх асуудлын хүрээнд" гэснийг тус тус хассугай.

4.Энэ тогтоолыг 2012 оны 08 дугаар сарын 16-ны өдөр баталсан Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг баталж хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД