Хэвлэх DOC Татаж авах
ЦАГИЙН ХУВААРЬ БАТЛАХ ТУХАЙ

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ

 

ЦАГИЙН ХУВААРЬ БАТЛАХ ТУХАЙ

 

 

2014 оны 06 дугаар сарын 17-ны өдөр                                                                           Дугаар А/505                                                                                      Улаанбаатар хот

 

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6-ын “г”, ”ж”, 29.2,  Нийслэлийн эрх зүйн байдлын тухай 11 дүгээр зүйлийн 11.3  дахь заалтыг тус тус үндэслэн  ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Цагийн хуваарьт өөрчлөлт оруулах талаар байгууллага, аж ахуйн нэгж, иргэдээс ирүүлсэн санал, хүсэлтийн дагуу Нийслэлийн замын хөдөлгөөний ачааллыг тэнцвэржүүлэх, түгжрэл саатлыг бууруулах зорилгоор худалдааны  төв, зах болон автозамын дагуу байрлах худалдаа, үйлчилгээний газар /нүүрс, түлээ, мод, барилгын материал, автомашин, техникийн худалдаа, үйлчилгээ, засвар/-ын ажиллах цагийн хуваарийг хавсралтад заасны дагуу шинэчлэн баталж 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдсүгэй.  

 

2. Захирамжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахыг дүүргийн Засаг дарга нарт, хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /Б.Бадрал/, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /Л.Эрдэнэчулуун/, нийслэлийн Цагдаагийн газар /Ч.Болдбаатар/ -т тус тус  даалгасугай.

 

3. Батлагдсан цагийн хуваарийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд шуурхай мэдээлж сурталчлахыг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс  /Б.Түвшинтөгс/-т  даалгасугай.

 

4. Энэ захирамж гарсантай холбогдуулан нийслэлийн Засаг даргын 2012 оны А/197, А/245  дугаар захирамжийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

 

 

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА                                                                                                      
БӨГӨӨД УЛААНБААТАР
ХОТЫН ЗАХИРАГЧ                                        Э.БАТ-ҮҮЛ