A

A

A

Бүлэг: 1979

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ

ЦАГИЙН ХУВААРЬ БАТЛАХ ТУХАЙ

2014 оны 06 дугаар сарын 17-ны өдөр

Дугаар А/505

Улаанбаатар хот

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6-ын "г", "ж", 29.2, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай 11 дүгээр зүйлийн 11.3 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Цагийн хуваарьт өөрчлөлт оруулах талаар байгууллага, аж ахуйн нэгж, иргэдээс ирүүлсэн санал, хүсэлтийн дагуу Нийслэлийн замын хөдөлгөөний ачааллыг тэнцвэржүүлэх, түгжрэл саатлыг бууруулах зорилгоор худалдааны төв, зах болон автозамын дагуу байрлах худалдаа, үйлчилгээний газар /нүүрс, түлээ, мод, барилгын материал, автомашин, техникийн худалдаа, үйлчилгээ, засвар/-ын ажиллах цагийн хуваарийг хавсралтад заасны дагуу шинэчлэн баталж 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдсүгэй.

2. Захирамжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахыг дүүргийн Засаг дарга нарт, хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /Б.Бадрал/, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /Л.Эрдэнэчулуун/, нийслэлийн Цагдаагийн газар /Ч.Болдбаатар/ -т тус тус даалгасугай.

3. Батлагдсан цагийн хуваарийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд шуурхай мэдээлж сурталчлахыг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс /Б.Түвшинтөгс/-т даалгасугай.

4. Энэ захирамж гарсантай холбогдуулан нийслэлийн Засаг даргын 2012 оны А/197, А/245 дугаар захирамжийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ Э.БАТ-ҮҮЛ

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ

2024 оны 02 дугаар сарын 29-ний өдөр

Дугаар А/214

Улаанбаатар хот

ЦАГИЙН ХУВААРЬ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, 66.2 дахь хэсэг, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.8 дахь заалт, 22.5 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нийслэлийн нутаг дэвсгэрт зах, худалдааны төв болон автозамын дагуу байрлах худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний газрын ажиллах цагийн хуваарийг хавсралтад заасны дагуу шинэчлэн тогтоосугай.

2.Бараа, бүтээгдэхүүний татан авалт болон түгээлтийг авто замын хөдөлгөөний ачааллын өглөө, оройны оргил цагаас бусад цагт зохион байгуулах, Хог хаягдлын тухай хуулийн 9.4.12-т заасан нийтийн эдэлбэр газрын хог хаягдал, цас, мөсийг тогтмол цэвэрлэж ажиллахыг хавсралтад заасан зах, худалдааны төв болон автозамын дагуу байрлах худалдаа, үйлчилгээ эрхлэгч аж ахуй нэгж, иргэдэд үүрэг болгосугай.

3.Энэ захирамжийг холбогдох хууль, журмын дагуу захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгүүлэхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтэс (Д.Амгалан), хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Цагдаагийн удирдах газар (О.Ганбат), Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар (Х.Эрдэнэбилэг), Нийслэлийн Эрүүл мэндийн газар (П.Эрхэмбулган) болон дүүргүүдийн Засаг дарга нарт, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба (Ц.Төрхүү)-нд, хэвлэл, мэдээллийн хэрэгслээр олон нийтэд таниулан сурталчлахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс (Г.Батцэцэг)-т тус тус үүрэг болгосугай.

4.Энэ захирамж гарсантай холбогдуулан "Цагийн хуваарь батлах тухай" Нийслэлийн Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн А/505 дугаар захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ Х.НЯМБААТАР